Таны байрлал : Нүүр хуудас Байгууллагууд Сумдууд Хушаат сум
Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 олон улсын стандартыг амжилттай хэрэгжүүлж гэрчилгээгээ гардаж авлаа.

Хайлт

Хушаат сум

“Нээлттэй тайлангийн өдөр”-ийг зохион байгуулжээ

Сум - Хушаат сум

2014 оны 12-р сарын 19, Баасан гариг, 17:34

Хушаат сумын сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/171 тоот захирамжийн дагуу “Нээлттэй тайлангийн өдөр”-ийг 12-р сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулжээ.

 
 

Хушаат сум газар тариалангийн шилдгүүдээ тодрууллаа

Сум - Хушаат сум

2014 оны 12-р сарын 02, Мягмар гариг, 18:22

Хушаат сум Атар газар эзэмшсэний 55 жилийн ой, сумын "Ургацын баяр-2014" арга хэмжээг зохион байгуулсан байна. Баярын хурал дээр сумын Засаг дарга Г.Галбадрах "Сумын газар тариалангийн үйлдвэрлэл ба нийгмийн хариуцлага" сэдэвт илтгэл тавьж газар тариалангийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа дүгнэжээ. Суманд үйл ажиллагаа явуулж байгаа газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдээс дараах төрлөөр шилдгүүдийг тодруулжээ.

 
 

Сумын танилцуулга

Сум - Хушаат сум

2013 оны 11-р сарын 17, Ням гариг, 00:17

 
 

Хушаат сум

Сум - Хушаат сум

2011 оны 3-р сарын 20, Ням гариг, 20:47

1928 онд Донойжин уулын энгэрт “Энхталын сангийн газар” байгуулагдсан нь тус сум байгуулах эхлэл байв.

Тус сум 1986 онд атрын 2 дахь аянаар Сант сумаас салж Энхталын САА болж1987 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар эртний түүхт Хушаат сумыг сэргээн байгуулснаар үүсэж хөгжсөн түүхтэй.Тус сум 201.1 мянган га нутагтай, 1700 гаруй хүн амтай, 32998 толгой малтай 22000 га тариалангийн эдэлбэр газартай, газар тариалан, хүнсний ногоо, мал аж ахуй эрхэлдэг юм. Тус сумаас ардын хувьсгалын партизан Ж.Ядамжав, С.Тогоохүү, Г.Содов, хошууч генерал партизан Цолмон, нэрт зохиолч Д.Сэнгээ, З.Баттулга доктор, Лувсандорж, Болд, Тогоо, Монгол улсын хөдөлмөрийн баатар Ц.Эрхэмбаяр, улсын аварга комбайнч Д.Пүрэв, Д.Галбадрах нарын алдартнууд төрөн гарсан.
 
 

Хушаат сумын танилцуулга

Сум - Хушаат сум

2011 оны 3-р сарын 20, Ням гариг, 20:37

Хушаат  сум /1931/. Төв нь Улаанбаатараас 290 км, Сүхбаатараас 98 км зайтай оршино. 2.5 мян кв.км газар нутаг, 1.5 мян хүн амтай, 20 мян малтай. Бүрэнгийн нурууны салбар Далх Бүрэн /1566м/, Тойлбо, Баянзүрх /1534м/, Тэнгэрхаан /1420м/, Шар хад /1234м/, Сүүж зэрэг уулстай.

