Таны байрлал : Нүүр хуудас Байгууллагууд Сумдууд Орхон туул сум
Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 олон улсын стандартыг амжилттай хэрэгжүүлж гэрчилгээгээ гардаж авлаа.

Хайлт

Орхонтуул сум

Орхонтуул сумын иргэд үнэ төлбөргүй нотариатын үйлчилгээ авав

Сум - Орхонтуул сум

2015 оны 1-р сарын 27, Мягмар гариг, 11:07

Орхонтуул сумын ЗДТГ-аас "Байгууллага сурталчилах 7 хоног" арга хэмжээг зохион байгуулан явуулжээ.

 
 

"Архигүй Орхонтуулчууд" хөтөлбөрийн хүрээнд...

Сум - Орхонтуул сум

2014 оны 11-р сарын 20, Пүрэв гариг, 12:24

Орхонтуул сумынхан "Архигүй Орхонтуулчууд" хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Тус хөтөлбөрийн хүрээнд "Спирт үү, Спорт уу" гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулжээ. Тэмцээнд эрэгтэй 4 баг, эмэгтэй 7 баг оролцсоноос эрэгтэй төрөлд 1-р байрт Б.Ганцолмон ахлагчтай Залуучууд баг, 2-р байрт ерөнхий боловсролын 1-р сургуулийн Д.Сүхбаатар ахлагчтай баг, эмэгтэй төрөлд 1-р байрт Б.Нарантуяа ахлагчтай Рашаант-2 баг, 2-р байрт ерөнхий боловсролын 2-р сургуулийн Ч.Лхагважав ахлагчтай баг тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагджээ. Тэмцээний шагналын санд Б.Түвшинбаяр эзэнтэй "Таанд"ББН, Т.Үржүүл эзэнтэй "Баянмайхан"ББН нийгмийн хариуцлагаа ухамсарлан дэмжлэг үзүүлж хамтран ажиллажээ.

 

 
 

Сумын танилцуулга

Сум - Орхонтуул сум

2013 оны 11-р сарын 17, Ням гариг, 00:09

 
 

Орхонтуул сумын танилцуулга

Сум - Орхонтуул сум

2011 оны 3-р сарын 20, Ням гариг, 21:27

ОРХОНТУУЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ


Эрхэм зорилго:

Орхонтуул сумын ИТХ нь хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааг чанаржуулан төлөвшүүлж, сум орон нутагт тулгамдаж байгаа нийгэм эдийн засгийн гол гол асуудлуудыг шийдвэрлэхэд нийт хүн ам, нутаг дэвсгэрийн эрх ашиг сонирхолын үүднээс бодлогын чанартай шийдвэр гаргаж, хэрэгжилт үр дүнд нь хяналт тавих, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүхий л талын дэмжлэг туслалцааг үзүүлэн хамтран ажиллах зорилт тавин ажиллаж байна.

Танилцуулга:

Сумын ИТХ нь 2008 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр сонгогдсон 6 тойргийн 21 төлөөлөгчтэй үүнээс 7 тэргүүлэгч, 4 бодлогын болон хяналтын хороодтойгоор хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Ажлын алба:

 

ИТХ-ын дарга П.Чулуунцэцэг
ИТХ-ын нарийн бичгийн дарга О.Мөнхцэцэг

 

ИТХ-ын Тэргүүлэгчид:


Сэлэнгэ аймаг
Орхонтуул сум

 

* Түүхэн замнал:

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум нь МЭӨIII - МЭI зууны үед Монгол нутагт оршин тогтнож байсан Умард Хүннү, МЭIV - МЭVI зууны үед Жужан гүрний төв хэсэг байсан бөгөөд түүнээс хойш Их Монгол Улсын үед Өгэдэйн улсын зүүн хязгаар нутаг, Манж улсын үед Халхын Түшээт хан аймгийн Ахай бэйсийн хошуу, Богд хаант Монгол Улсын үед Түшээт хан аймгийн Ахай гүний хошуу, 1921-1931 онд Богд хан уул аймгийн Булган ширээ уулын хошуу, 1931 онд Сэлэнгэ аймаг байгуулагдахад Орхонтуул сум болж эдүгээ түүхт 80 жилийг ардаа үджээ.

