Санал хүсэлт, өргөдөл гомдлын хариулт
  • Вэб сайт
    Санал хүсэлт
    Шийдвэрлэсэн

    Khaliun: Сайн байна уу Би аймгийн нэгдсэн төрөхийн архиваас өөрийнхөө төрсний лавлагааг авах гэсэн галд өртөөд архивын материал устсан гээд миний төрсөн оны мэдээлэл байхгүй болсон байна лээ. Аймгийн архивын тасгаас энэ мэдээллээ авах гэсэн юм. Надад энэ талаар мэддэг хүнийг нь холбоод өгөөч. Баярлалаа.

    Хариулт: Иргэнтэй холбогдон аймгийн Төрийн архивын тасгийн албан хаагчидтай холбож лавлагааг шүүлгэж шийдвэрлэх талаар мэдэгдлээ.

    2022-12-03 03:34:56
  • Вэб сайт
    Санал хүсэлт
    Хүлээж авсан

    Дэлгэрсайхан: 11сарын цалинтай ээж ороогүй бх юм 10 сарынх 9000 төг орж ирсэн энэ сар нь яагаад орохгүй бгаа юм бол

    2022-11-25 08:45:52
  • Вэб сайт
    Өргөдөл
    Хүлээж авсан

    ганбаатар амартүвшин : хилийн цэргийн 0243 дугаар ангид 2001 оны 04 дүгээр сараас 2002 оны 04 дүгээр сар хүртлэх нийгмийн даатгал төлсөн архивийн лавалагаа авах

    2022-10-29 13:07:11
  • Вэб сайт
    Гомдол
    Хүлээж авсан

    Ядамбат овогтой Отгончимэг: Сэлэнгэ аймгийн хариа мандал сумын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарын 89086079 дугаартай шийдвэр гүйцэтгэгчдээр энхболдод хариалагдах хэрэг очоод 2 жил болж бна.дахин дахин хариу хүлээсэн боловч тодорхой хариу өгөхгүй шийдэж өгөхгүй бна.тиймээс энэ асуудлыг цааш нь мэдэгдэж өгнө үү.

    2022-10-18 05:14:44
  • Вэб сайт
    Санал хүсэлт
    Хүлээж авсан

    Ankhbayr: Сайн байна уу. Улаанбаатар хотоос бичиж байнаа. Миний бие Дэлгэрмөрөн овогтой Анхбаяр нь энэ жил 22 настай эрх зүйч мэргэжилтэй эхнэр хүүхдийн хамт амьдардаг одоо дотоод хэргийн их сургуулийн ахлагчийн сургуулийн сонсогч байгаамаа . Танай аймагт томилогдон ажиллаж амьдрах сонирхотой энэ хүслийн дагуу танай талаас залуу гэр бүлийг дэмжин цагдаагийн орон тоо байгаа эсэх нийслэлрүү хүсэлт илгээн манай гэр бүлийг хүлээн авах боломж байгаа талаар мэдээлэл өгвөл тун талархах болно баярлалаа. Холбоо барих дугаар: 98080105 98080608

    2022-10-12 06:23:37
  • Вэб сайт
    Санал хүсэлт
    Шийдвэрлэсэн

    Нарантуяа: Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж , Тамгын газрын дарга Ө.Сувдаа нарт санал тавьсны дагуу бид бүхний хүсэлтийг хүлээн авч зохион байгуулалтын арга хэмжээ авч шийдвэрлэсэнд маш их баярлаж талархаж байгаагаа илэрхийлж байна.Аймгийн ЗДТГазраас тэтгэвэртээ гарсан ахмадууд ОУын болон Монголын Ахмадын өдрийг тохиолдуулан төрийн ордноор айлчилж,УИХын гишүүдтэй уулзан 1 өдрийг УБ хотод сэтгэл дүүрэн сайхан өнгөүүллээ..Бидний энэхүү аялалыг дэмжиж тусалж,халуун дулаан хүлээж авсан УИХын гишүүддээ мөн талархаж байгаагаа илэрхийлье...

    Хариулт: Аймгийн удирдлагуудад талархлыг хүргүүлэв.

    2022-10-09 02:29:58
  • Вэб сайт
    Өргөдөл
    Шийдвэрлэсэн

    Отгонбаяр: Мандал сумын 5 дугаар баг Түнхэл тосгонд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших хүсэлтэй байх тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Хэрэв энэ онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэх газар байхгүй бол Отгонбаяр миний саналыг үндэслэн боломжит байршлыг 2023 оны Сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж,эзэмшүүлж өгнө үү.

