Таны байрлал : Нүүр хуудас
Үйлчилгээний байгууллага

Үүрэн холбооны байгууллагууд

Байгууллагууд - Үйлчилгээний байгууллага

2013 оны 11-р сарын 16, Бямба гариг, 22:25

 

Сэлэнгэ аймгийн соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагааны танилцуулга.

Байгууллагууд - Үйлчилгээний байгууллага

2011 оны 3-р сарын 05, Бямба гариг, 03:28

Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхэд соёлын гүйцэтгэх үүргийг эрхэмд үзэж, Монгол улсын их хурлаас 1996 онд төрөөс баримтлах соёлын бодлогыг тодорхойлсон билээ. Улмаар "Соёлын тухай", "Соёлын өвийг хамгаалах тухай", "Зохиогчийн эрхийн тухай" зэрэг хуулиуд батлагдан хэрэгжиж байна.

Үндэсний соёлоо хадгалан хамгаалж түүнийг цаашид хөгжүүлэх үндсэн чиглэл бүхий төрийн соёлын бодлогыг иш үндэс болгож, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тодорхой асуудлуудыг тусган хэрэгжүүлж байна.

 

"Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, сэргээн засварлах хөтөлбөр", Ардын уламжлалт урлагийг дэмжих хөтөлбөр", "Сонгодог урлаг " хөтөлбөр, "Морин хуур-уртын дуу" хөтөлбөр аймгийн Засаг даргын хөтөлбөрт тусгагдсан зорилтуууд амжилттай хэрэгжиж байна.
Эдүгээ манай аймагт:
Соёлын төв -21
Нийтийн номын сан- 2
Аймгийн нэгдсэн музей-1
Соёл мэдээллийн төв- 1
Сумын номын сан- 6