* Өнөөгийн байдал:

Орхонтуул сум нь Монгол улсын төвийн бүсэд багтах Сэлэнгэ аймгийн баруун хязгаар нутаг бөгөөд Улаанбаатар хотоос 240км аймгийн төв Сүхбаатар сумаас 250км, Дархан-Уул аймгаас 150км, Орхон аймгаас 95км зайд алслагдсан баруун талаараа Булган аймгийн Бүрэгхангай сум, Орхон аймгийн Жаргалант сум, хойд талаараа Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Орхон сум, урд талаараа Төв аймгийн Заамар, Цээл, Жаргалант зэрэг сумдуудтай хил залгаа оршдог.

 

* Түүхэн дурсгалт газрууд:

Орхон, Туул хоёр голын бэлчир түүний сав дагуу Хонгор-Овоо, Яшилт, Алгийн даваа, Шар хадны нуруу, Илжигний даваа буюу Илжигний агуй, Долоон толгой, Халтар ишиг, Хөх ишиг, Шар ишиг зэрэг домогт уул толгодтой, Халтар-ишигний рашаан, Богины амны рашаан зэрэг 21 булаг шандтай, Соёлын өвд бүртгэгдсэн Бурхантай чулуу, Хүннү үеийн булш, Тахилгын онгон, Буган чулуу зэрэг 11 төрлийн 185 түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлс оршиж байдаг.

* Бидний бахархал:

Орхонтуул сум нь махны чиглэлийн Сэлэнгэ үүлдрийн улаан халзан үхэр, “Орхонтуулын чангаамал” нэртэй бог будаа зэрэг брэнд бүтээгдэхүүнтэй.

Тус сумаас МУ-ын Ардын жүжигчин П.Цэрэндагва, МУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн П.Сандуйжав, Анагаах ухааны дэд эрдэмтэн, доктор Д.Галбадрах, МУ-ын гавъяат агрономич Н.Цээрэн, гавъяат механикжуулагч К.Жүнсбек, МУ-ын төрийн соёрхолт мал зүйч Л.Дамдиндорж, Ө.Сүхбаатар, МУ-ын үлэмж дархан мэргэн, спортын мастер, шагайн харвааны улсын 5 удаагийн аварга Ц.Болдбаатар, МУ-ын улсын өсөх идэр начин, спортын мастер Т.Өсөх-Ирээдүй, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Улсын ургацын аварга Д.Чулуунбаатар, Улсын ургацын аварга Л.Баярхүү, Ж.Батхүү, Д.Дашлхагва нарын 16 аварга, Улсын сайн малчин Ч.Баасанжав, Алтан хурганы эзэн Д.Жамсран, Аймгийн аварга малчин 4, Сумын аварга малчин 28 зэрэг ажлын амжилт бүтээлээрээ улсдаа тэргүүлсэн олон алдартнуудын өлгий нутаг билээ.


ОРХОНТУУЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР


Эрхэм зорилго:

Орхонтуулчуудын өрхийн орлогыг нэмэгдүүлэн, өрхийн аж ахуйг хөгжүүлэхэд “Иргэнээ дэмжинэ-эх нутгаа хөгжүүлнэ” гэсэн уриатайгаар иргэн рүүгээ чиглэсэн ажил үйлчилгээг явуулан хүн бүрийн амьдрах, таатай орчинг бүрдүүлэхэд оршино.


Сумын ЗДТГ-н ..... орон тоотой, үүнээс удирдах 3, гүйцэтгэх ..., үйлчлэх ...., ХАА-н тасаг 3, Байгаль орчны алба 4, гэсэн бүрэлдхүүнтэйгээр төрийн үйлчилгээг ард иргэдэд хөнгөн шуурхай, чанартай хүртээмжтэй хүргэн ажиллаж байна.

Рашаант тосгоны захирагчын

ажлын алба

Засаг даргын орлогч М.Цогбаяр
Засаг дарга С.Эрдэнэбаяр
ЗДТГ-ын дарга Ш.Өнөрбаяр

ТЗахиргаа БО-ны алба ХАА-н тасаг  Үйлчилгээ

Тус сум нь 294083 га нутаг дэвсгэртэй, Шар-Усны 1-р баг буюу Рашаант тосгон, Баянцогтын 2-р баг, Хонгор-Овоо 3-р баг гэсэн 3 засаг захиргааны анхан шатны нэгж, 3704 хүн амтай, 151351 толгой малтай, төр төсвийн 9 байгууллага, хувийн хэвшлийн 40 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна.

