Таны байрлал : Нүүр хуудас Нийгэм, э/з Бүтээн байгуулалт
Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 олон улсын стандартыг амжилттай хэрэгжүүлж гэрчилгээгээ гардаж авлаа.
Бүтээн байгуулалт

Тун удахгүй иж бүрэн тоноглол бүхий шинэ зах нээгдэх гэж байна

Нийгэм эдийн засаг - Бүтээн байгуулалт

2015 оны 11-р сарын 24, Мягмар гариг, 13:19

 

Шинэ зах ашиглалтанд орохтой холбогдуулан аймгийн “Гурван мэргэд” захын гадна талбайд үйл ажиллагаагаа явуулдаг захын иргэдтэй аймгийн Засаг даргын орлогч Н.Батдорж уулзаж, санал бодлыг нь сонсон, шинэ захын үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Шинэ байгуулагдаж байгаа зах нь хоёр давхар бөгөөд хоёр давхартаа хүнс, нэг давхартаа бараа байхаар төлөвлөж байгаа юм байна. Мөн хана дагаж том павилонууд байх бөгөөд томоохон компанидууд үйл ажиллагаагаа явуулах зориулалттай аж. Энд банк, үсчин, зоогийн газар гээд бүхий л иргэдэд зориулсан үйлчилгээнүүд байх гэнэ. 3х3 метрийн харьцаатай лангуунуудыг эгнээ гарган байршуулах бөгөөд иргэд өөрсдөө сонгон лангуугаа хэрэглэх юм байна. Одоогоор өвлийн цагт 1 м2 нь 35000 төгрөг байхаар тооцоо гаргаж байгаа боловч яг эцсийн шийд гаргаагүй юм байна. Энэхүү үйл ажиллагааг захын захиргаа хариуцан шийдэх ажээ. Энэ сард багтан ашиглалтанд орох уг захын үйл ажиллагааг эхлэхээс өмнө ийнхүү иргэдээс санал авч байгаа аж. Захын үйлчилгээ эрхэлдэг иргэдээс үнэ нь арай их байна, зарим лангууг барааных нь хэмжээнд тохируулан багасгах, 1х2, 2х2, 2х3 гэх мэтээр жижиглэж болох уу?, мөн бараа бараагаар нь тухайлбал хүнс, бараа, гоо сайхан гэх мэтээр төрөлжүүлж байрлуулах саналыг хэллээ. Хамгийн гол нь биднийг нүүн шинэ захад очсоны дараа хуучин гадна захыг хаах хэрэгтэй. Доторх нь яахав байдаг л биз. Учир нь хуучин “Ноёд” худалдааны төв шиг хоёр хуваагдаж, аль ч үгүй юм болно шүү хэмээн хүссэн. Аймгийн даргын орлогч хариулахдаа юуны өмнө та бүхнийг даарахгүй, дулаан, тохилог орчинд, ая тухтай үйлчилгээ явуулахад чинь аймгаас бодлогоор дэмжиж байгаа юм. Бусад асуудлыг дараа нь шийдвэрлэх болно хэмээн хариу өгсөн. Захын худалдаачдын зүгээс ямар санал бодолтой байгаагаа аймгийн худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн н.Эрдэнэгэрэлд тодорхой өгөхийг орлогч дарга захын иргэдэд зөвлөсөн.

 

 

Эмнэлгийн хойд өгсөж, уруудах замын асуудлыг шийдвэрлэлээ

Нийгэм эдийн засаг - Бүтээн байгуулалт

2015 оны 11-р сарын 18, Лхагва гариг, 17:13

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хашаа руу ордог хойд талын зам маш нарийн, хоёр машин зөрөх боломжгүй, дээр нь дэнхэл донхол ихтэй байдгаас өвчтэй, яаруу сандруу яваа иргэд, хүнд гэмтэл авсан өвчтөн, төрөх эмэгтэйчүүдэд маш их хүндрэл учруулдаг талаар иргэд, хөдөлмөрчдөөс маш их санал гомдол гардаг байв. Энэ байдлыг шийдвэрлэх зорилгоор аймгийн Засаг даргын зүгээс анхаарал тавьж ажилласнаар хэд хоногийн өмнө уг замыг аймгийн АЗЗА компанийн хамт олон засаж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар өргөсгөн хусч, индүүдэн засаад байна. Уг замыг засахад аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 20 сая төгрөг зарцуулагдах бөгөөд ирэх хавраас асьфальт болгох юм байна.

 

 
 

Ерөө, Хүдэр сумд руу хатуу хучилттай зам тавигдана.

Нийгэм эдийн засаг - Бүтээн байгуулалт

2015 оны 9-р сарын 20, Ням гариг, 17:56