Сургуулийн номын сан- 32 нийтдээ соёл, урлагийн 25 байгууллага тус тусын чиглэлээр бодлого хөтөлбөр, дүрэм, журмаа боловсруулан уйл ажиллагаагаа явуулж байна.
Эдгээр байгууллагад нийтдээ 161 ажиллагсад ажлын байрны тодорхойлолт, гүйцэтгэх ажлын чиг үүргийн дагуу ажиллаж хөдөөгийн хүн амд соёлын үйлчилгээ үзүүлж байна.
Манай улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээр соёл, урлагийн орон нутгийн байгууллагууд бие даан ажиллах чадавхи муудаж, хөдөөгийн хүн амд соёлын үйлчилгээ үзуүлэхэд ихээхэн бэрхшээлтэй болсон юм.
1990 оноос хойш улсын төсвийн хөрөнгө оруулалт эрс багассанаас соёлын байгууллагуудын барилга, тоног төхөөрөмж, хөгжим, техник хэрэгсэл ихэд хуучирсан ба алслагдсан нутгийн хүн ам төв рүү нүүх шилжилт хөдөлгөөн ихэссэнээс мэргэжлийн соёл, урлагийн ажилтны тогтвор суурьшил алдагдаж, мэргэжилтний хомсдолд орсон байдал манай аймагт мөн адил байсан.
Соёл, урлагийн байгууллагын барилгуудад хийсэн узлэгийн дүнгээс узвэл нийт 25 байгууллагуудад сүүлийн 3 жилийн байдлаар их засвар хийх шаардлагатай 13 соёлын төвд 23.1 гаруй сая төгрөг зарцуулсан.
2002-2004 онд Ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио чуулга”-д 82.5 сая төгрөг, төв номын сан 7.4 сая төгрөг , аймгийн музейн их засварт 92.6 сая төгрөгний их засварын хөрөнгийг төвлөрсөн болон орон нутгийн төсвөөс нийт 182.5 сая төгрөг зарцуулсан.
2003 онд Хушаат сумын соёлын төвийн 25.0 сая төгрөгийг УИХ-ын гишүүний дэмжлэгээр ,2004 онд Мандал сумын соёлын төв шинээр барихад шаардагдах 47.5 сая орон нутгийн төсвөөс, 2006 онд Хүдэр сумын соёлын төвийг барихад Төмөртэй ХХК ны санхүүжилтээр 50.0 сая төгрөг, Мандал сумын нийтийн номын санг шинээр барихад 23.0 сая нийт 145.5 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн.
Сэлэнгийн Долгио чуулгын байрыг 42,5 сая төгрөгөөр бүрэн засварлаж, үзэгчийн сандлыг 40 сая төгрөгөөр шинэчлэн, 90 сая төгрөгийн суурин техник хэрэгсэл, даралтат хөгжим, видео проектороор материаллаг баазыг нь бэхжүүлсэн.
Мөн соёл, урлагийн байгууллагуудын хөгжим, техник хэрэгслийг шинэчлэх ажлын хүрээнд 2002 онд Цагааннуур, Орхон, Баянгол, Ерөө, Хүдэр, Сайхан, Орхонтуул сум сумын соёлын төвүүдэд сум, орон нутгийн төсвөөр өсгөгч, касио зэрэг хөгжим техник хэрэгсэл, ардын хөгжмийн зэмсгээр хангаж  4 сая төгрөг зарцуулсан .
2004 онд Цагааннуур сум 4.5 сая, Сайхан сум 60.0 сая г,Түшиг сум 2.7 сая, Сант сум 2.5 сая, Баянгол сум 610 мянга, Ерөө сум 1.5 сая, Мандал сум 8.2 сая төгрөгөөр соёлын төвийн материаллаг баазыг бэхжүүлэх, орчин үеийн техник тоног төхөөрөмжийг нэвтрүүлэхэд 80.1 сая төгрөг зарцуулсан.2007 онд Жавхлант, Ерөө сум, Бугант тосгоны соёлын төвийн барилгыг 80 гаруй сая төгрөгөөр, Сандал суманд 500 хүний суудалтай соёлын төвийн барилга барихад 560 сая, хөгжим зэмсэг шинэчилэхэд 3.5 сая төгрөг зарцууллаа.
Хөгжим, техник хэрэгсэл шинэчлэгдэж байгаа хэдий ч соёлын төв болон мэргэжлийн урлагийн байгууллагуудын үндэсний хөгжмийн зэмсгийг нэн даруй шинэчлэх шаардлагатай байна.Бараг нийт сумдын соёлын төв үндэсний хөгжмийн бүрдэлгүй байна. Тухайлбал: 21 соёлын төв, 1 мэргэжлийн урлагийн байгууллагын үндэсний хөгжмийн хангамж муу байгаа бөгөөд тухайлбал ёочин 15,шанз 12, ятга 24, морин хуур 25, хуучир 15, лимбэ 9, эвэр бүрээ 2 л байх жишээтэй байна.
БСШУЯ-тай зөвшилцөж Алтанбулаг дахь Хувьсгалчдын музейн зориулалтын байрыг түшиглэн аймгийн орон нутгийг судлах музейтэй нэгтгэн Аймгийн нэгдсэн музей болгон өөрчилж 81.0 сая төгрөгний их засвар хийж үйл ажиллагааг нь эхлүүлсэн.
