Таны байрлал : Нүүр хуудас Байгууллагууд Сумдууд Баруун бүрэн сум
Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 олон улсын стандартыг амжилттай хэрэгжүүлж гэрчилгээгээ гардаж авлаа.

Хайлт

Баруун бүрэн сум

Баруунбүрэн сумын танилцуулга 2014 он

Сум - Баруун бүрэн сум

2014 оны 5-р сарын 07, Лхагва гариг, 17:44

 
 

Сумын танилцуулга

Сум - Баруун бүрэн сум

2013 оны 11-р сарын 17, Ням гариг, 00:01

 
 

Баруунбүрэн сумын танилцуулга

Сум - Баруун бүрэн сум

2011 оны 3-р сарын 20, Ням гариг, 20:40

БАРУУНБҮРЭН СУМЫН ТАНИЛЦУУЛГА

Баруунбүрэн сум нь Бүрэн хан уулын өвөр Ивэн, Бургалтай, Шувуут хэмээх гурван голын үржил шимт сав нутагт анх 1924 оны 08-р сарын 03-нд Богдхан уулын аймгийн Баруунбүрэн хан уулын хошуу нэртэй байгуулагджээ. Сумын төвийг 1926 онд Улаан хошууны дуганы газар байршуулж суурьшсаар одоогийн оршиж буй Цагаан овоо дахь шинэ төвд 1980 онд шилжин ирсэн юм.

Баруунбүрэн сумын тамгийн газар


Тус сум нь Монгол орны ойт хээрийн бүсэд багтдаг бөгөөд баруун болон баруун хойт талаараа Булган аймгийн Хангал сум, зүүн болон зүүн урд талаараа Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Сант, Орхон, Орхонтуул сумтай хил залгадаг. Аймгийн төв Сүхбаатар хотоос 220 км, Улаанбаатар хотоос 320 км, Дархан-уул аймгаас 120 км, Орхон аймгаас 65 км зайд оршдог. Улаанбаатар, Дархан, Орхон аймгийн чиглэлийн автомашины хатуу хучилттай зам, өндөр хүчдлийн шугам тус сумын нутгаар дамжиж өнгөрдөг. Сумын нутаг дэвсгэрийн хэмжээ 281,5 мянган га үүнээс 101,7 мянган га ой мод, 151 мянган га, бэлчээр 22,3 мянга га талбай, хөдөө аж ахуйн газар 174741,13 га, хот тосгон бусад суурины газар,1129,13 га, зам шугам сүлжээний газар 1146,74 га, ойн сан бүхий газар 104103 га, усны сан бүхий газар 334 га, улсын тусгай хэрэгцээний газар 0,004 га тус тус эзэлж байна. Бургалтай, Шувуут, Жаргалант, Ивэн, Орхон, Сэлэнгэ голууд Ханан, Тахилт, Наранбулаг, Бүдүүн зэрэг цэнгэг ус рашаан, булгуудтай. Сумын нутаг газрын хэвлийдээ алт, цагаан алт, зэс, төмрийн хүдэр, жонш, баргилт, оюу, хар боржин, шороон будаг зэрэг ашигт малтмалын нөөцтэй. Хуш, хус, хар мод, нарс, улиас, бургас, монос, яшил, яргай, жодоо, гацуур, тавилгана зэрэг навчит ба шилмүүст мод ургадаг. Самар, үрэл, үхрийн нүд, мойл, гүзээлзгэнэ, улаалзгана, нэрс, аньс, сонгино, гогод, гоньд, халиар, мангир, тошлой, жууцай, хэмээл, чихэр өвс, бамбайн үндэс, даль, цээнэ, жамъянмядаг, арц зэрэг хүнсний болон эмийн ургамлаар баялаг. Тарвага, зурам, оготно, туулай, чандага, чоно, үнэг, дорго, шилүүс, мануул, буга, согоо, хандгай, гахай зэрэг мэрэгч, махчин буюу туурайтан амьтадтай. Ятуу, хөхөө, элээ, бүргэд, болжмор, ууль, шар шувуу, тас, галуу, тогоруу, тоодог, нугас зэрэг шувууд, хайрс, тул,гугтаар зэрэг загастай ан амьтад жигүүртэн шувуудаар баялаг сум юм. Жилд дунджаар 200-220 мм тунадас унадаг далайн түвшнээс 900-1800 метрт өргөгдсөн, хар хүрэн ба хүрэн хөрстэй.

