Таны байрлал : Нүүр хуудас Нийгэм, э/з Хөгжлийн хэтийн төлөв
Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 олон улсын стандартыг амжилттай хэрэгжүүлж гэрчилгээгээ гардаж авлаа.
Хөгжлийн хэтийн төлөв

Сэлэнгэ хөгжлийн хөтөлбөр 2021

Нийгэм эдийн засаг - Хөгжлийн хэтийн төлөв

2012 оны 9-р сарын 03, Даваа гариг, 08:45

УДИРТГАЛ

Даян дэлхийн даяарчлалын бодлого, хандлагаар аливаа улс, аймаг, сум, баг, аж ахуйн нэгж, хувь хүний хөгжил дэвшлийн түвшин тодорхойлогдох болсон эрин үеийн нөхцөлд бид амьдарч, аж төрж байгаа болохоор хөгжлийн бодлогоор түүнтэй алхаагаа нийлүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшлийн зүй тогтлын дагуу энэ шинэ хандлага аяндаа буй болсон болохоор түүнийг сүүдэртэй талаас нь ажиглаж тандах, эсэргүүцэн шүүмжлэх бус, гэрэл гэгээтэй, оюунлиг талаас нь харж хүлээн авч Монгол улсын 2008-2021 он хүртэлх хөгжлийн стратегийн цогц бодлогын хүрээнд аймаг, сумаа хөгжүүлэх асуудлыг боловсруулах нь бидний эрхэм зорилт болж байна. Үүний тулд бид, өнгөрснөө шинжлэх ухаанчаар судалж, өнөөдрөө шинэ хандлагаар дүгнэн, маргаашаа шинээр төсөөлөх нь даяарчлалын их түрлэгтэй хөл нийлүүлэн алхах үндсэн арга зам юм.

1990-ээд оны эхэн үетэй харьцуулбал Монгол улсын төр, нийгмийн тогтолцоо үндсээрээ өөрчлөгдөж, эдийн засаг либеральчлагдаж харьцангуй эрх чөлөөтэй болсон боловч эдийн засгийн хөгжлийн хурдац бодож төлөвлөснөөс удаан байгаагийн учир нь засаглалын ажлын арга хэлбэрт байна уу, аль эсвэл бидний мэдээгүй аж ахуйчлалын өөр механизмд байна уу, ерөөсөө хүний хүчин зүйл нөлөөлөөд байна уу гэдгийг сайтар бодох шаардлагатай болсон тийм үед бид тулж ирсэн байна.

Манай аймаг бол Монгол улсын байгаль цаг уур, биологийн ресурс, хөрс шороо, газар тариалан, мал аж ахуй, түүх соёлыг судлахад олон үеийн эрдэмтдийн анхаарал сонирхлыг татсаар ирсэн боловч ийм өвөрмөц онцлогтоо тохирсон тогтвортой хөгжлийн зохистой бүтэц бүхий эдийн засагтай болж чадаагүй өдий хүрсэн нь чухам юутай холбоотой вэ гэдгийг дүгнэж, цэгнэх цаг нэгэнт болжээ.

Энэ шаардлагын улмаас тус аймгийн өнгөрсөн хугацааны ажлын явц, үр дүнд шинжлэх ухааны үндэстэй дүгнэлт хийж үзээд аймаг орон нутгийнхаа хөгжлийг төр, засаглалын 4 жилийн хугацаанд хэрэгжих мөрийн хөтөлбөрөөр бус дунд, урт хугацааны хөгжлийн байдал төлвийг тооцож, ирээдүйгээ илүү итгэлтэй харсан стратегийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа тул Сэлэнгэ  аймгийн 2021 он хүртэлх хөгжлийн хөтөлбөр боловсруулах шийдвэрийг Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс гаргасан билээ.