    Хариулт: иргэнтэй холбогдон и-Монголиа-аар хүсэлтээ илгээх талаар зөвлөгөө өглөө. Мөн эзэмшлээр авах газрынхаа давхцалтай эсэх талаар мэдээллээ сумын газрын даамлаар шалгуулаад хүсэлтээ өгч шийдвэрлүүлэх боломжтой болохыг иргэнд мэдэгдлээ.

    2022-09-06 01:42:51
  • Вэб сайт
    Өргөдөл
    Шийдвэрлэсэн

    Дарьсүрэн: Би сэлэнгэ аймгийн архиваас 1985 оноос 1996 он хүртэлхи цалингийн тодорхойлолт авах гэсэн олдрхгүй байна гэх юм.Би Баян гол сумын замын комранид нябо гоор ажиллаж байсан.1997 онд Сэлэнгэ аймгийн авто замын комранитай нэгдэж бүх баримтийг ачаад явсан.Одоо аймгийн архивт л орсон байх ёостой.РД-МБ62073008 овог Ууш нэр Дарьсүрэн одоо болтол тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна.Сэлэнгийн зам комраний кассын баримтанд байгаа гэж бодож байна.Миний өргөдөлд нааштай хариу өгнө гэдэгт итгэж байна. Өргөдөл бичсэн У.Дарьсүрэн.2022-08-26нд

    Хариулт: аймгийн Төрийн архивын тасаг болон Улсын бүртгэлийн хэлтэс хамтран иргэнд холбогдох материалыг шүүж шийдвэрлэхээр боллоо.

    2022-08-26 05:59:13
  • Вэб сайт
    Санал хүсэлт
    Шийдвэрлэсэн

    Цэрэнсодном: Сайн байна уу Засаг даргаар захирамж цуцлуулах шинээр захирамж гаргуулах бол бичиг баримтаа онлайнаар явуулж болхуу эсвэл өөрийн биеэр очхуу би ӨВ аймгаас холбогдож байна яаралтай хариу өгч туслана уу

    Хариулт: Иргэнтэй холбогдож лавлахад Алтанбулаг сумын Засаг даргын захирамж гаргуулах хүсэлт гаргасан. Сумтай холбогдоод шийдвэрлэгдсэн байна.

    2022-08-11 00:37:04
  • Вэб сайт
    Санал хүсэлт
    Шийдвэрлэсэн

    Түдэвийн Энхбаатар: 2022 оны 2 дугаар сарын 10 дугаар өдөр Сэлэнгэ аймгийн Засаг Даргын Тамгын Газар ,Бүртгэлийн хэлтэс ,Архивийн хэлтэст: Сайн байна уу.Би ах дүүсээ хайж буй.Хуягийн ( ? )Лхамсүрэн хэмээх хүн Дарханы тэсэлгээний газарт манаач хийж байгаад Хөтөл эсвэл Шарын гол, Зүүнхараад мал маллан амъдарч өөд болсон гэсэн ба түүний тухай мэдээлэл ба үр хүүхэд, хамаатан садныг хайж байна.Хуягийн ах нъ Долдой ,охин дүү нъ Дүгэр, дүү нъ Түдэв болно.Долдой нъ Ховд аймгийн Буянт сум, Баян өлгий аймгийн Цэнгэл суманд амъдарч байсан.Хуяг нъ Ховд аймгийн Буянт ба Ховд сум, Увсад тэмээ маллан амъдарч байсан.Дүгэр нъ Баян өлгий аймгийн Сагсай сумын 4 дүгээр багт амъдарч байсан ба нөхөр нъ Мягмарын Дад болно.Эднийх 1930 аад онд Шинжаан руу олон Тува иргэдтэй яваад тахалд нэрвэгдсэн ба ганц охин Лхамжав нъ амъ гарч Монголд буцан орж ирсэн.Мөн Долдой ба Хуяг нъ Шинжаан руу 1915 онд яваад 1930 онд Монголд буцан ирж байсан.Түдэв нъ Баянөлгий аймгийн Цэнгэл сум ,Өлгий хот, Улаанбаатар хотод амъдарч байсан.Мөн эдний хамаатан Папанин нъ Халх гол суманд амъдарч байсан.Хуягийн хүү эсвэл хамаатан Жумаахан гэдэг хүн Дарханд механикч бөйсан гэх ба Хуучин хороололд амъдардаг сургийг сонссон.Иймд Лхамсүрэн хэмээх хүний үр хүүхэд ба хамаатныг хайж олоход тусална уу. Өргөдлийг бичсэн, Улаанбаатар хотын Хан Уул Дүүргийн иргэн зураач чөлөөт уран бүтээлч Түдэвийн Энхбаатар Утас 89226721 Facebook.com/Tsagaan Tug Enkhbaatar

    Хариулт: Аймгийн Төрийн архив болон Улсын бүртгэлийн хэлтэст уламжилж иргэнд хариуг хүргүүлэх талаар мэдэгдлээ.