Шар-Усны 1-р баг нь аймгийн ИТХ-ын 2009 оны 32 тоот тогтоолоор Рашаант нэртэй тосгон болж 2010 оны 3-р сараас эхлэн тосгоны Захирагчийн ажлын алба нь 8 орон тоотойгоор тус багийн иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулж, иргэн бүрт хүрч ажиллах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

СУМЫН ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙГ УГТАЖ ХИЙХ 80 БҮТЭЭЛЧ АЖЛЫГ ХУГАЦААНД НЬ ХИЙЖ ДУУСГАХААР ШАМДАН АЖИЛЛАЖ БАЙНА

Сумын ЗДТГ-аас түүхт 80 жилийн ойгоо угтаж 80 бүтээлч ажил хийхээр төлөвлөн сумын ИТХ-аар хэлэлцүүлэн 2010 оны 29 тоот тогтоолоор батлуулж одоогоор энэхүү төлөвлөгөөний хэрэгжилт 70%-тай байна.

Сумын ЗДТГ-ын ажилтнууд тухайн суманд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Л.Гантөмөр эзэнтэй Хөх рашаан ХХК-тай хамтран ЗДТГ- ын урдах талбайд өнгөт блок суулгалаа.

Төлөвлөгдсөн ажлын 40% нь 2010 онд хийгдсэн бөгөөд үлдсэн 60% нь түүхт 80 жилийн ойн өмнө хийж гүйцэтгэхээр сумын нийт төр, төсвийн байгууллагын ажиллагсад, ААН-үүд, иргэд хөдөлмөрчид хамтран их бүтээн байгуулалтыг өрнүүлэн ажиллаж байна

ХИЙГДСЭН БҮТЭЭЛЧ АЖЛУУД ФОТО ЗУРГААР ..


2010 онд хийгдсэн бүтээлч ажлуудаас..Суврага гарах шат, Хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай

 

 

Орхоны гүүрэн дэх төв замаас сум руу салдаг хэсэгт самбар байрлууллаа.

Төв аймгийн Жаргалант сумтай хиллэдэг зааг дахь самар

Сумын ИТХТ-ийн 2010 оны 47 тоот тогтоолоор сумын 80 жилийг зохион байгуулах хороо байгуулагдсаны дагуу сумын Засаг даргын захирамжаар 5 салбар комисс байгуулагдаж үүнд Үндэсний спортын, Урлаг, уран сайхны, Хэв журмын, Төсөв санхүүгийн, Мэдээлэл сурталчилгааны гэсэн хэсгүүдэд хуваагдан чиглэл тус бүрийнхээ ажлыг төлөвлөн сумын хороондоо танилцуулан батлуулж ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэхэд гарах зардлыг нэг бүрчлэн тооцон гаргаж үүний дагуу хандив цуглуулж төсөв бүрдүүлэх зорилгоор “Орхонтуул 80 жил” ХААН банк 5052058895 дансыг нээн ажиллуулж байна.

Ойг угтаж 2010 онд Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Сүхбаатар хотуудад суугаа нутгийн иргэдийн уулзалтыг зохион байгуулж хот бүрт Орхонтуул сумын Нутгийн зөвлөлүүдийг байгуулж үйл ажиллагааг нь эхлүүллээ.

Үүнээс Сүхбаатар хот буюу Сэлэнгэ аймаг дахь Ганболд ахлагчтай Нутгийн зөвлөл байгуулагдсанаасаа хойш олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлж үүний хүрээнд сумын төвд 2 төрлийн 200 мод бүхий ногоон байгууламжийг байгуулж Орхонтуул сумын хилийн зааг дээр 5м өндөртэй өндөрлөг байгуулахаар ажлаа эхлүүлээд байна.

