Таны байрлал : Нүүр хуудас Байгууллагууд Сумдууд Жавхлант сум
Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 олон улсын стандартыг амжилттай хэрэгжүүлж гэрчилгээгээ гардаж авлаа.

Хайлт

Жавхлант сум

Төв замын хаагдсан хэсэг, тойргуудын цасыг цэвэрлэв

Сум - Жавхлант сум

2015 оны 1-р сарын 30, Баасан гариг, 16:52

Жавхлант сумын 2015 оны ажлын төлөвлөгөөнд туссаны дагуу хальтиргаа, гулгаанаас болгоомжлох, түүнээс үүдэлтэй осол гэмтэл, аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор “ОСОЛ ГЭМТЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ” уриан дор төв замын хаагдсан хэсэг болон тойргууд дээрх цасыг цэвэрлэх ажлыг тусгай удирдамжийн дагуу зохион байгуулан явууллаа. Уг ажилд сумын ЗДТГазар болон Эрүүл мэндийн төв, Цагдаа, төсвийн байгууллагын галч нар, Ахмадын хороо, ЦЭСТА ХХКомпанийн жолооч нар идэвхитэй оролцлоо.

Жавхлант сумын ЗДТГ

 

 
 

“Мэдээлэл-2014” үзэсгэлэн зохион байгуулав

Сум - Жавхлант сум

2015 оны 1-р сарын 30, Баасан гариг, 16:49

Жавхлант сумын Засаг даргын тамгын газраас төр төсвийн байгууллагуудыг хамруулан 14 хоногт 1 удаа “Мэдээллийн цаг”-ийг зохион байгуулж хэвшээд байна. Энэ ажлын хүрээнд сумын дунд сургуулиас “Би чадна” уриан дор нийт сурагчид, эцэг эхчүүд,иргэдийг хамруулсан “Мэдээллийн цаг”-ийг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээний үеэр нийт төр төсвийн байгууллагын албан хаагчдаас 2014 онд иргэн лүү чиглэсэн ямар арга хэмжээг шинээр санаачлан хийж бүтээсэн, хууль сурталчлах талаар хийсэн гарын авлага, тараах материал, өөрсдийн санаачлан хийсэн зүйлээр үзэсгэлэн гаргаж, иргэд олон нийтэд хүргэснээс гадна 2014 онд иргэн лүү чиглэсэн мэдээ мэдээллийг хамгийн сайн санаачлан зохион байгуулсан 3-н албан хаагчийг шалгаруулан сумын Засаг даргын шагналаар урамшууллаа.

Жавхлант сумын ЗДТГ

 

 
 

Сумын танилцуулга

Сум - Жавхлант сум

2013 оны 11-р сарын 17, Ням гариг, 00:04

 
 

Товч танилцуулга

Сум - Жавхлант сум

2011 оны 3-р сарын 20, Ням гариг, 20:48

 

 

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1977 оны 03-р сарын 16-ны өдрийн 64-р зарлигаар Баянхараатын САА-г харъяалсан Сэлэнгэ аймгийн Жавхлант сум байгуулагдсан.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас / 45 км/ Алтанбулаг сумаас / 87 км / Дархан уул аймгийн Дархан сумаас / 48 км / Орхон сумаас / 14 км / Улаанбаатар хотоос /270 км /зайд оршдог. Нийт нутгийн 10 хувь нь ой 90 хувь нь тал хээр эзэлдэг.Газрын гадарга нь ерөнхийдөө далайн төвшингөөс дээш 1259 м-ээс дээш өргөгдсөн.Сумын нийт талбай 118970 га талбайтай бөгөөд ХАА-н эдэлбэр газар 96005,9 га, үүнээс бэлчээр 70886,8 га , хадлангийн талбай 7052,0 га , үр тарианы талбай 16500,0 га , төмс хүнсний ногоонд 320,1 га , үүнээс усалгаатай тариаланд 320,1 га-г эзэмшдэг.Хот тосгонд буюу суурин газрын талбай 565,4 га , зам шугам сүлжээний талбай1033,7 га ,ой модоор бүрхэгдсэн ойн сан 18028,0 га , усан сан бүхий газар 749,0 га газартай юм.


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Жавхлант сум нь ИТХ-ын 15 төлөөлөгчтөй бөгөөд 2008 оны орон нутгийн сонгуулиар Ардчилсан нам 8 суудал, МАХН-7 суудал авч сумын ИТХДаргаар Г.Бямбасүрэн, сумын Засаг даргаар Х.Цэрмаа нар сонгогдон ажиллаж байгаа бөгөөд сумын Засаг захиргааны нэгжид Бумбат , Моностой гэсэн 2 багтай , нийт 634 өрхтэй , 1910 хүн амтай , төр төсвийн байгууллага болох Засаг даргын Тамгын газар , Хүн эмнэлэг , Сургууль , Цэцэрлэг , Соёлын төв гэсэн байгууллагад нийт 85 төрийн албан хаагч ажиллаж байна.


Үр тарианы чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа 19 аж ахуй нэгж , төмс хүнсний ногоо эрхэлж байгаа 14 аж ахуй нэгж , худалдаа үйлчилгээний чиглэлээр 6 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. 2010 оны жилийн эцсийн байдлаар тус суманд 81722 толгой мал тоологдсоноос  Тэмээ 104 , Адуу 3062 , Үхэр 6464 ,  Хонь 43447 ,  Ямаа 28635 , тоологдсон ба 2011 онд 7997 га талбайд үр тариа тариалж байна.

Тус сумаас төрөн гарсан алдартануудаас дурдвал:

БНМАУ-ын ургацын 3 удаагийн аварга З.Шарав

Ургацын 2 удаагийн аварга Д.Калинан  Д.Доржготов

Ургацын аварга Ч.Очирбат , З.Сүхээ , Д.Сэр-од , Ж.Цэвээн , Ц.Цэдэнхүү , Д.Гомбо

Улсын 3 удаагийн аварга үтрэмийн хамт олон- Г.Чучуул эрхлэгчтэй

Улсын 4 удаагийн аварга хадлангийн салаа- А.Эрдэнэбаатар ахлагчтай

Улсын сайн малчин-Н.Цэвээндорж, А.Дугар, Ч.Эрдэнэ,

Улсын алдарт уяач- Н.Баатар

Монгол улсын хамгийн өндөр хүн асан Д.Рагчаа ,

Монгол улсын аймгийн хурц арслан Б.Од-гэрэл болон

ХАА-н тэргүүний ажилтан -22 ХАА-н салбараас төрөн гарсан байна.

Нийгмийн салбарын хүрээнд : Ардын боловсролын тэргүүний ажилтан-4 , Соёлын тэргүүний ажилтан-2 , Биеийн тамирын тэргүүний ажилтан-2 , Санхүүгийн тэргүүний ажилтан-2 , Гар бөмбөгийн спортын мастер-2 тус төрөн гарсан байна.

 
 

Валютын ханш

Үзүүлэлт

Манайд 40 зочид онлайн
  • Гишүүд : 95
  • Мэдээлэл : 2059
  • Вэб холбоос : 6
  • Мэдээллийг Үзсэн Тоо : 1437625
Travel Turne Tranzito