Таны байрлал : Нүүр хуудас Нутгийн удирдлага Аймгийн ИТХ ИТХ - ын мэдээ

Хайлт

Аймгийн ИТХ - ын үйл ажиллагаа

ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол:

Мэдээ: ИТХ - Аймгийн ИТХ - ын үйл ажиллагаа

2014 оны 2-р сарын 26, Лхагва гариг, 11:14

 
 

ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол:

Мэдээ: ИТХ - Аймгийн ИТХ - ын үйл ажиллагаа

2014 оны 2-р сарын 26, Лхагва гариг, 11:13

 
 

АИТХ-ын 2014 оны төлөвлөгөө

Мэдээ: ИТХ - Аймгийн ИТХ - ын үйл ажиллагаа

2014 оны 2-р сарын 16, Ням гариг, 17:20

 
 

ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол 2014-01 сар 27

Мэдээ: ИТХ - Аймгийн ИТХ - ын үйл ажиллагаа

2014 оны 2-р сарын 16, Ням гариг, 13:19

 
 

ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол

Мэдээ: ИТХ - Аймгийн ИТХ - ын үйл ажиллагаа

2014 оны 2-р сарын 06, Пүрэв гариг, 17:38

 
 

Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн YI хуралдаан боллоо

Мэдээ: ИТХ - Аймгийн ИТХ - ын үйл ажиллагаа

2013 оны 12-р сарын 23, Даваа гариг, 15:09

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит YI хуралдаанаар нийтдээ 9 асуудал хэлэлцлээ. Эхний асуудал иргэдийн хуралд АН-аас сонгогдсон байсан Ж.Отгонхүү, АН-аас сонгогдсон байсан Д.Цогт-Очир нарын төлөөлөгчид өөр ажилд шилжсэнтэй холбогдуулаад өргөдлөө гаргасны дагуу эдгээр хүмүүсийг хүсэлтийнх нь дагуу төлөөлөгчөөс чөлөөлж оронд нь намын жагсаалтаар дараад нь эрэмбэлэгдсэн О.Баатарцогт /МАН/, Л.Энхтөр /АН/ гэсэн хоёр төлөөлөгчийн эрхийг баталгаажууллаа.

Анхдугаар хуралдаанаар байгуулсан 6 бодлогын хороог цөөлж 4 болгон нэг хүн нэг л хороонд байхаар шийдвэрлэлээ.

2013 онд Сэлэнгэ аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэж баталлаа. Энэ жилийн тухайд орлогын төлөвлөгөөний биелэлт, төвөөс хуваарилагдаж ирдэг мөнгө төгрөгний асуудал хүндрэл дагуулж байсан учраас зарим нэг бүтээн байгуулалтын ажил хасагдсан.

2014 оны аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталлаа. Үндсэн чиглэлд 3 бүлэг асуудлаар 195 ажил арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгаад байна. Мөн 2013 оны төсөвт тодотгол хийлээ.

YI хуралдааны хамгийн гол хэлэлцсэн асуудал бол 2014 оны төсвийн төсөл. Нийтдээ 65,3 тэрбум төгрөгний орлоготой тэр хэмжээний зарлагатай төсөв батлагдлаа. Засгийн газраас аймгийн төвийг хот болгох зорилго тавиад байгаа. Энэ хүрээнд Сүхбаатар хотод түлхүү хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөгдлөө. Зам засвар, цэнхэр, шар байруудын тохижилт, авто зогсоол, зүлэгжүүлэлт, аялал жуулчлалын чиглэлээр Оргидог булаг, Сайханы хөтөл зэргийг нэмж тохижуулах, тарьж байгаа хүнсний ногоогоо орчин үеийн хэв маягт шижлүүлэн пакетлан борлуулдаг болох гээд удирдлагын багаас хийхээр төлөвлөсөн олон ажлууд байна. Сүхбаатар хотын төв хэсгийг зүлэг ногоотой байх эсвэл шороо гаргахгүй асфальт болгохоор зорьж байна. АН-ын бүлгээс манай аймагт үйл ажиллагаа явуулж байсан жижиг дунд үйлдвэрийн сан, аймгийн хөгжлийг дэмжих сан гэсэн хоёр сангийн өмнөх жилүүдэд явуулсан тайланг тавиачээ гэсэн саналыг гаргасан. Энэ дагуу Засаг дарга тайлангаа тавилаа. Өнгөрсөн хуралдаанаар төсвийн шинэ хуульд нийцүүлээд өмнөх хоёр санг нэгтгээд нэг сан болгосон. Энэ шинэ сангийн хөрөнгийг нийтийн эрх ашигт нийцсэн, олны санал авсан ажил арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөөд байна.

 
 

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ №116

Мэдээ: ИТХ - Аймгийн ИТХ - ын үйл ажиллагаа

2013 оны 10-р сарын 14, Даваа гариг, 12:25

2013.10.01                                                    №116                                                 Сүхбаатар

Хуралдаан зарлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын V хуралдааныг 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр аймгийн төвд хуралдуулж доорхи асуудлуудыг хэлэлцүүлсүгэй. Үүнд:

- “Малчид, тариаланчдын үйл ажиллагааны зохицлыг хангах журам”-ын төсөл

- “Сэлэнгэ аймгийн Хөгжлийг дэмжих тусгай сангийн журам”-ын төсөл

- Зарим сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах саналын тухай

-  Сүхбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай

- Аймгийн 2013 оны тодотгосон төсвийн тухай

- Аймгийн 2012 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг батлах тухай

2.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын V хуралдаанаар хэлэлцэх асуудал гаргах шийдвэрийн төслүүдийг хуралдааны дэгд заасан шаардлагад нийцүүлэн боловсруулж 2013 оны 10 дугаар сарын 14–ний дотор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд өргөн барихыг аймгийн Засаг дарга /С.Бүрэнбат/-д даалгасугай.

ДАРГА                            Ж.САНЖЖАВ

 
 

Валютын ханш

Үзүүлэлт

Манайд 18 зочид онлайн
  • Гишүүд : 7
  • Мэдээлэл : 583
  • Вэб холбоос : 6
  • Мэдээллийг Үзсэн Тоо : 214532
Travel Turne Tranzito