Тус сум нь 2010 оны жилийн эцэст 3 багт 758 өрх, 2850 хүн ам,127101 толгой мал тоолуулсан байна. 484 сурагч 10 багш ажилчидтай Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль, 10 ортой их эмчийн салбар, 4 багш, 10 ажилчидтай 140 ортой хүүхдийн цэцэрлэг, Магнай трейд ШТС, 250 хүний суудалтай Соёлын төв, ХААН банкны салбар зэрэг нийгэм, соёлын байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна.

Сумын төвд телевизийн 5 суваг үздэг. Мобиком, Юнител, Скайтел, Жи Мобайлын үүрэн телефон, интернетийн сүлжээнд холбогдсон.

Мөн 380-аад жилийн түүхтэй Амарбаясгалант хийд, их, бага шарил, Салуужин, Хөшөөтийн бичигт чулуу, Агуйн амны буган чулуу зэрэг түүх соёлын ховор үнэт дурсгалаараа гадаад дотоодын аялал жуулчдын сонирхолыг ихэд татаж байдаг. Манай сум аялал жуулчлал, мал аж ахуй, газар тариалан эрчимтэй хөгжих таатай нөхцөл бүрдсэн хатуу хучилттай авто зам, харилцаа холбоо, эрчим хүчний найдвартай системд холбогдсон дэд бүтэц сайн хөгжсөн сум юм.

Тус сумаас хөдөлмөрийн баатар 2, төрийн соёрхолт зохиолч 1, УИХ-ын гишүүн 2, Анагаах ухааны доктор, академич 2, Шинжлэх ухааны доктор 6, эрдэмтэн профессор 36, гавъяат цолтон 6, улсын аварга трактор комбайнч 12, Монгол Улсын начин 5, мянгат малчин 26 тус тус төрөн гарчээ.

Одоо тус суманд газар тариалангийн чиглэлээр 20 аж ахуй нэгж, мал эмнэлгийн үйлчилгээний чиглэлээр 2 нөхөрлөл, худалдаа үйлчилгээний чиглэлээр 6 нөхөрлөл, аялал жуулчлал, амралт сувилалын чиглэлээр 4 хязгаарлагдмал хариуцлагатай компани, бүгд 32 аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Баруунбүрэн сумын ерөнхий  боловсролийн  бүрэн дунд  сургууль

Тус сургууль нь 1924 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд Бүрэн хан уулын хошуунд 2 гэртэй 12 сурагчтай анх байгуулагджээ.

Бага сургуулийн тэнхимийн сургагч багшаар эвлэлийн гишүүн, оюутны сургуульд сурсан 21 настай Туваанжав ажиллаж байжээ.

Манай сургууль :

· 1924 – 1940 онд 3 жилийн

· 1940 – 1956 онд 4 жилийн

· 1956 – 1976 онд 7 жилийн

· 1976 - 1991 онд 8 жилийн

· 1991 – 2008 онд 10 жилийн

· 2008 оноос 12 жилийн сургууль болон өргөжиж сургалт хүмүүжлийн ажлаа явуулж ирлээ. Тус сургууль нь 19 онд Гэгээрүүлэх яамны харъяа болж , анхны захирлаар Монгол улсын ардын багш агсан Л.Чойжилсүрэн томилогдон ажиллаж байв. Монголын Залуучууд Оюутны анхдугаар их наадмыг угтсан сурлага, хүмүүжлийн аянд өндөр амжилт гаргасны учир 1956 онд тус наадмын алтан медаль, дурсгалын дипломоор шагнагджээ.

2010 - 2011 оны хичээлийн жилд 484 сурагч , 24 багш , 11 ажилтантай сургалт хүмүүжлийн ажлын явуулж байна. Энэ хичээлийн жилд өмнөө дэвшүүлсэн зорилтоо амжилттай биелүүлж, багш суралцагчдын ажиллаж суралцах орчин нөхцлийг улам сайжруулан , тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлж, үүрэг хариуцлагыг өндөржүүлэхэд анхааран ажилласнаар суралцагчдын сурлагын стандарт хангалт** хувь, А, В –ийн эзлэх хувь, ** хувиар тус тус ахилаа.


 
 

Валютын ханш

Үзүүлэлт

Манайд 79 зочид онлайн
  • Гишүүд : 95
  • Мэдээлэл : 2111
  • Вэб холбоос : 6
  • Мэдээллийг Үзсэн Тоо : 1464604
Travel Turne Tranzito