Таны байрлал : Нүүр хуудас Нутгийн удирдлага Аймгийн ИТХ Аймгийн ИТХ

Хайлт

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь иргэдээс шууд сонгогддог Нутгийн өөрөө удирдах байгууллага. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 2012 онд орсон өөрчлөлттэй холбогдуулан 2012 оны аймгийн ИТХ-ын сонгуулиар аймгийн ИТХ-д 37 төлөөлөгч сонгогдон ажиллахаар болсны 24 нь сум, багаас сонгогдож, 13 нь намуудын авсан саналыг хувь тэнцүүлэн хуваахад ноогдсон суудлаар сонгогдон ажиллаж байна. 37 төлөөлөгчийн 29 нь эрэгтэй 8 нь эмэгтэй төлөөлөгч байна. Аймгийн ИТХ-д 37 төлөөлөгчийн 20 нь Монгол Ардын Намаас, 14 нь Ардчилсан Намаас, 3 нь Монгол Ардын Хувьсгалт Намаас тус тус сонгогдсон байна. Аймгийн ИТХ-ын даргаар Ж.Санжжав, Тэргүүлэгчээр С.Бүрэнбат, Б.Нарантуяа, Ч.Жаргалсайхан, Б.Пүрэвсүрэн, Б.Энхбат, Г.Бямбаа, Ш.Оргил, П.Батсайхан нар сонгогдон ажиллаж байна. Аймгийн ИТХ нь энэ бүрэн эрхийн хугацаанд Төсвийн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн, Нийгмийн, Нутгийн удирдлага хууль хяналтын /Ёс зүйн дэд хороотой/, Байгаль орчин, уул уурхай газрын, Эдийн засаг, хөгжлийн гэсэн 6 бодлогын хороотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон Төлөөлөгчдөөс дээд боловсролтой 35, Тусгай дунд боловсролтой 1, Бүрэн дунд боловсролтой 1 төлөөлөгч байна. Үүнээс ШУ-ны доктор 1, магистр 6, бакалавр 28 байна. Төлөөлөгчдийг мэргэжлээр нь авч үзвэл Инженер мэргэжилтэй 16, Санхүү, эдийн засгийн мэргэжилтэй 5, багш мэргэжилтэй 6, Эрх зүйч мэргэжилтэй 3, Хүний их эмч мэргэжилтэй 2, Төрийн захиргааны удирдлагын менежер 4 төлөөлөгч байна. Мөн Монгол Улсын Гавъяат цолтой 1, Оросын холбооны Буриадын улсын Гавъяат цолтой 2, Хөдөлмөрийн Гавъяаны Улаан тугийн одонтой 5, Алтангадас одонтой 9, Хөдөлмөрийн хүндэт медальтай 4 төлөөлөгч байна. Нийт төлөөлөгчдөөс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр 4 удаа сонгогдож байгаа төлөөлөгч 3, 3 удаа сонгогдож байгаа төлөөлөгч 8 , 2 удаа сонгогдож байгаа төлөөлөгч 6 байгаа бол анх удаа сонгогдож байгаа 20 төлөөлөгч байна.

Аймгийн ИТХ

Валютын ханш

Үзүүлэлт

Манайд 12 зочид онлайн
  • Гишүүд : 7
  • Мэдээлэл : 872
  • Вэб холбоос : 6
  • Мэдээллийг Үзсэн Тоо : 361983
Travel Turne Tranzito