Таны байрлал : Нүүр хуудас Байгууллагууд ЗД -ын дэргэдэх агентлагууд Шүүхийн шинжилгээний алба Мэдээ мэдээлэл
Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 олон улсын стандартыг амжилттай хэрэгжүүлж гэрчилгээгээ гардаж авлаа.
Шүүхийн шинжилгээний алба

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ЯЛ ЭДЭЛЖ БАЙГАА 214 ЯЛТАНЫ ГАРЫН ХЭЭГ АВЧ БҮРТГЭЛЖҮҮЛЭВ.

Агентлагуудын мэдээ - Шүүхийн шинжилгээний алба

2015 оны 3-р сарын 05, Пүрэв гариг, 11:07

Шүүхийн шинжилгээний алба нь Мандал сум дахь хорих 413, 433-р ангид 2012 оны 05 дугаар сараас хойш ял эдэлж байгаа 214 ялтны гарын хээг авч гарын хээний “АДИС-ПАПИЛОН” нэгдсэн санд бүртгэлжүүлэх арга хэмжээг зохион явуулсан байна.

 

 

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА ТЭРГҮҮНИЙ АЛБА ХААГЧАА ШАЛГАРУУЛЛАА

Агентлагуудын мэдээ - Шүүхийн шинжилгээний алба

2015 оны 3-р сарын 05, Пүрэв гариг, 10:58

2014 оны ажлын үзүүлэлт, үр дүн эрхэлсэн ажил, мэргэжлээрээ хамт олноо тэргүүлэн ажилласан Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах ахлагч Я.Бямбасүрэн г “Хөдөлмөрийн аварга” ажилтнаар шалгаруулж өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.

Хөдөлмөрийн аварга ажилтнаар шалгарсан шинжээч эмч, цагдаагийн ахлах ахлагч Я.Бямбасүрэн нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны “Хөдөлмөрийн аварга” ажилтанаар шалгарав.

Янживын Бямбасүрэнд цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

 
 

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА 2014 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН, ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Агентлагуудын мэдээ - Шүүхийн шинжилгээний алба

2015 оны 3-р сарын 05, Пүрэв гариг, 10:57

Тайлангийн хуралд аймгийн Хуулийн хэлтсийн мэргэжилтэн н.Баярсүрэн оролцов.

 

 
 

АЙМГИЙН ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА НЬ 2014 ОНЫ ЭХНИЙ 11 САРЫН БАЙДЛААР ГАРЫН МӨР, БИЧИГ БАРИМТ, МӨР СУДЛАЛЫН ШИНЖИЛГЭЭГЭЭР 13 ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ЭЗЭН ХОЛБОГДОГЧИЙГ НОТЛОН ТОГТООЖ, 3 ЭЗЭНГҮЙ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ.

Агентлагуудын мэдээ - Шүүхийн шинжилгээний алба

2014 оны 12-р сарын 04, Пүрэв гариг, 15:42

Шүүх шинжилгээгээр нотолсон хэргүүд

1. Алтанбулаг АЗШНЗ-аар нэвтэрсэн иргэн О-гийн Е-1184133 тоот гадаад паспортны баталгаажуулах тамга, тэмдэг, гарын үсэг хуурамч болохыг баримт бичгийн шинжилгээгээр,

2. Сэлэнгэ аймгийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 15 сая төгрөгний гэрээ дээр иргэн Б нь гарын үсэг зурсан болохыг баримт бичгийн шинжилгээгээр,

3. Эрүүгийн 201318000345 тоот хэрэг: Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас иргэн А нь Цэвэр усны үйлдвэр байгуулах төслөөр 50 сая төгрөг авсан гэрээн дээр зурагдсан гарын үсгийг иргэн А үйлдээгүй болохыг баримт бичгийн шинжилгээгээр,

4. Иргэн Т нь иргэн Т–д 5 сая төрөг зээлдүүлсэн баримтан дээрх гарын үсэг иргэн Т зурсан болохыг баримт бичгийн шинжилгээгээр тус тус илрүүлэн ажилласан байна.