Ийнхүү аймгийн музейд түүх, дурсгалт зуйлсийн 2169 үзмэр хадгалагдаж байна. "Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийг хамгаалж, сэргээн засварлах хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 635 гаруй дурсгалт зүйл бүртгэгдсэнээс улсын хамгаалалтанд 1, аймгийн хамгаалалтанд 4, сумын хамгаалалтанд бусад дурсгалт зүйлийг  бүртгэсэн байна.
"Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, сэргээн засварлах үндэсний хөтөлбөр"-ийн хүрээнд аймгийн хэмжээний түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг бүртгэлд авах, сэргээн засварлах ажлыг зохион байгуулж аймгийн бүртгэл мэдээллийн санд төвлөрүүлэн нэгтгэж гарын авлага гаргахаар бэлтгэж байна.
Аялал жуулчлалын салбартай музей, уран бүтээлчдийн үйл ажиллагааг холбох ажлыг зохион байгуулахаар судалж аймгийн музей байгалийн үзэсгэлэнт газрын маршрут графикийг гаргаж үйл ажиллагаа үйлчилгээгээ төлөвлөөд байна.
Мөн музейг сургалт, сурталчилгаа танин мэдэхүйн үйл ажиллагааны хүрээ хүртээмжийг өргөжүүлэх зорилгоор ЕБС-ийн багш сурагчидтай хамтарсан "Музей мэдээллийн төв" арга хэмжээ зохион байгуулах ажлыг музейн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж байна.
Орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллага "Сэлэнгийн долгио чуулга”-ийн уран бүтээлчдийн тайлан тоглолт, бие даасан тоглолт, кино үзвэр болон хөдөөгийн хун амд үйлчлэх хүрээг өргөтгөх, үзвэр үйлчилгээг тогтмолжуулах, сум, орон нутгийн ажил үйлсээс сурвалжлага бэлтгэхийн зэрэгцээ мэдээ мэдээллийг чанартай шуурхай мэдээлэх бодлогыг баримтлан ажиллаж байна.
Нийтийн номын санг түшиглэн номын худалдаа явуулах зорилгоор хэвлэх үйлдвэрийн газруудтай гэрээ хийх ажлыг судлахын зэрэгцээ Төв номын сангийн хүүхдийн номын уншлагын танхимыг засварлан тохижуулахад 5.2 сая төгрөг зарцуулсан.
Манай улсад үндэстэн, угсаатны утга соёлын өвийн зарим төрөл, зүйлүүд мартагдаж, уламжлагдах чанар нь алдагдах, зарим угсаатны уламжлалт урлагийн төрлүүд саармагжих байдал бий болж байна.
Үндэстэн, угсаатан, ястны соёлын өв, түүний дотор нүүдэлчдийн түүх, соёлын дурсгал, утга соёлын өвийг хамгаалах, уламжлан хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлахын чухлыг ЮНЕСКО, түүний салбар байгууллагууд онцлон үзэж, энэ талаар дэлхий нийтэд хандсан уриалга, удирдамж, зөвлөмж, гаргасан тунхаглалыг мөрдөн ажиллах нь зүйтэй юм.
Иймээс авъяас билэгт Монголчуудын үеэс үед өвлөн тээж, уламжилж ирсэн ёс заншил, үлгэр, туулиас эхлээд урт, богинын дуу, хөөмий, уран нугаралт, морин хуурын татлага, дүрслэх урлагийн давтагдашгүй бүтээлүүдийг эх язгуураар нь хамгаалж үлдээх, өвлүүлэх, сурталчлах явдал даяарчлалын шинэ зуунд тулгамдсан чухал асуудал болон тавигдаж байна.
Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд соёл, урлагийн байгууллага нь иргэдийн оюуны хэрэгцээнд тулгуурласан соёл, урлагийн олон талт арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг жил бүр боловсруулан тайлагнаж утга соёлын өвийг хамгаалах,хөгжүүлэх, ардын авъяастны урын санг аудио болон видео бичлэгээр бичиж архивлах, сурталчлах, сургалт зохион байгуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Үүний дагуу “Ардын урлагийг дэмжих” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор сум бүр 1-2 ажлыг уламжлал болгон зохион явуулж орон нутгийн ардын авъяастнуудыг өргөн хамруулж урлагийн авъяас билгийг нь хөгжүүлэн нийтэд сурталчилах бодлого баримтлан ажиллаж байна.