Дээрх 80 бүтээлч ажлаас 2010 онд доорх ажлууд хийгдсэн байна. Үүнд:

1. Сумын төвийн төв шугамын засвар 65.0 сая төгрөг

2. Дотуур байр, цэцэрлэгийн төв шугам болон сантехникийн засвар –Японы ЗГ-ын өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд 180.0 сая төгрөг

3. Рашаант тосгоны 12 жилийн сургуулийн цайны газрын засвар 40.0 сая төгрөг

4. Сумын төвд хүүхэд залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх цэцэрлэгжүүлэлт, гэрэлтүүлэг бүхий тоглоомын талбай- 6.6 сая төгрөг

5. Суврага гарах шат –2.0 сая төгрөг

6. Сумын Нийгэм эдийн засгийг 2010-2025 он хүртэл хөгжүүлэх хэтийн төлөвлөгөө – 1.0 сая төгрөг

7. Сумын төвийн болон гэр хорооллын гудамжны гэрэлтүүлгийг бүрэн засварлах – 3.2 сая төгрөг

8. Бургалтайн голоос гар аргаар шуудуу татан усалгаа хийж байгаа ногоочдын ургацыг нэмэгдүүлэх зорилгоор усалгааны талбайн барилга барих ажлыг хийж дуусгах 110.0 сая төгрөг

9. Сумын хэмжээнд нийтийн хоолны зэрэглэл хангасан газрыг бий болгож засварлахад 45.0 сая төгрөг

10. Сумын хэмжээнд ядуу, нэн ядуу бүртгэлтэй өрхүүдээс жилд 2-оос доошгүй малчдыг малжуулах ажилд 5 өрх хамрагдаж нийт 250 толгой малаар малжууллаа.

11. Хагас эрчимжсэн сүүний чиглэлийн малчдын бүлэг 10-аас доошгүйг байгуулж төсөлд хамруулах

СУМЫН ЗДТГ-ААС 2011 ОНЫГ “БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ИРГЭДЭД ХҮРГЭХ МЭДЭЭЛЛИЙН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА


Сумын ЗДТГ- аас 2011 оныг “Бүтээн байгуулалт-Иргэдэд хүргэх мэдээллийн чанарыг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан Сумын Засаг даргын 2011 оны А/21 тоот захирамжаар Иргэдэд хүргэх мэдээллийн чанарыг сайжруулах ажлын хэсэг томилогдлоо.

Энэ ажлын хэсгийг ЗДТГ-ын даргаар ахлуулж, ИТХ-ын нарийн бичгийн дарга, Багийн Засаг дарга, Төсвийн байгууллагын дарга нар, ЗДТГ-ын ТЗ,ХЭЗ-н ажилтнууд, Нийгмийн ажилтан нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж иргэдэд мэдээллийг 3 чиглэлээр хүргэхээр төлөвлөн сумын иргэдэд хүргэх мэдээллийг цаг тухайд нь шуурхай хүргэх зорилт тавин ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд сумаас хийгдэж буй ажлын талаар мэдээ, мэдээллийг иргэддээ өдөр бүр FM радиогоор, сар бүр “Орхонтуулын мэдээ” тогтмол хэвлэлээр хүргэн ажиллаж байна.



ОРХОНТУУЛ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

ЭРХЭМ ЗОРИЛГО: Сумын хүн амд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэж, эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг тасралтгүй явуулснаар хүн амын өвчлөлийг бууруулж, дундаж наслалтыг уртасган, эрүүл аж төрөх дадал заншилд сургахад оршино.

БИДНИИ ЗОРИЛТ

· Хүн амд эрүүл мэндийн сургалтыг бүх төрлөөр чанартай зохион байгуулж, эрүүл аж төрөх дадлыг хэвшүүлэх.

· Хүн амын дунд өвчлөл эндэгдлийг бууруулж дундаж наслалтыг уртасгах.

· Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад бүх нийтийн оролцоог дээшлүүлэх.

· Үйлчлүүлэгчдэд ээлтэй орчинг бүрдүүлж, хэвтэн эмчлүүлэгчдийн ая тухтай байлгах нөхцлийг бүрдүүлэх.

· Эелдэг дотно харьцаатай нэгдмэл хамт олны төлөө хамтран ажиллах.

БИДНИЙ БАХАРХАЛ

· Орхонтуул сумын хүн ардын эрүүл энхийн ээлжгүй манаанд зогсч өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн ажиллаж байсан үе үеийн эмч, сувилагч ажилчид бидний нэгэн бахархал билээ.

· Хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах их үйлсэд гар сэтгэл нийлэн ажилладаг сэтгэл зүтгэл нэгтэй нэг хамт болж чадсан нь бидний бахархал билээ.

