Таны байрлал : Нүүр хуудас Нийгэм, э/з Хүнс, хөдөө аж ахуй
Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 олон улсын стандартыг амжилттай хэрэгжүүлж гэрчилгээгээ гардаж авлаа.
Хүнс, Хөдөө аж ахуй

6539 эх мал төллөөд байна

Нийгэм эдийн засаг - Хүнс, Хөдөө аж ахуй

2016 оны 2-р сарын 29, Даваа гариг, 17:32

Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ онд нийт 676912 эх мал төллөхөөс энэ сарын 29-ны байдлаар нийт 6582 мал төллөж үүнээс гүү 20, үхэр 866, хонь 3176, ямаа 6539 төллөсөн аж. Төлийн хорогдол 43 байна. Үүнэс унага 1, тугал 20, хурга 11, ишиг 11 хорогджээ. Одоогоор мал төллөлт хараахан жигдэрч эхлээгүй байна. Зүй бус том малын хорогдол өнөөдрийн байдлаар  545 гарчээ. Үүнээс адуу 57, үхэр 108, хонь 190 ямаа 190 үүнээс хээлтэгч гүү 25, үнээ 19, хонь 13, ямаа 34 байна. Эдгээр нь өвчнөөр хорогдсон бөгөөд Орхонтуул суманд 44 мал хорогдсон нь сумдаа хошуучилж байна. Мөн аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/11 тоот захирамжаар Өвс тэжэээлийн хүрэлцээ муутай өрхөд 250 тонн өвсийг Орхон, Жавхлант, Түшиг, Баянгол, Баруунбүрэн, Сайхан, Орхонтуул, Мандал, Сүхбаатар, Алтанбулаг сумдуудад Дархан-Уул аймгийн Улсын нөөцийн газраас тарааж олгосон аж.

Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд олгох мөнгөн урамшуулалын журмын дагуу 16 сумын 1495 малчны 31205 ш бодын арьс, 100524 ш богын арьсны анхан шатны материалыг сумдаас авч нэгтгэн ХХААЯ-ны Мал хамгаалах сангаас хүргүүлэхэд бэлэн болгожээ. Түүнчлэн сумдад Мал эмнэлгийн үржлийн нэгжийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн судалгааг Хүнс, хөдөө аж ахуйн яаманд хүргүүллээ хэмээн аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

 

 
 

Манай аймгийн нутаг дэвсгэр дээр 1.5 сая толгой мал өвөлжиж байна

Нийгэм эдийн засаг - Хүнс, Хөдөө аж ахуй

2015 оны 12-р сарын 18, Баасан гариг, 12:41

Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгоны нийт 55 багийн 8781 малчин болон мал бүхий өрхөд 2015-2016 оны өвөл, хавар 1.5 сая толгой мал өвөлжиж байна. Сэлэнгэ аймгийн Жавхлант, Сант, Орхон, Орхонтуул, Сант гэсэн 5 сумын 6 өрхийн 32706 толгой мал Төв, Хэнтий, Дундговь, Дорноговь, Говь-Алтай, Архангай, Говьсүмбэр аймгийн нутагт оторлож байна. Харин 13213 мал бүхий 78 өрх өөрийн аймгийн бусад сумын нутагт, 9976 мал бүхий 43 өрх хилийн зурвас бүсэд, мөн бусад аймгаас 40109 мал бүхий 68 өрх тус тус өвөлжиж байна. Энэ жил малчид өөрсдийн хэрэгцээндээ зориулан 133.6 мянган тонн байгалийн хадлан, 28.8 мянган тонн сүрэл, 7.6 мянган тонн ногоон тэжээл, 5.6. мянган тонн үйлдвэрийн тэжээл, 8.7 мянган тонн гар тэжээл бэтгэжээ. Түүнчлэн аймгийн аюулгүйн нөөцөд 150 тонн өвс, 30 тонн тэжээл, сумдын аюулгүй нөөцөд 850 тонн өвс, 510 тонн тэжээл бэлтгэхээс өнөөдрийн байдлаар аймгийн аюулгүйн нөөцөд өнгөрсөн оны үлдэгдэл 40 тонн өвс, 12.5 тонн хүчит тэжээл, сумдын аюулгүй нөөцөд 587 тонн өвс, 90 тонн тэжээлийн нөөцтэй байгаа аж.