Одоогийн байдлаар ардын авъяастан 297, "Улсын тэргүүний уран сайханч"- 35, "Тэргүүний ардын авъяастан"- 10, "Соёлын тэргүүний ажилтан" 20-н авъяастан уран, бүтээлчид орон нутгийн соёл, урлагийг хөгжүүлэх үйлсэд идэвхитэй оролцож байна.
Мөн БСШУЯ-ны сайдын 429 дүгээр тушаалаар баталсан "Соёл, урлагийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт- шинжилгээ хийх, үнэлэх журам, шалгуур үзүүлэлтийн дагуу орон нутгийн соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт хийж өөрийн үнэлгээг гаргуулан ажиллуулснаар үйл ажиллагааны үр дүн сайжирч байна.
2007 онд Соёлын төвүүд явуулын үйлчилгээ, үйл ажиллагаагаа малчид, баг бүрт хүргэн үйлчлэх кино үзвэр, ардын авъяастнуудийн тоглолт, байгууллага, сум сурталчилах арга хэмжээ, шинэ номын үзэсгэлэн худалдаа, шинээр гарсан хууль, тогтоомж, тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх сурталчлан таниулах зэрэг шинэлэг хэлбэрийн нийтлэг үйлчилгээ 1398 арга хэмжээ төлөвлөн зохион байгуулж 95 гаруй удаагийн явуулын үйлчилгээг орон нутгийн хүн ам, малчдад хүргэж 193384 мянган хүнд үйлчилсэн байна.
Мэргэжлийн боловсон хүчний хангалт, мэргэжил дээшлүүлэх талаар дурдахад Аймгийн хэмжээнд :  Соёлын төвийн 65 ажиллагсадын  42% нь мэргэжлийн бус байна.
Соёл мэдээллийн төвийн ажиллагсад 47 хүний 28 уран бүтээлчээс одоогийн байдлаар 22 уран бүтээлч ажиллаж байгаагийн 5 нь мэргэжлийн, 9 нь  мэргэжлийн үнэмлэхтэй, 8 нь мэргэжлийн бус, уран бүтээлчдийн 36.0% мэргэжлийн бус  байна.
Сургуулийн номын сангийн ажиллагсад 32 хүний 2 нь мэргэжлийн 7 нь курсийн 23 нь мэргэжлийн бус буюу 71% нь мэргэжлийн номын санч ажиллаж нийт 161 соёл, урлагийн ажиллагсадын 57% нь мэргэжлийн бус байна.
Хөдөөгийн соёлын байгууллагын мэргэжилтний хомсдлыг арилгахын тулд соёл, урлагийн сургуульд орон нутгаас элсэгчдийн тоог жил бүр 2-3 суралцагчаар тогтмол нэмэгдүүлж байна.
Мөн 2003 оноос БСШУЯ-ны Соёл, урлагийн газраас гаргаж хэрэгжүүлж буй "Соёлын ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах, санхүүжүүлэх журам"-ын дагуу жил бүр 1-2 соёлын төвийн эрхлэгч, номын санч нар мөн мэргэжлийн урлагийн байгууллагын дарга, найруулагч, уран сайхны удирдагч, хөгжим, дуу, бүжгийн багш нар, номын   сангийн   эрхлэгч,   музейн   дарга,   сан   хөмрөгийн   ажилтан   нарын   мэргэжил дээшлүүлэх 3-21 хоногийн сургалтанд одоогийн байдлаар 17 соёл, урлагийн удирдах ажилтанг  хамруулаад байна.
Мөн "Сэлэнгийн долгио чуулга"-ын уран бүтээлчдийн дунд Сонгодог уран бүтээлийн ур чадварын уралдааныг Засгийн газрын 2001 оны 266-р тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион явууллаа.
ЕБС-ийн дуу хөгжмийн сургалт шинэчлэгдэж байгаатай холбогдуулан багш нарт гарын авлага бэлтгэж мөн  ур чадварын уралдаант тайлан тоглолтыг зохион байгуулан мэргэжлийн ур чадварыг дээшлүүллээ.
Орон нутгийн хэмжээний 2-3 хоногийн соёлын төвийн эрхлэгч, номын санч ,ЕБС-ийн хөгжмийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг 2002 оноос хойш жил бүр 1-2 удаа тогтмол зохион байгуулж ирснээр мэргэжлийн бус соёл, урлагийн ажилтнуудыг мэргэшүүлж ажлын байрны шаардлагыг ханган ажиллаж байна гэж үзэж байна.
 
 

Валютын ханш

Үзүүлэлт

Манайд 9 зочид онлайн
  • Гишүүд : 7
  • Мэдээлэл : 940
  • Вэб холбоос : 6
  • Мэдээллийг Үзсэн Тоо : 387578
Travel Turne Tranzito