Таны байрлал : Нүүр хуудас Удирдлага Аймгийн ЗДТГ Төрийн захиргааны удирдлагын хэлтэс
Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 олон улсын стандартыг амжилттай хэрэгжүүлж гэрчилгээгээ гардаж авлаа.

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Нутгийн удирдлага - Аймгийн ЗДТГ

Үндсэн чиг үүрэг:

Аймгийн хэмжээнд төрийн удирдлагын манлайллыг хэрэгжүүлэн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох бодлогын зөвлөлгөө дэмжлэг үзүүлэх, нутгийн захиргааны хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, төрийн албаны сонгон шалгаруулалтыг явуулах, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, түүнд судалгаа шинжилгээ хийх, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжилтийн явц үр дүнг нэгтгэж тайлагнах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн болон хууль, тогтоол, дээд шатны болон Засаг даргын шийдвэрийн орон нутаг дахь хэрэгжилтийн биелэлтийг нэгтгэн гаргах, явц үр дүнг Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын даргад танилцуулах, холбогдох арга хэмжээ авах санал боловсруулах, Засаг дарга, Тамгын газрын даргыг өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон зөвлөлгөөгөөр хангах, аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын шийдвэрийг албажуулах, аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, аймагт хэрэгжиж буй үндэсний болон гадаад төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, үр дүнг нэгтгэж хяналт-шинжилгээ хийх, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, төрийн албан хэргийн хөтлөлт, бичиг хэргийн ажил үйлчилгээг зохицуулах, Тамгын газрын хэлтсийн болон жилийн төлөвлөгөөний биелэлт гаргах, аймгийн Засаг даргын Тамгын газрын болон нутгийн захигааны байгууллагуудыг төрийн захиргааны ерөнхий удирдлага зохицуулалтаар хангах чиг үүргийг тус тус хэрэгжүүлнэ.

Эрхэлсэн ажил үйлчилгээ, чиг үүргийн дагуу аймгийн Засаг даргын дэргэдэх дараах газар, хэлтэс, албаны үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдлага зохицуулалтаар хангана. Үүнд:

-Онцгой байдлын газар

-Стандартчилал хэмжил зүйн хэлтэс

-Мэргэжлийн хяналтын газар