Таны байрлал : Нүүр хуудас Удирдлага Аймгийн Засаг дарга Зөвлөлийн хурал
Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 олон улсын стандартыг амжилттай хэрэгжүүлж гэрчилгээгээ гардаж авлаа.
Зөвлөлийн хурал

Аймгийн Засаг даргын зөвлөлийн 13-р хуралдаан болов

Мэдээ: Засаг дарга - Зөвлөлийн хурал

2016 оны 3-р сарын 21, Даваа гариг, 17:24

Энэ удаагийн ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.  Үүнд:

1.    Хөрсний үржил шимийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Сайхан, Жавхлант сумын Засаг дарга нарын сонсгол.

2.    Сэлэнгэ аймгийн эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутагт баримтлах бодлого чиглэлийн хэрэгжилтийн тухай Баруунбүрэн, Орхонтуул, Цагааннуур сумын Засаг дарга нарын сонсгол.

3.    Улаан буудайн хатуу үр үржүүлэх журмын төсөл.

4.    Усны нөөц ашигласны  төлбөрийн орлогыг бүрдүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай мэдээлэл.

5.     “Багш солилцоо”, “Сурагч солилцоо” хөтөлбөрүүдийн төсөл.

6.    Аймгийн Засаг даргын зөвлөлийн 2015 оны хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний биелэлтийн явц зэрэг асуудлуудыг хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргалаа.

 

 

Аймгийн Засаг даргын зөвлөлийн 2016 оны 1-р хуралдаан боллоо.

Мэдээ: Засаг дарга - Зөвлөлийн хурал

2016 оны 2-р сарын 05, Баасан гариг, 16:37

Улиран одож буй Хонин жилд мал сүргээ өсгөн үржүүлж, ажил үйлсээрээ манлайлж яваа 17 сумын 19 малчинд Сэлэнгэ аймгийн “Сайн малчин” цол олгож батламжиллаа.

Шилдгүүдийг тодруулахдаа аймгийн Засаг даргын  захирамжаар баталсан журмын дагуу ажилласан жил, малжуулахад өгсөн малын тоо, малаа даатгалд хамруулсан байдал, мал сүргийн бүтэц, бэлтгэсэн хадлан тэжээл, шинээр бий болгосон ажлын байр, мал сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн байдал зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үзсэн байна. Мал маллах нь дан ганц гэрийн эзний эрхэлдэг ажил биш гэр бүл хамтдаа хөдөлмөрлөдөг учраас энэ жилээс аймгийн сайн малчныг гэр бүлийн хамтаар тодруулан урамшуулж эхэлсэн юм.

 
 

Аймгийн Засаг даргын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан анх удаа суманд боллоо

Мэдээ: Засаг дарга - Зөвлөлийн хурал

2015 оны 11-р сарын 24, Мягмар гариг, 11:52