    2022-02-10 11:10:45
  • Вэб сайт
    Санал хүсэлт
    Шийдвэрлэсэн

    оюунэрдэнэ: сайн байна уу. ИРгэдийн Шударга Шүүх тбб-аас менежер Оюун-Эрдэнэ холбогдож байна. манай байгууллага Үндсэн Хуулийн 100-н жилийн ойд зориулан нийтээрээ Үндсэн хуулиа танин мэдэхтэй холбогдуулан танай аймагтай хамтрах санамж бичиг хүргүүлэх гэсэн юм. тиймээс миний мэйл хаягруу өөрсдийн мэйл хаягаа явуулаад өгнө үү гэж хүсэж байна

    Хариулт: Хүсэлт гаргасан Иргэний шударга шүүх ТББ-ын менежер Оюун-эрдэнэтэй холбогдон аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн даргатай холбож шийдвэрлэсэн.

    2022-02-10 08:11:28
  • Вэб сайт
    Санал хүсэлт
    Шийдвэрлэсэн

    Хишигжаргал: Амгалан сайхан уу. 1992 он1994 оны ажлын тушаалын лавлагаа авах гэсэн юм. Энэ үед 1992.09.12-ны өдөр Шаамар сумын 10-н жилийн дунд сургуульд түүх газарзүйн багшаар ажилд орж байсан үеийн тушаал, 1994.12.31-ны өдрийн тушаалын хуулбарыг авах гэсэн юм. Хаана хэрхэн яаж хандах вэ..Сэлэнгийн архиваас олдох болов уу.. Хүндэтгэсэн Батмөнхийн Хишигжаргал /МЭ67030606/

    Хариулт: иргэний гаргасан хүсэлтийн дагуу аймгийн Төрийн архивын тасагтай холбогдон холбогдох материалыг шүүж цахимаар хүргүүлэхээр шийдвэрлэсэн.

    2022-02-08 10:11:17
  • Вэб сайт
    Гомдол
    Шийдвэрлэсэн

    Анхбаяр: 2021.10.08-ны өдрийн гэрээт Шаамар сум, Дулаанхаан тосгонд Халуун усны барилгын ажлын бүх өрлөг шавар, шалны цутгалтын ажлыг Шаамар сумын Засаг даргын тамгын газрын захиалгатайгаар Хос соёмбот өргөө ХХК-ийн гүйцэтгэгчээр ажиллаж ажлаа дуусгасан боловч ажлын хөлс 17.000.000 төгрөгнөөс 1.700.000г урьдчилгаа болгон авж үлдэгдэл төлбөрийг санхүүжилт орж ирээгүй гэх нэрийдлээ өгөөгүй. Шаамар сумын засаг даргын тамгын газрын захиалга байсан учир санхүүжилт өгөөгүй байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Иргэн Б.Анхбаяр. Хос соёмбот өргөө ххк-ийн гүйцэтгэгч Баянсантхаан ххк-ийн захирал Б.Анхбаяр

    Хариулт: Гаргасан гомдлын дагуу аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн холбогдох албан тушаалтантай холбон асуудлыг шийдвэрлэсэн.

    2022-02-07 11:55:15
  • Вэб сайт
    Санал хүсэлт
    Шийдвэрлэсэн

    Иргэн: Сайн байна уу. Би энэ нутгийн уугуул иргэн. Түшиг цагаануурын 130км замын ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай явагдаж байна вэ. Хиймэл баыгууламж нь дууссан уу. Мөн тендерийн шалгаруулалт аймаг.н здтг явагддаг уу. Уб.н компани биш сэлэнгийнхээ компанийг дэмжмээр байна.

    Хариулт: Иргэний гаргасан хүсэлтийн дагуу холбогдох мэдээллийг өгсөн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажил тул аймагт тендер шалгаруулах үйл ажиллагаа явагддаггүй талаар мэдээлэл өглөө.

    2022-01-22 16:53:03
  • Вэб сайт
    Санал хүсэлт
    Шийдвэрлэсэн

    Цэвэгсүрэн : Аялал жуулчлалын лиценз яаж авах вэ

    Хариулт: Иргэний ирүүлсэн хүсэлтийн дагуу аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн холбогдох албан хаагчаас тайлбар тодруулга авч иргэнтэй холбогдон хариуг утсаар мэдэгдлээ. Аймгийн зүгээс аялал жуулчлалын лиценз гэж олгодоггүй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгодог талаар мэдэгдлээ.