· Анх удаа түүхийн хуудсыг нээж Орхонтуул сумын эмнэлэг үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойг үе үеийн ахмад эмч, сувилагч, ажилчид, нутгийн олонтой хамтарч зохион байгууллаа.

Шүлгийг Хөгжмийг Салбарын эрхлэгч Б. Далхжав М. Чулуунтөмөр


Эргэж нэхэхгүй ачтан байдаг
Эргээ хальсан Орхоныхоо хөвөөнд
Эргэж нэхэхгүй ачтан байдаг
Энэрхүй үйлсийг өөртөө шингээсэн
Энэрлийн өргөө Орхонтуулд байдаг
Долгилон долгиотох уулсынхаа хаяанд
Давалгаалан давалгаалах Орхонтуул байдаг

Талархал талархах сэтгэлийн гүнд
Талархал хүлээсэн эмнэлэг минь байдаг
Урсан урсах Орхонтуулаа
Уярал нэмсэн нутгийн уянгатай
Хайрлаж энэрхийг өөртөө шингээсэн
Хатан ухаанаа таньдаа зориулдаг
Энэ бүгд бидний бахархал


Сумын эмнэлэг нь: Анх 1937онд бага эмчийн салбар байгуулагдсан ба 1960 онд 10 ортой их эмчийн салбар болон өргөжсөн

Эмнэлгийн хамт олон:

Сумын эмнэлэг нь одоогоор 7 ортой, 14 эмч ажиллагсадтай 2 их эмч, эмнэлгийн дунд мэргэжилтэн 8, туслах ажилтан 4 ажиллаж байна.
Тус эмнэлэг нь сумын
II, III багийн 2000 гаруй хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг.

2010 оны байдлаар

 

 

 

Жилдээ амбулториор 5000 хүн үйлчлүүлж 250-280 гаруй хүн хэвтэн эмчлүүлдэг. 0-1 насны хүүхэд 40, 1-5 насны хүүхэд 168, нөхөн үржихүйн насны эмэгтэй 560, өндөр настан 140, жилдээ 45-50 эирэмсэн эх хяналтанд ордгоос 80-85% эхний 3 сартай хяналтанд орж 100% шинжилгээнд хамрагддаг. Сумандаа нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг. Сар бүр алслагдсан малчин өрхөөр явж хүүхэд, өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүдийг эргэн вакцин хийдэг.

Ард иргэдийн дунд өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, зөв зан үйлийг эзэмшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, МСС-ын ажлыг тогтмол явуулдаг ДЗОУБ-ын “Хоол тэжээл” хөтөлбөрт хамрагдан 2-6 сартай хүүхэд Д аминдэм, 6сар-2настай хүүхэд ОНБТХ, 2-5нас хүртлэх хүүхэд А аминдэмээр тогтмол хамрагдаж байна.

Анх 1937 онд Булган Уул аймгийн Баруунбүрэн уулын Орхонтуул сум нэртэй байхад санитар Шарав, Гомбо нар эмнэлгийн анхны суурийг тавьж байжээ. 1974 онд Орхонтуул САА болж өргөжихөд ЗХУ-ын тусламжаар баригдсан 15 ортой 23 хүний орон тоотой төвлөрсөн халаалттай эмнэлэг ашиглалтанд орж салбарын эрхлэгч эмчээр О.Бадиа, бага эмч Булгаа нар ажиллаж байлаа. Одоо сумын эрүүл мэндийн төв нэртэйгээр ерөнхий менежерээр их эмч Г.Байгалмаа, их эмч Э.Санжаадорж нар ажиллаж байна.

СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

 


Орхонтуул сумын ЕББД сургуулийн танилцуулга


Манай хамт олон
Захирал Д.Долгормаа

Эрхэм зорилго:

Нэгж хичээлийн үр өгөөжийг нэмэгдүүлж хичээлийн судалгаа хийх арга зүйг эзэмших.

Уриа: Эелдэг харьцаа - дотно инээмсэглэл

Онцлог, давуу тал :

Чийрэгжүүлэлтийн танхим Багш хөгжил төвийг стандартын дагуу тохижуулсан

Сургуулийн туслах аж ахуй Сургуулийн цайны газар сурагчид үдийн цайнд

Сургуулийнхаа хашаанд хүлэмжтэй Сургуулийн хэмжээнд 9 анги танхим