Таны байрлал : Нүүр хуудас Байгууллагууд Сумдууд Зүүн бүрэн сум
Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 олон улсын стандартыг амжилттай хэрэгжүүлж гэрчилгээгээ гардаж авлаа.

Хайлт

Зүүн бүрэн сум

Сумын танилцуулга

Сум - Зүүн бүрэн сум

2013 оны 11-р сарын 17, Ням гариг, 00:07

 
 

Зүүнбүрэн сум

Сум - Зүүн бүрэн сум

2011 оны 3-р сарын 20, Ням гариг, 20:55

Зүүнбүрэн сум Түүхийн хуудаснаа

Түшээт хан аймгийн Эрдэнэ чин Вангийн хошуу

Өнөөдрийн та бүхэнд танилцуулж буй Сэлэнгэ  аймгийн Зүүнбүрэн сум  нь  1674 онд  анх  Түшээт хан аймгийн Шибутай  хатанбатарын хошуу нэртэй  байсан бөгөөд орхон Сэлэнгийн сав газарт  нутаглаж  дорнод хэсгээрээ одоогийн Хэтний аймгийн Батширээт , Төв аймгийн Мөнгөн морьт ,Эрдэнэ сумдтай , өрнөд хэсгээрээ  Булган аймгийн Хангал , Хялганат, Орхон уул аймагтай Хойд талаараа одоогийн Оросын холбооны улстай , хил хязаар нийлдэг байсан буюу  Монгол улсын  орон нутгийн  засаг захиргааны  нэгжүүдийн байршлаар авч үзвэл  Сэлэнгэ аймгийн  Алтанбулаг, Хүдэр , Ерөө , Жавхлант , Сайхан,  Хушаат, Цагааннуур, Түшиг ,Зүүнбүрэн , Шаамар, Сүхбаатар ,  Дархан Уул аймгийн бүхэлд нь хамарсан  том хошуу  байсан. Тухайн үеийн  баримтаас үзэхэд 4000 гаруй хүн амтай , 70 мянга гаруй  толгой малтай  эдийн засгийн хувьд дунд  зэрэгт тооцогдох  хошуу байлаа.Тус хошуу үүссэнээс хойш орон нутгийн засаг захиргааны   үйл ажиллагааг тасралтгүй явуулж  байгаад 1924 онд  хийгдсэн Бүгд Найрамдах  Монгол Ард Улсын шинэ үндсэн хуулийн дагуу  орон нутгийн засаг захиргааны   шинэчилсэн зохион байгуулалтаар  татан буугдаж  Богд хан уулын Зүүнбүрэн хан уулын хошуу   хэмээх нэртэй болжээ.

Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу

Эрдэнэ вангийн хошууны сүүлчийн Засаг ноён Эрдэнэ чин ван Мижиддоржийн Намсрай

Зүүнбүрэн сум өнөөдөр

Зүүнбүрэн хан уулын хошуу байгуулагдсанаас хойш эдүгээ 85 жилийн түүхтэй   бөгөөд  120.494 га нутаг дэвсгэртэй баруун талаараа Шаамар, Дархан Уул аймгийн Орхон сум , өмнө талаараа Сэлэнгэ аймгийн Хушаат сум , Зүүн талаараа Цагааннуур сум, хойд талаараа Сүхбаатар сумтай тус тус хиллэж  аймгийн төвөөс 49 км , Улаанбаатар хотоос 333 км зайд дэлхийн өргөрөгийн 50.04.012, уртрагийн 105.53.007-д байрлаж далайн түвшингээс 629метрийн өндөрт , ойт хээрийн бүсэд Сэлэнгэ, Орхон голын  сав нутагт байрладаг.

Зүүнбүрэн сумын  нутаг дэвсгэр

Нийт газар нутгаас 16295.93 га  үр тарианы газар эзэлдэг 2009 оны  байдлаар 864 өрх , 26 хүн амтай ,  63 мянган толгой малтай болж   эдийн засгийн хувьд тасралтгүй өссөн байна.

