Таны байрлал : Нүүр хуудас Нийгэм, э/з Байгал орчин, ногоон хөгжил
Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 олон улсын стандартыг амжилттай хэрэгжүүлж гэрчилгээгээ гардаж авлаа.
Байгал орчин

Байгаль орчны улсын байцаагч нарт сургалт явууллаа

Нийгэм эдийн засаг - Байгал орчин

2016 оны 3-р сарын 21, Даваа гариг, 16:09

Энэ сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн 17 сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, ой ангийн дарга нарт олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд сургаж, дадлагажуулах, эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, Ой, хээрийн түймэр, усны осол, хүчтэй салхи шуурганы нөхцөл байдал үүссэн үед Онцгой байдлын газартай хамтран ажиллах, мэдээлэл солилцох, иргэдийг татан оролцуулах, хор уршгийг арилгах арга ажиллагаанд сургах, дадлагажуулах зорилгын хүрээнд Онцгой байдлын газар, ДЗМОУБ Сэлэнгэ ОНХХ-тэй хамтран сургалт зохион байгууллаа.

Сургалтын үйл ажиллагааны төгсгөлд хэлэлцүүлэг зохион байгуулж, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, ой ангийн дарга нарт тулгамдаж буй асуудал, санал гомдолыг сонсож зарим асуудлуудад Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Баатар хариулт өгч харилцан ярилцаж үр дүнд суурилсан сургалт явуулсан байна.

 

 
 

“Ногоон Сэлэнгэ” хөдөлгөөний нээлт болов

Нийгэм эдийн засаг - Байгал орчин

2015 оны 5-р сарын 04, Даваа гариг, 16:43

Өнөөдөр “Ногоон Сэлэнгэ” хөдөлгөөн нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд аймгийн удирдлагууд, хэлтэс, агентлагийн дарга нар, сургууль, цэцэрлэгийнхэн оролцлоо.

 
 

“НОГООН СЭЛЭНГЭ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ”

Нийгэм эдийн засаг - Байгал орчин

2015 оны 4-р сарын 28, Мягмар гариг, 17:20

Аймгийн Засаг дарга, ЗДТГ-аас санаачлан эхлүүлсэн “Ногоон Сэлэнгэ” хөдөлгөөн энэ жил 2 дахь жилдээ айл өрх, албан байгууллагуудын дунд эрчимтэйгээр үргэлжилж байна. Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь 7 хоногийн Бямба гаригт “Бүх нийтээр мод тарих өдөр” тохиодог. Аймгаас зарласан “Ногоон Сэлэнгэ” хөдөлгөөнийг эрчимжүүлэх ажлын хүрээнд бүх нийтээр мод тарих өдрөөр буюу 5 дугаар сарын 2 дахь долоо хоногийн БЯМБА гаригт хувь хүн, айл өрх, албан байгууллагууд идэвхи санаачлага гарган өөрийн оршин байгаа орчин тойрноо олон төрөл зүйлийн мод, зүлэг, цэцгээр баяжуулан ногооруулахыг уриалж байна. Та бидний бий болгосон ногоон хот бидний үр хүүхдүүдийн ирээдүйн сайн сайхны төлөө билээ.

 

 
 

“Ногоон Сэлэнгэ” хөдөлгөөний хүрээнд энэ жил аймгийн хэмжээнд бут бутлаг ургамал тариална

Нийгэм эдийн засаг - Байгал орчин

2015 оны 4-р сарын 21, Мягмар гариг, 16:43

Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат: