Таны байрлал : Нүүр хуудас Байгууллагууд ЗД -ын дэргэдэх агентлагууд Байгаль орчин,аялал жуулчлалын газар мэдээ мэдээлэл
Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 олон улсын стандартыг амжилттай хэрэгжүүлж гэрчилгээгээ гардаж авлаа.
Байгаль орчны газар

Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж буй жуулчны бааз, амралтын газрын судалгаа

Агентлагуудын мэдээ - Байгаль орчны газар

2016 оны 7-р сарын 09, Бямба гариг, 15:44

 

Байгаль орчны газрын 9 сарын мэдээ

Агентлагуудын мэдээ - Байгаль орчны газар

2014 оны 10-р сарын 03, Баасан гариг, 13:38

1. Шаамар сумын 4-н замын хяналтын постод Алтанбулаг, Шаамар, Ерөө, Жавхлант зэрэг сумдын байгаль хамгаалагч нар, Байгаль орчны газрын мэргэжилтнүүд хамтран хуваарийн дагуу хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоох талаар хяналт тавьж ажилласан.

2. Аймгийн Засаг даргын 2014 оны А/363 тоот “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тухай” захирамжийг гарган сумдад хүргүүлсэн.

3. Ойн салбар үүсч хөгжсний 90 жилийн ойн арга хэмжээнд оролцсон.

4. Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын А-204 тоот тушаалаар Устгах шаардлагатай химийн хорт болон аюултай бодис, Аюултай хог хаягдлын эх үүсвэрийн тооллого хийж БОНХЯ-нд хүргүүлсэн. Тооллогоор Сэлэнгэ аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургууль 35 байгаагаас 14 сургууль химийн бодис ашиглаж байна. Эдгээр сургуулиудад устгах шаардлагатай 304 төрлийн бодис, нэр төрөл тодорхойгүй 61 бодис, нийт 365 бодис сургуулийн химийн лабораторид хадгалагдаж байна. Устгах шаардлагатай химийн бодисын нийт хэмжээ ерөнхий боловсролын сургуульд 947,619 кг орчим байна. Мөн аж ахуй нэгж, байгууллагуудад хадгалагдаж байгаа устгах шаардлагатай бодисын нийт хэмжээ 25295.4 кг бодис тоологдсон байна. / 2014 оны 09 сарын 11-ны өдрийн байдлаар /

 
 

Албан байгууллагууд мод тарьцгаалаа

Агентлагуудын мэдээ - Байгаль орчны газар

2014 оны 5-р сарын 12, Даваа гариг, 19:38

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”, “Ногоон Сэлэнгэ” хөдөлгөөний хүрээнд энэ сарын 10-ны амралтын өдөр Сүхбаатар сумын нийтийн эзэмшлийн 3,2 га талбайд төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн 77 байгууллага мод тарьж, зүлэгжүүлэх байснаас 60 байгууллага улиас, голт бор, агч, хайлаас зэрэг гоёл чимэглэлийн нийт 1698 мод тарьж, 4 метрийн урттай 125 ширхэг буюу 500 м хашаа барьж хамгаалан, талбайг зүлэг тарихад бэлэн болголоо. Сүхбаатар сумын 13 сургууль, цэцэрлэг, 8 багийн иргэд, айл өрхүүд, 18 хувийн байгууллага, эзэмшлийн хашаандаа 9707 ширхэг гоёл чимэглэл, жимс жимсгэний мод, бут, сөөгийг тарьсан тухай мэдээ ирүүлээд байна. “Ой баясах” ХХК, Баянчацаргана нөхөрлөл, “Шинэ орос хийц” ХХК, “Жаврай” ХХК, Батдэм нөхөрлөл, “Ногоон нарс” ХХК, “Ивцэг ой” ББН,Шинэ бадрах” ХХК зэрэг ойн мэргэжлийн байгууллагууд хайлаас-2500 ширхэг, 1500 шар хуайс, 2000 улиас нийт 6000 ширхэг модны суулгац, 4 метрийн урттай 125 ширхэг буюу 500 м хашаа, 126 ширхэг шонг хандивлалаа. Байгаль орчны газраас Сүхбаатар сумын нийтийн эзэмшлийн талбайд 1500 ширхэгийг тариулж, 2000 ширхэгийг сургууль, цэцэрлэг, СӨХ, Төмөр зам, багийн эзэмшлийн хашаанд олгож, үлдсэн модны суулгацыг Тохижилт үйлчилгээний газарт хүлээлгэж өгөөд байна.

 
 

Байгаль орчны талаар хийгдсэн ажлууд:

Агентлагуудын мэдээ - Байгаль орчны газар

2014 оны 2-р сарын 27, Пүрэв гариг, 11:13

 
 

үйл ажиллагааны тайлан

Агентлагуудын мэдээ - Байгаль орчны газар

2014 оны 2-р сарын 20, Пүрэв гариг, 13:48

 
 

Валютын ханш

Үзүүлэлт

Манайд 29 зочид онлайн
  • Гишүүд : 95
  • Мэдээлэл : 2059
  • Вэб холбоос : 6
  • Мэдээллийг Үзсэн Тоо : 1437621
Travel Turne Tranzito