Зүүнбүрэн нутгийн тухай дуу шүлэг

П.Сандуйжав. СГЗ. Аяыг Г.Бодь-Эрдэнэ

Бүрэн нутаг сайхан аа

Нарлаг талдаа тариа халиураад

Найгах ойдоо жимс алаглаад

Нарлаг энгэрт сүрэг багшраад

Нарыг тосоод налайж байгаа

Орхон Сэлэнгийн тэнүүн билчээр

Одтой монголын гэрэлт хойморь

ойрхон, зүүдэнд тодхон

Зүүнбүрэн минь даан ч сайхан аа…

Номч мэргэн Эрдэнэ вангийн нутаг

Ноён уул Норовбанзадын тахилгатай

Уст Сэлэнгэдээ Орхон цутгах шиг

Улс Монголдоо хөгжлөө нэмээд

Орхон Сэлэнгийн тэнүүн билчээр

Одтой монголын гэрэлт хойморь

Зүрхэнд ойрхон, зүүдэнд тодхон

Зүүнбүрэн минь даан ч сайхан аа…

Ялсан хувьсгалын уриа дуудлага

Яруу тодоор цуурайтаж байсан

Дэмбэрэл баатрын төрсөн өлгий

Дэлгэр түмэндээ алдраа дуурсгаад

Орхон Сэлэнгийн тэнүүн билчээр

Одтой монголын гэрэлт хойморь

Зүрхэнд ойрхон, зүүдэнд тодхон

Зүүнбүрэн минь даан ч сайхан аа…

ЯРУУ НАЙРГИЙН ШИВНЭЭ

Үгийг Ө.Бавуу Аяыг Д.Тунгалаг

Газрын нэгэн диваажин

Хөвөн цагаан үүлс нь уулсаа тэврэн сэмэрч

Хөхөө сарын гүйлс нь цэцгэсээ дэлгэж сэргэсэн

Гэрсэнз жалайр хунтайжаас гэрээсэлж үлдээсэн түүхтэй

Гэрэлт хорвоод орших газрын нэгэн диваажин мину

Зуун зууныг дамжиж, зон олноо тэтгэсэн

Зүүнбүрэн нутгийн найман их шүтээнээс

Сэтгэлийн наран мандаж, зүрхэнд надтай жаргадагийм

Сэлэнгийн усаар амилж, зүүдэнд дандаа хургадагийм

Буудайн тэнгист хургах цэнхэр манан хөөглөж

Бугын урим анирлаж сэтгэлийн чавхдас хөглөсөн

Богд хоёр хутагтын бурханы шүнгиг оршоостой

Буурал хорвоод заяасан газрын нэгэн диваажин мину

Зуун зууныг дамжиж, зон олноо тэтгэсэн

Зүүнбүрэн нутгийн найман их шүтээнээс

Сэтгэлийн наран мандаж, зүрхэнд надтай жаргадагийм

Сэлэнгийн усаар амилж, зүүдэнд дандаа хургадагийм

Бууцан дээр мэндэлсэн хүү нь тэнгэрт алдараа онголж

Буудай ивэлгэх увдисыг ухаандаа түрүүлж дархалсан

Удам дамжин мөнхрөх цуутан суутны авшигтай

Уудам хорвоод орших газрын нэгэн диваажин мину

Зуун зууныг дамжиж, зон олноо тэтгэсэн

Зүүнбүрэн нутгийн найман их шүтээнээс

Сэтгэлийн наран мандаж, зүрхэнд надтай жаргадагийм

Сэлэнгийн усаар амилж, зүүдэнд дандаа хургадагийм

 
 

Валютын ханш

Үзүүлэлт

Манайд 47 зочид онлайн
  • Гишүүд : 95
  • Мэдээлэл : 2111
  • Вэб холбоос : 6
  • Мэдээллийг Үзсэн Тоо : 1464599
Travel Turne Tranzito