Таны байрлал : Нүүр хуудас Аймгийн тухай Аймгийн түүх
Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 олон улсын стандартыг амжилттай хэрэгжүүлж гэрчилгээгээ гардаж авлаа.
Аймгийн түүх

Түүхэн бахархал

Аймгийн тухай - Аймгийн түүх

2011 оны 2-р сарын 22, Мягмар гариг, 16:01

Олны сонирхол татаж сонорыг мялаах түүхэн бахархал Сэлэнгэ аймагт олон байдгаас тоймловол:

1. Монгол төрөөс сэлэнгэчүүдэд 1932, 1976 онуудад хүртээсэн Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн хошой одон, 2009 онд Монгол улсад Атар газар эзэмшсэний 50 жилийн ойгоор Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон Сүхбаатарын одонгоор шагнагдсан билээ. Энэ нь Сэлэнгэ түмний өнгөрсний хийгээд өнөө ба ирээдүйн бахархлын нэг юм.

 
 

Түүхэн улбаа

Аймгийн тухай - Аймгийн түүх

2011 оны 2-р сарын 22, Мягмар гариг, 16:01

Өргөн Сэлэнгэ мөрний ариун усаар ундаалж, өндөр гэгээний хийд Амарбаясгалантдаа сүслэн хүн төрлөхтний соёл иргэншлийн буурал  түүхийг бүтээлцэж яваа Сэлэнгэ түмний түүх бол Монгол туургатны эх түүхийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг нь юм.

 
 

Балар эрт Сэлэнгэ нутаг

Аймгийн тухай - Аймгийн түүх

2011 оны 2-р сарын 22, Мягмар гариг, 16:01

Төв Азид тухайлбал Сэлэнгэ мөрний ай савд анхны хүний амьдрал эхэлснийг түүхийн шинжлэх ухаан нотолсон юм.
Орхон Сэлэнгийн савд эртний хүмүүс амьдарч байсны ул мөр эдүгээ бидэнд олдсоор байна. Тухайлбал 1974 онд Шаамар сумын нутгаас  олдсон балар эртний хүний ясыг олон улсын эрдэмтэд судалж үзээд одоогоос 2.5-3 сая жилийн тэртээх хүний яс мөн гэж тогтоосон билээ.
 
 

Мэргэд хийгээд Сэлэнгэчүүд

Аймгийн тухай - Аймгийн түүх

2011 оны 2-р сарын 22, Мягмар гариг, 16:01

Монголын нууц манай Сэлэнгийн газар шороон дээр болсон түүхт үйл явдлын тухай тодорхой дурьдагдсан байдаг. Тэр үеийн Сэлэнгэчүүдийг Мэргэд хэмээн нэрлэж байсан.
Мэргэдүүд харваж намнахдаа мэргэн, дайчин Чингисийн нэлээд хүчтэй өрсөлдөгч нь байжээ.
 
 

Их Юань улсын үеийн Сэлэнгэ

Аймгийн тухай - Аймгийн түүх

2011 оны 2-р сарын 22, Мягмар гариг, 16:01

1260 онд Хубилай сэцэн хан Хятадын Сүн улсыг нэгтгэх алхам хийж улмаар Вьетнам, Кампучи, Ява, Суматра хүртэлх бүх газрыг мэдэлдээ хураан авч Монголын Их Юань байгуулагджээ.

 
 

Монголын бутралын үеийн Сэлэнгэ

Аймгийн тухай - Аймгийн түүх

2011 оны 2-р сарын 22, Мягмар гариг, 16:01

1368 онд Тогоонтөмөр хаан Хятадаас хөөгдөн ирснээс хойш Монголын нэгдсэн улсын бутарлын үе эхэлж 1691 онд Манжийн эрхшээлд орсноор төгсдөг. Нийт монгол угсаатны түүхийн энэхүү харанхуй үед Сэлэнгийн сав нутагт томоохон үйл явдал төдий л болсонгүй.гэвч аж ахуй нь хөгжиж соёл иргэншлийн үед нилээд сайн төвлөрчээ. Энэ үед өрнөөс явсан олон жуулчид судлаачдын тэмдэглэснээр Сэлэнгэ, Орхон, Хараа, Ерөөгийн саваар тариалан, гар урлалын үйлдвэр эрхэлсэн олон суурин бий болж Монголын бусад газрыг бодвол арай илүү суурьших төлөвтэй болсон байна. Энэ үед Сэлэнгэ гар үйлдвэрийн төв байжээ.

 
 

Хуудас 2-с 1

Валютын ханш

Үзүүлэлт

Манайд 91 зочид онлайн
  • Гишүүд : 95
  • Мэдээлэл : 2111
  • Вэб холбоос : 6
  • Мэдээллийг Үзсэн Тоо : 1464606
Travel Turne Tranzito