Үүний дагуу аймаг орон нутгийнхаа өнөөгийн хөгжлийн чиг хандлага, авч хэрэгжүүлсэн бодлого зохицуулалтын арга хэмжээ, хүрсэн үр дүнд үндэслэн сум байгууллага, иргэдийн санал, эрдэмтэд, судлаачдын зөвлөмж, аймгийн бодлогод тулгуурлан "Сэлэнгэ аймгийн хөгжлийн 2021 он хүртэлх хөтөлбөр"-ийг  боловсруулсан юм. Энэхүү хөтөлбөр нь “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”  аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн бүсүүдийн дунд хугацааны стратеги” (2010 он хүртэл), “Монгол улсын бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай” хууль, “Төвийн бүсийн хөгжлийн хөтөлбөр” болон шинэ тогтолцоонд шилжиж эхэлсэн үеэс өнөөг хүртэл хэрэгжүүлж ирсэн хөгжлийн бодлогын бусад баримт бичгүүдийн үзэл санаа, хэрэгжилтийн явц, үр дүн, залгамж чанар нь энэхүү хөтөлбөрийг боловсруулах үзэл баримтлалын шинжлэх ухааны болон эрх зүйн үндэслэл болсон юм.

 

Үргэлжлэлийг Энд дарж татаж авна уу.

 

Авто замын өнөөгийн байдал

Нийгэм эдийн засаг - Хөгжлийн хэтийн төлөв

2011 оны 3-р сарын 03, Пүрэв гариг, 01:25

Сэлэнгэ аймагт улсын болон орон нутгийн чанартай 1101.4 км автозам ашиглагдаж байгаагаас улсын чанартай Алтанбулаг-Улаанбаатар чиглэлд 220 км, Дархан-Эрдэнэт чиглэлд 120 км, нийт 340 км  нь  асфальтонбетон зам ашиглагдаж байна.

Сэлэнгэ, Ерөө, Хараа, Орхон, Шарын гол зэрэг том жижиг гол, гуу жалган дээгүүр тавьсан 100м-с дээш урттай 4 асфальтонбетон гүүр, 100 м-ээс доош урттай 25 жижиг гүүрийг дээрхи авто зам дамжин өнгөрдөг.

 
 

Мэдээлэл, харилцаа холбооны өнөөгийн байдал

Нийгэм эдийн засаг - Хөгжлийн хэтийн төлөв

2011 оны 3-р сарын 03, Пүрэв гариг, 01:25

Мэдээлэл харилцаа холбооны салбар нь хүн амыг дэлхий дахины болон эх орны өргөн мэдээллээр хангах үйлчилгээг иргэд, байгууллагад үзүүлдэг үйлчилгээний гол салбар юм.

 
 

Газрын харилцааны өнөөгийн байдал

Нийгэм эдийн засаг - Хөгжлийн хэтийн төлөв

2011 оны 3-р сарын 03, Пүрэв гариг, 01:22

Газар бүх баялгийн  үндэс буюу нийгэм, эдийн засаг, улс төр, байгаль хамгаалал, оюун санааны олон талын харилцааны эх булаг юм.

Газрын харилцааны асуудал нь өөртөө газар зохион байгуулалт, кадастр, геодези, зураг зүй, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл зэрэг хоорондоо нягт уялдаа, холбоо бүхий олон асуудлыг багтаадаг.
 
 

Эрчим хүчний салбар өнөөгийн байдал

Нийгэм эдийн засаг - Хөгжлийн хэтийн төлөв

2011 оны 3-р сарын 03, Пүрэв гариг, 01:22

Сэлэнгэ аймагт цахилгаан эрчим хүч дамжуулах Төвийн Бүсийн (Цахилгаан Дамжуулах Сүлжээ) ЦДС ХК-ний мэдлийн 110кВ-ын 11 дэд станц 334.7 км Цахилгаан дамжуулах агаарын шугам, “Мон тай майнз” ХХК, “Хустай Ерөө” ХХК-ний эзэмшлийн 110 кВ-ын 2 дэд станц 5.6 км шугамууд байдаг.

 
 

Хуудас 2-с 1

Валютын ханш

Үзүүлэлт

Манайд 32 зочид онлайн
  • Гишүүд : 95
  • Мэдээлэл : 2111
  • Вэб холбоос : 6
  • Мэдээллийг Үзсэн Тоо : 1464595