Таны байрлал : Нүүр хуудас Удирдлага Аймгийн Засаг дарга Мэндчилгээ
Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 олон улсын стандартыг амжилттай хэрэгжүүлж гэрчилгээгээ гардаж авлаа.

МЭНДЧИЛГЭЭ

Мэндчилгээ - Засаг дарга

МЭНДЧИЛГЭЭ

Амуу буудай нь алтран найгасан, ажилсаг түмэн нь алдраа мандуулсан сайхан Монгол орныхоо төв хойморт тухлан Ази Европийг холбосон Сэлэнгэ нутгийнхаа зон олны амар амгаланг эрэн мэндчилье.

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулиар нутгийн түмэн олон минь МОНГОЛ АРДЫН НАМ-д итгэл үзүүлэн, ирэх он жилүүдэд аймгийнхаа хөгжил, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө ажиллах хариуцлагатай үүрэг хүлээлгэлээ.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулиар төр барих бүрэн эрхээ эдэлж, Монгол Ардын намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчдийг дэмжсэн Сэлэнгэ нутгийн бүрэн эрхт эзэд та бүхэндээ талархал илэрхийлье.

Журмын нөхдийнхөө итгэлийг хүлээж аймгийн Засаг даргын эрхэм хүндтэй, бас хариуцлагатай албанд томилогдсон миний бие албан үүргээ чин шударгаар хэрэгжүүлж, айл өрх, иргэн бүрт шууд тусахаар ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, аймгийнхаа нийгэм, эдийн засгийн хөгжлийг дээшлүүлэхийн төлөө бие сэтгэл, мэдлэг чадвар, хичээл зүтгэлээ бүрэн дайчлан ажиллах болно.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА                    Ш.ОРГИЛ

Валютын ханш

Үзүүлэлт

Манайд 40 зочид онлайн
  • Гишүүд : 95
  • Мэдээлэл : 2111
  • Вэб холбоос : 6
  • Мэдээллийг Үзсэн Тоо : 1464597
Travel Turne Tranzito