Таны байрлал : Нүүр хуудас Удирдлага Аймгийн Засаг дарга Засаг даргын мэдээ
Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 олон улсын стандартыг амжилттай хэрэгжүүлж гэрчилгээгээ гардаж авлаа.
Аймгийн Засаг даргын мэдээ

Аймгийн Засаг дарга хурдан морины уралдааныг хориглолоо

Мэдээ: Засаг дарга - Аймгийн Засаг даргын мэдээ

2016 оны 2-р сарын 19, Баасан гариг, 11:28

Хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон Аймгийн Засаг даргын 2016.02.17-ны өдрийн А\44 тоот захирамж гарлаа.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай, Хүүхдийн эрхийн конвенци, Сонгуулийн тухай хуулиудын заалтыг үндэслэн Сэлэнгэ аймгийн Засаг дарга захирамж гаргалаа. Захирамжид хурдан морины уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай,  Сонгуулийн тухай хууль, тогтомжийг зорилгоор Сэлэнгэ аймгийн хэмжээнд хурдан морины уралдаан зохион байгуулахыг 2016 оны 6-р сарын 30-ны өдрийг хүртэл хориглосон байна. Мөн энэ хугацаанд сум орон нутагтаа бооцоот болон аливаа төрлийн хурдан морины уралдаан, үсэргээ, сунгааг зохион байгуулахгүй байхыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгожээ. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Д.Ёндонжамц, аймгийн Цагдаагийн газрын дарга Д.Энхбаяр, аймгийн ОБГ-ын дарга Г.Баатар нарт тус тус даалгасан байна.

 

 
 

Аймгийн Засаг дарга Алтанбулаг дахь хилийн боомтод ажиллалаа

Мэдээ: Засаг дарга - Аймгийн Засаг даргын мэдээ

2016 оны 1-р сарын 12, Мягмар гариг, 18:44

Өнөөдөр аймгийн Засаг дарга С.Бүрэнбат Алтанбулаг дахь хилийн боомтын  үйл ажиллагаа болон хилээр зорчигчдын урсгал ихсэж байгаатай холбоотойгоор үүсч болох хүндрэл, очерын дарааллын асуудлыг хөнгөн шуурхай шийдвэрлэх гарц юу байгаа талаар уулзаж ярилцахаар Алтанбулаг дахь авто замын хилийн ШНБоомт дээр ажиллалаа. Аймгийн даргын уулзалтанд Хилийн 0101-р ангийн захирагч хурандаа С.Энхсүх, Алтанбулаг дахь Гаалийн салбарын дарга Д.Батбаатар, ИХШХГ-ын Сүхбаатар дахь газрын дарга Р.Одмөнх, Автотээврийн төвийн дарга Ч.Жамбалнямбуу, тус төвийн менежер Ц.Ариунаа, Алтанбулаг дахь АЗШНБ-ын дарга Ч.Мөнхзолбоо, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга С.Отгонжаргал, Аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга Д.Ганболд, Алтанбулаг сумын Засаг дарга Д.Сундуй, сумын Засаг даргын орлогч  болон аймгийн Хэвлэл мэдээллийнхэн оролцлоо.

 
 

Аймгийн даргын шинэ оны ажлын гараа малчдын хотноос . . .

Мэдээ: Засаг дарга - Аймгийн Засаг даргын мэдээ

2016 оны 1-р сарын 11, Даваа гариг, 14:28