Таны байрлал : Нүүр хуудас ТАЗС зөвлөл Үйл ажиллагаа
Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 олон улсын стандартыг амжилттай хэрэгжүүлж гэрчилгээгээ гардаж авлаа.
Үйл ажиллагаа

Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөл 2015 оны ажлаагаа түрүүллээ

ТАЗС зөвлөл - Үйл ажиллагаа

2016 оны 3-р сарын 09, Лхагва гариг, 14:42

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс салбар зөвлөлүүдийнхээ 2015 оны ажлыг дүгнэжээ. Тус тайлангийн хурлаар аймаг, нийслэл дэх Салбар зөвлөлүүдээс Сэлэнгэ, Өмнөговь, Орхон аймаг дахь Салбар зөвлөлүүд ажил үйлсээрээ тэргүүлсэн амжилтыг үзүүлсэн байна. Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөл нь Төрийн албатай холбоотой хууль тогтоомж, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журмыг  үйл ажиллагааныхаа удирдлага болгон ажиллаж, тухайн оныхоо зорилго, зорилтын хэрэгжилтийг хангах, орон нутгийн хүний нөөцийн чадавхийг хөгжүүлэх, стандартын удирдлагаар ханган мэргэшил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх, үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог нэвтрүүлэхэд гол үйл ажиллагаагаа чиглүүлэн  ажиллаж байгаа аж. Тус салбар зөвлөл нь энэ жилийн тухайд улсдаа хошой аварга болж буйгаараа онцлогтой хамт олон юм.

 

 

Төрийн жинхэнэ албан хаагчид тангараг өргөлөө

ТАЗС зөвлөл - Үйл ажиллагаа

2015 оны 11-р сарын 25, Лхагва гариг, 17:13

Жил бүрийн 11-р сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргүүлэх ёслолын үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Энэ удаа 11 байгууллагын 29 албан хаагч Төрийн албаны мэргэшлийн шалгалтандаа тэнцэж, албан тушаалынхаа чиг үүргийг амжилттай хэрэгжүүлэхээ нотлон харуулсан тул төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагөө өргөлөө. Тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга, ТАЗ-ийн салбар зөвлөлийн гишүүн, ахмад төрийн албан хаагч Ч.Даваадорж оролцож, шинээр тангараг өргөсөн алба хаагчдад баяр хүргэж, төрийн албандаа үнэнч байж, мэдлэг чадвараа  үргэлж дээшлүүлж, амжилттай ажиллахыг хүсэн ерөөлөө.

 

 
 

Үе үеийн удирдлагууд болон төрийн албан хаагчдын уулзалт болов

ТАЗС зөвлөл - Үйл ажиллагаа

2015 оны 11-р сарын 18, Лхагва гариг, 16:51

Сэлэнгэ аймгийн Засаг даргын санаачлагаар Сэлэнгэ аймгийн үе үеийн удирдлагуудын "Дурсамж, сургамж, зөвлөмж" төрийн албан хаагчдын гурван үеийн уулзалтыг өнөөдөр Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод зохион байгууллаа.

 

 
 

Төрийн албаны мэргэшлийн шалгалтанд 63 хүн тэнцлээ

ТАЗС зөвлөл - Үйл ажиллагаа

2015 оны 11-р сарын 11, Лхагва гариг, 20:06