 

 

 
 

Ургац хураалтын эцсийн мэдээгээр 83075 тн Үр тариа хураан авсан байна

Нийгэм эдийн засаг - Хүнс, Хөдөө аж ахуй

2015 оны 12-р сарын 16, Лхагва гариг, 12:42

Сэлэнгэ аймгийн тариаланчид энэ онд нийтдээ 197102 мянган га талбайд  тариалж, үүний 153303 га-д үр тариа, 145336 га-д улаанбуудай, 2631 га-д арвай, 4353 га-д овьёос, 510 га-д хөх тариа, 473 га-д гурвалжин будаа, 7632 га-д тэжээлийн ургамал, 36168 га-д тосны ургамал, 2895 га-д төмс, 2240 га-д хүнсний ногоо тус тус тариалсан нь өмнөх оныхоос  үр тариа 7.8 хувь, улаанбуудай 11.2 хувиар илүү тариалжээ.     Аймгийн ургац тогтоолтын урьдчилсан дүнгээр улаанбуудай 115546 га талбайгаас 9.5 цн буюу 109.2 мян.тн, тэжээлийн ургамал 6227 га талбайгаас 5.6 цн буюу 3478.1 тн, тосны ургамал 21939 га талбайгаас 5.4 цн буюу 11771.4 тн, төмс 2859 га талбайгаас 125.3 цн буюу 35.8 мян.тн, хүнсний ногоо 2070 га талбай хурааж нэгж га –гаас 123.7 цн буюу 25.6 мян. тн ургац тус тус хураан авахаар ургацын урьдчилсан баланс гарсан байв. Гэтэл цаг уурын эрсдлээс шалтгаалаг ургац хураалтын эцсийн мэдээгээр улаанбуудай 109.2 мянган га талбай хурааж, га-гаас 7,6 цн буюу 83075 тн, бусад үр тариа 4958 га хурааж, га-гаас 3,3 цн буюу 1657 тн, тэжээлийн ургамал 6456 га талбай хурааж, га-аас 10,8 цн буюу 7001 тн, тосны ургамал 19342 га талбай хурааж, га-гаас 3,7 цн буюу 7086 тн, төмс 2882 га талбай хурааж, га-гаас 135,2 цн буюу 38965 тн, хүнсний ногоо 2069 га хурааж, га-гаас 126,2 цн буюу 26110 тн-ыг тус тус хураалаа. Химийн уринш 54760 га, механик уринш 84310 га-д буюу нийт 139069 га талбайд уринш бэлтгэж, тосны ургамлыг нийт талбайнхаа 11,8 хувьд тариалсан байна. Уриншид зөвхөн улаанбуудай тариалж, тосны ургамлыг жил бүр нэг талбайд давтан тариалахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж, 2-3 талбайт сэлгээг мөрдөн, эргэлтийн талбайгаа 100 хувь ашигласан байна.

 

 
 

Сэлэнгэчүүд Улаанбаатар хотод хүнсний ногоогоо борлуулах худалдааны төвтэй боллоо

Нийгэм эдийн засаг - Хүнс, Хөдөө аж ахуй

2015 оны 11-р сарын 19, Пүрэв гариг, 15:27

Улсын хэмжээний хүнсний ногооны 50 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэдэг Сэлэнгийн ногоочид бүтээгдэхүүнээ нийслэл хотдоо борлуулах худалдааны төвтэй болов. Уг төвийг Аж үйлдвэрийн яам, “Тайж” групптэй хамтран Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо буюу Толгойтод “Сэлэнгэ” хүнсний худалдааны төв нэртэйгээр байрьж байгуулан нээлээ. Төмс хүнсний ногоо, мах, махан бүтээгдэхүүний эл төвийг төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор концессын гэрээгээр  “Сайхан Монгол” компани барьсан байна. Тус төв нь 7 мянган ам метр талбай бүхий бетонон барилга бөгөөд сүүлийн үеийн агааржуулалт, камер, галын дохиолол, зоорь, агуулах, машины зогсоол, лаборатори гээд цогцоор нь байгуулснаараа онцлогтой аж. Тус худалдааны төвд Сэлэнгэ аймагт тарьж, ургуулсан төмс, хүнсний ногоо, нарийн ногоо, зөгийн бал, махыг бөөний үнээр хэрэглэгчдэд хүргэх юм байна.

Ийнхүү "Сэлэнгэ" худалдааны төвийг ашиглалтад оруулснаар нийслэлчүүд жилийн дөрвөн улиралд Сэлэнгэ аймгийн хүнсний ногоо, бүтээгдэхүүнийг хэрэглэх боломж бүрдэж байгаа юм.

 

 
 

Ургац хураалт 78.8 хувьтай явна

Нийгэм эдийн засаг - Хүнс, Хөдөө аж ахуй

2015 оны 10-р сарын 13, Мягмар гариг, 17:16