    2022-01-13 07:46:21
  • Вэб сайт
    Өргөдөл
    Шийдвэрлэсэн

    Дөлгөөн: Сайн байна уу? Амжилт Дотком компаниас холбогдож байна. Манай компани нь сургуулийн цогц систем хийдэг компани. Сэлэнгэ аймгийн хүрээнд боловсорлын газартай хамтарч ажиллаж болох уу? Танай мэйл-рүү мэдээллээ явуулсан байгаа.

    Хариулт: Гаргасан өргөдлийн дагуу аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын Утас: 70362165, 70362196 утас болон цахим шуудангийн хаяг selenge@mecs.gov.mn хаягийг уламжиллаа.

    2021-12-28 06:38:37
  • Вэб сайт
    Санал хүсэлт
    Шийдвэрлэсэн

    Б.Батхишиг: Сайн байна уу Энэ өдрийн мэндийг хүргэе сэлэнгэ аймгийн уугуул иргэн байна. Би ой зүйч мэргэжилтэй Ерөнхийлөгчийн ивээл доор байгуулж байгаа тэр бум модны аяны хүрээнд аймагт хувь нэмрээ оруулмаар байна. Оролцох эрх иргэн бүрт бий юу? Боломжтой бол хариулаад өгөөч хэнд яаж хаана вэ?

    Хариулт: Иргэнтэй холбогдон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ой албаны холбогдох албан хаагчтай холбон хүсэлтийг шийдвэрлэж ажиллалаа.

    2021-12-24 13:24:47
  • Вэб сайт
    Санал хүсэлт
    Шийдвэрлэсэн

    Bat-Orshikh.B: Хүсэлтийн дагуу маш хурдан буцаан хариу өгч холбогдон зөвлөгөө өгсөнд баярлалаа.

    Хариулт:

    2021-10-22 02:06:32
  • Вэб сайт
    Санал хүсэлт
    Шийдвэрлэсэн

    Bat-Orshikh.B: Сайн байна уу.Миний УБ хотод оршин суудаг бөгөөд танай аймагт мал аж ахуй газар тариалан эрхэлэх хүсэлтэй байгаа юм.Яаж мэдээлэл авах зөвшөөрөл авах талаар мэдээлэл өгөх боломжтой байдаг уу.Одоогоор Covid гээд УБ-с өөр хот орон нутагруу явах бага зэрэг байгаа тул эхний ээлжтинд цахимаар холобгдон мэдээлэл бичиг баримтаа бүрдүүлээд явах боломжтой юу?

    Хариулт: Иргэний хүсэлтийн дагуу аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын удирдлага болон холбогдох мэргэжилтэнтэй холбогдон асуудлыг шийдвэрлэсэн.

    2021-10-20 07:31:04
  • Вэб сайт
    Өргөдөл
    Шийдвэрлэсэн

    Гоосүрэн Хүрэлбаатар: тэтгэвэрт гарах зорилгоор бизнeс эрхлэгчээр нийгмийн даатгал нөхөн төлөх гэсэн боловч 2000-2005 оны хооронд татвар төлж байсан татвар нэр нь байхгүй байна гэх юм.Надад тухай 5жилийн татвар төлсөн баримтууд байгаа Би одоо яаж татвар төлж байснаа батлах уу Миний энэ асуудалийг шийдвэрлэж өгнө үү

    Хариулт:

    2021-10-14 13:23:27
  • Вэб сайт
    Санал хүсэлт
    Шийдвэрлэсэн

    Хажидмаа: Сайн байна уу би налайх дүүрэгт амьдардаг юмаа миний хоёр хүүхэд зүүнхараад каринтинд ороод авчирч чаддаггүйээ бага охин маань 2 нас гарантай одоо байнга уйлаад гэр орноо санаад үнхээр хэцүү байна эгч нь 18н настай 12р ангиа төгсөх хүүхэд дүүгээ хараад байгаа ч жаахан хүүхэд хархад үнхээр хэцүү байна надад зүүнхараалуу явж хоёр охиноо авчирхад туслаад зүүнхараагийн онцгой комиссоос охидыг маань авчруулах зөвшөөрөл налайх дүүрэгийн шуурхай штафруу зөвшөөрөл олгож өгнүү гэж хүсэж байна

    Хариулт: Иргэний ирүүлсэн хүсэлтийг Мандал сумын Онцгой комисст уламжилж шийдвэрлэсэн.

    2021-04-23 10:55:21