Нутгийн ихэнхийг Орхон, Сэлэнгийн хөндий эзэлдэг. Сэлэнгэ, Орхон, Ар тойлбо, Сүүж, Хушаат, Усан сээр гэх мэт голуудтай. Хар шороон, нугын хүрэн, элсэрхэг хөрстэй, зарим газраа хужир мараатай.Ан амьтан, загас, шувуу, жимс, ургамлаар баялаг. 1931 онд сум байгуулагдахад анхны даргаар Э.Данзан / Улсын бага хурлын гишүүн / ажиллаж байжээ. Хушаат сум Төв, Булган аймаг, Сант, Дархан сумдад нийлж тасран байсаар 1987 онд дахин байгуулагдаж Бажгар Улааны өвөрт төвлөж байна. Хушаатынхан төрийн хошой шагналт зохиолч Д.Сэнгээ, З.Баттулга, доктор Лувсандорж, Болд, Гочоо, 1939, 1945 оны дайнд оролцсон Содном, Пунцагдэлэг, Ням, Арвага, Зундуй, Мэндбаяр, монгол улсын хөдөлмөрийн баатар М.Эрхэмбаяр, аварга комбайнч Д.Пүрэв, Д.Галбадрах, Дашдаваа, Максим, Цэрэндорж, Лайпууз нарын алдартнууд төржээ. Тэжээлийн болон хүнсний үйлдвэр, сургууль, соёлын байгууллага, худалдаа үйлчилгээний байгууллагуудтай.

 

ХУШААТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН
ТАМГЫН ГАЗРЫН БҮТЭЦ, ОРОН ТОО

Албан тушаал

Зэрэг-лэл

Орон тоо

Засаг дарга

ТУТ

1

Засаг даргын орлогч

ТЗ-7

1

Засаг даргын тамгын газрын дарга

ТЗ-6

1

Төрийн сангийн төлөөлөгч

ТЗ-4

1

Нийгмийн бодлого, Хөдөлмөр халамжийн үйлчилгээ хариуцсан туслах түшмэл

ТЗ-3

1

Үйлдвэрлэлийн салбар хариуцсан ажилтан

ТЗ-3

1

Газрын даамал

ТЗ-3

1

БОХУБ

ТЗ-3

1

Бичиг хэргийн ажилтан

ТҮ-4

1

Үйлчилгээний ажилтан

ТҮ-1-3

3

БҮГД

12

 
 

Хушаат сумын товч танилцуулга

Сум - Хушаат сум

2011 оны 3-р сарын 20, Ням гариг, 20:36

Ардын төрийг тогтоож нутгийн захиргааны дүрмийг баталж     төрөөс шашныг тусгаарлахад аймгуудын нэрийг уул усны нэрээр тогтоож нэрлэх болсноор Түшээтхаан аймгийн Богд хаан уулын аймаг хэмээн шинэчилж нутгийн захиргааг өөрчилхөд Хушаат сум нь Богд хаан уул аймгийн Зүүнбүрэн хаан уул хошууны Баянбэлх сум гэж байв.Дарга нь Энхийн Данзан дараа нь Ноёнхонгор сум болж даргаар нь Э.Данзан хичээнүй бичээч нь Н.Шархүү байв. Богд хаан уулын аймаг татан буугдаж газар тариалангийн аймгийг хувьсгалын анхны өлгий нутаг Алтанбулагт байгуулхад  Хушаат сумыг шинээр 1931онд байгуулж даргаар нь Э.Данзан түүнээс хойш Лувсандорж Жамъян Цэрэндож Ж.Ядамжав Х.Лувсан Н.Галсанбалдан Д.Нацагдорж  Н.Сундуй нар ажиллаж байжээ.

1930 оны үед Эртний Хүрээ байсан Усансээрийн нутагт сумын захиргаа суурьших болж хоршооны ганц байшинтай байжээ. Энэ үед сум маань хэдэн мянган хүн амтай 7-н багтай

1-р баг Даагат дарга нь Б.Лувсангомбо

2-р баг Артойлбо дарга нь Лувсандагва

3-р баг Цагаантолгой дарга нь Б.Самбуу

4-р баг Дэрстбулан дарга нь Э.Данзан

5-р баг Усансээрт дарга нь С.Дойлон

6-р баг Бумбат тохой дарга нь Б.Лувьсандагва

7-р баг

Баг бүрт суурин төлөөлөгч ажиллаж байв. Сумын нутаг дэвсгэр нь Орос даваанаас урагшаа хараагийн адаг Хавцал Баяндаваа  Улаандаваа халиартай нийлж Ивэнгээр өгсөж Салуужин Сэлэнгэ мөрөн уруудан Асмалжингийн рашаан Арсүүжийн хөндийгөөр уруудаж Уртын амны рашаан түүнээсээ орос даваа хүртэл газрыг хамарч  Хушаат сум нь дархан Орхонтуул Баруунбүрэн Түшиг Цагааннуур Шаамар сумдтай хил залгадаг байжээ.

