Таны байрлал : Нүүр хуудас Удирдлага Аймгийн Засаг дарга
Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 олон улсын стандартыг амжилттай хэрэгжүүлж гэрчилгээгээ гардаж авлаа.
Аймгийн засаг дарга

Онцгой комиссын ээлжит хуралдаанаар

Нутгийн удирдлага - Аймгийн засаг дарга

2014 оны 11-р сарын 03, Даваа гариг, 09:00

Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Баамын ногоон хэмээн нэрлэгддэг 2 байр байрладаг. Тус Баамын ногооны 1-р байр 2014 оны 10 дугаар сарын 30-ны шөнийн 03 цагт шатаж 2 хүний амь нас эрсдсэн харамсалтай гамшиг ослын эрсдэл үүсээд байгаа. 10 дугаар сарын 30-ны өглөө аймгийн Засаг даргаар ахлуулсан онцгой комисс хуралдаж, шуурхай ажлын хэсгийг байгуулан, чиг үүргийн байгууллагуудад үүрэг даалгавар өгөгдсөн. 10 дугаар сарын 31-ны өглөө аймгийн Засаг дарга ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Урьдчилсан байдлаар гал гарсан шалтгааныг цахилгаанаас болсон гэж үзэж байгаа бөгөөд шинжээчид ажиллаж байна.

 
 

“Сэлэнгэд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа Эрдэнэт хотод

Нутгийн удирдлага - Аймгийн засаг дарга

2014 оны 10-р сарын 22, Лхагва гариг, 13:02

Аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид тэр дундаа өрхийн үйлдвэрлэлээ дэмжиж орон нутгийн болон нийслэлийн зах зээл дээр гаргах олон арга хэмжээ, хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Үүний нэг нь Орхон аймагт зохион байгуулсан “Сэлэнгэд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааны арга хэмжээ юм.

 
 

Засаг дарга ярьж байна

Нутгийн удирдлага - Аймгийн засаг дарга

2011 оны 2-р сарын 18, Баасан гариг, 11:36


Сэлэнгэчүүд бид эх орныхоо хөгжил дэвшилд дорвитой хувь нэмэр оруулж, эх орон улс үндэстнийхээ тусгаар тогтнол, мандал бадралын төлөөх тэмцэл, хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын их аянд ямагт түүчээлэн оролцож ирсэн түүхтэй билээ.

Ардын хувьсгалын анхны ялалтын эзэд, халуун эх орончид журамт цэргүүдийн дийлэнхийг Сэлэнгэчүүд бүрдүүлж байсан шигээ шинэ Монголын бүтээн байгуулалт олон улсын төмөр зам, цардмал зам барьж байгуулах, мод боловсруулах болон гурил, тэжээлийн анхдагч үйлдвэрүүдийг ашиглалтад оруулахад Сэлэнгэчүүд хошуучлан оролцож, Атрын 3 удаагийн аяныг гардан хэрэгжүүлж хүнсний ногоо, үр тариагаар эх орноо хангах үйлсийг манлайлан эх орны “Орхон” сортын улаан буудай, “Хангай”, “Орхон”, “Ерөө” үүлдрийн нарийн, нарийвтар ноост хонь, “Сэлэнгэ” үүлдрийн үхэр бий болгож, Шаамарын тохойд анхны монгол алим ургуулж чадсаны учир Сэлэнгэчүүд бид бүхнийг Монголын төр үнэлж Төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор хоёронтоо шагнагдсан юм.

Монгол орны газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймаг улсын хэрэгцээт үр тарианы 60.0 хувь, төмсний 28 хувь, хүнсний ногооны 36.0 хувь, байгалийн хадлангийн 20 шахам хувийг үйлдвэрлэж үр тариа, хадлан үйлдвэрлэлтээр улсад тэргүүлж төмс, хүнсний ногоо, малын тэжээлийн ургамал тариалалтаар хоёрдогч байр суурийг эзэлж байна.

Сүүлийн жилүүдэд төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх ажилд аймаг, орон нутгийн төрийн бүх шатны байгууллага, төрийн албан хаагчид анхаарч, “Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээг уламжлал болгон тогтмолжуулан иргэн бүрт хүрч ажиллан, иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлтийг цаг алдалгүй шийдвэрлэн ажиллаж байна.

Аймаг, сум, нутаг орноо хөгжүүлэх иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэхээр хийж хэрэгжүүлж буй ажлын үр өгөөж, амжилт бүтээлээрээ улсын хэмжээнд сүүлийн 5 жилд тогтмол тэргүүлэх байрыг эзэлж байна.

Сэлэнгэ сайхан нутгийнхаа бүрэн эрхт эзэд, тус аймагтай ажил, амьдралаараа холбоотой бүх хүмүүст болон нийт Монгол түмэн та бүхэндээ Ардын хувьсгалын 90 жил, аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баярын халуун дотно мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Өөдөө заяатай Сэлэнгэ түмний минь ажил үйлс өрнөн дэлгэрэх болтугай.


Сэлэнгэ аймгийн Засаг  дарга С.Бүрэнбат

 

 
 

Валютын ханш

Үзүүлэлт

Манайд 63 зочид онлайн
  • Гишүүд : 95
  • Мэдээлэл : 2111
  • Вэб холбоос : 6
  • Мэдээллийг Үзсэн Тоо : 1464602
Travel Turne Tranzito