5. Эрүүгийн 201418010073 тоот хэрэг: Сайхан сум Гавшгай уулын зүүн урд талд иргэн Х нь өөрийгөө боомилсон байдалтай нас барсан хэргийн гэрээслэлийг талийгаач Х өөрөө үйлдсэн болохыг баримт бичгийн шинжилгээгээр,

6. Эрүүгийн 201418000031 тоот хэрэг: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэн Э нь иргэн Ө-ийн тээврийн хэрэгсэлийг гэмтээж бусдын эд хөрөнгийг устгасаныг гутлын мөрний шинжилгээгээр,

7. Иргэн Т нь ОХУ-руу нэвтэрхэд ашигласан урилга хуурамч болохыг бичиг техникийн шинжилгээгээр,

8. Эрүүгийн 201418000133 тоот хэрэг : иргэн Э нь Алтанбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч бэлэн мөнгө хулгайлан авч гараад дэлгүүрийн эзэн Г-тэй таарч улмаар иргэн зодож, хүчиндэхийг завдсан эрүүгийн хэргийг иргэн Э үйлдсэн болохыг гутлын мөрөөр,

9. Сүхбаатар сум 2-р баг 19-03 тооторд оршин суум иргэн О-ийн гэрээс бэлэн мөнгө, эд зүйл алдагдсан хэргийг иргэн Б үлдсэн болохыг гарын мөрөөр

10. Эрүүгийн 201418010067 тоот хэрэг: Сайхан сум Номгон 3-р баг иргэн Ц-ийн цоожтой байсан өвөлжөөнөөс 5 тооны мал хулгайд алдагдсан хэргийг иргэн Ш үйлдсэн болохыг гутлын мөрөөр,

11. Эрүүгийн 201418000113 тоот хэрэг: иргэн Д нь иргэн Б-ийн тэтгэврийн мөнгийг 1997-2014 он хүртэл хугацаанд хувьдаа авч завшсан гэмт хэргийг үйлдсэн болохыг бичиг судлалын шинжилгээгээр,

12. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум Цагаан овоо гэх газар иргэн Ц-ийн гэрээс бурхан алдагдсан эрүүгийн 2014180100678 тоот хэргийг иргэн Э үйлдсэн бололхыг гарын мөрөөр,

13. эрүүгийн 201418000252 тоот хэрэг:Зүүнбүрэн сумын Ган хүнсний дэлгүүрийн зүүн талд байрлах айлын хашааны гадаа үл таних хүн гадны нөлөөтэй нас барсан байдалтай олдсон хэргийн газраас олдсон тээврийн хэрэгсэлийн мөр нь гэрч Э-ийн мотоциколны мөр болохыг мөр судлалын шинжилгээгээр гэх мэт хэргүүдийг мэргэжлийн өндөр ур чадвар гарган шинжлэн судлаж, нотлон тогтоож ажилласан байна.

 
 

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭЛЭЭ.

Агентлагуудын мэдээ - Шүүхийн шинжилгээний алба

2014 оны 12-р сарын 04, Пүрэв гариг, 15:40

Монгол Улсад Forensic Sience буюу Шинжлэн магадлах ухаанаар жигүүрлэсэн Шүүхийн шинжилгээний байгууллага үүсч, хөгжсөний 70 жилийн ойг тэмдэглэв.

Ойн баярын хурал Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт 2014.10.23-ны өдөр болж баярын хурлыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал, цагдаагийн хурандаа Х.Өлзийбаяр нээж үг хэлэв.

Түүхт 70 жилийн ойн баярын арга хэмжээнд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, дэд сайд Ц.Уугангэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, ОХУ-д суугаа ХЗЯ-ны байнгын төлөөлөгч бөгөөд Элчин сайдын зөвлөх, цагдаагийн хурандаа Б.Болдбаатар, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Сүнжид, Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын дарга Б.Баасандорж, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга С.Мөнхбат, ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар С.Баатаржав болон Хууль зүйн яамны харъяа агентлаг байгууллага болон хамтран ажилладаг байгууллагын удирлага,  зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсон байна.

 
 

Хуудас 5-с 1

Валютын ханш

Үзүүлэлт

Манайд 101 зочид онлайн
  • Гишүүд : 95
  • Мэдээлэл : 2059
  • Вэб холбоос : 6
  • Мэдээллийг Үзсэн Тоо : 1437633
Travel Turne Tranzito