Одоогийн Хушаат сум 1987 онд АИХТ-ийн 121-р тогтоолоор байгуулагдсан 2 багтай 1700 гаруй хүн амтай 370 гаруй өрхтэй 60.0 мянган толгой малтай жилд дундажаар 7000 га д үр тариа 60 га-д төмс 70 га-д хүнсний ногоо тариалж 7000 тн хадлан тэжээл бэлтгэж байна. Сумын төвд 9-н жилийн дунд сургууль  75 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг 150 хүний суудалтай соёлын төв 15 ортой ЭМТөв ШТСтанц Банк Цаг уурын станц зэрэг байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Тус сум нь 201 мянган га газар нутагтай дэд бүтэц сайн хөгжсөн  үүрэн телефоны бүх төрлийн сүлжээг ашигладаг  байгалийн үзэсглэнт болон түүх дурсгалт газар , рашаан ус элбэгтэй нутаг юм.

Түүх дурсгалт газарууд

1620-1622 онуудад тус сумын нутаг Усан сээрийн хөндийд нийслэл Хүрээ байрлаж байсны дурсгалд зориулан босгосон багана.

Дуут хад

Дуут хад нь эртний хүмүүс амьдарч байсан ул мөр болох сүг зураг ихтэй  Өвөрмөц содон дуу авиатай хад юм

 

Тойлбын соёмбо

Тойлбын соёмбо Мөнхийн суврагын энгэрт байралдаг  эрт 200жилийн өмнө  хийсэн байдлыг 2007 онд сэргээн засваралсан

 

Ангийн олзворын музей

 

Музейн олзворууд

 

Иргэн Л.Бямбасүрэнгийн эдэлж хэргэлж буй эртний эдлэлүүд

 

  1. Армогойн рашаанууд

     

  2. Дотрын рашаан

  3. Зүрх судасны рашаан

  4. Бөөрний рашаан

  5. Эмэгтэйчүүдийн рашаан

Нүдний рашаан хайлааснаас гардаг

Чихний рашаан хайлааснаас гардаг

 

Тус сум нь анх газар тариалангийн үйлдвэрлэл хөгжүүлэх , Казакын цагаан толгойт үхрийн цөм сүргийг өсгөн үржүүлэх чилэлээр байгуулагдсан юм.

Одоо суманд газар тариалангийн 30-н  ААНэгж үйл ажиллагаа явуулдаг нийт 22500 га эргэлтийн талбайтай Орхон гол , Сэлэнгэ мөрнөөс услах боломжтой үр тарианы болон ногоо талбай элбэгтэй

КЦТолгойт үүлдрийн үхэр Цэвэр 479 толгой , Эрлийз 2640 толгой байна. Улсын хэмжээгээр зохион байгуулсан шилмэл омгийн малын үзэсгэлэн худалдаанд оролцож 2005 онд Мөнгөн медаль , 2006 онд Алтан медаль , 2007 онд  болсон 1000 малчины чуулга уулзалтанд зориулсан үзэсгэлэнд оролцож Мэргэжилийн байгуулгаас өндөр үнэлгээ авсан.

 
 

Валютын ханш

Үзүүлэлт

Манайд 76 зочид онлайн
  • Гишүүд : 95
  • Мэдээлэл : 2111
  • Вэб холбоос : 6
  • Мэдээллийг Үзсэн Тоо : 1464604
Travel Turne Tranzito