Таны байрлал : Нүүр хуудас Байгууллагууд Сумдууд Сайхан сум
Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 олон улсын стандартыг амжилттай хэрэгжүүлж гэрчилгээгээ гардаж авлаа.

Хайлт

Сант сум

Сумын танилцуулга

Сум - Сант сум

2013 оны 11-р сарын 17, Ням гариг, 00:13

 
 

САНТ СУМ

Сум - Сант сум

2011 оны 3-р сарын 20, Ням гариг, 20:57

СЭЛЭНГЭ АЙМГИЙН САНТ СУМ

Анх Халхын умард замын дундад зүүн гарын адгийн хошуу, Богд Монгол Улсын үед Түшээт хан аймгийн Эрдэнэ Жун вангийн хошуу, Ардын засгийн анханы үед Богд хан уулын аймаг Зүүн бүрэн хан уулын хошуу одоогийн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт 1928 онд байгуулагдсан.

Орхон – Хараагийн бэлчир Энхталын хөндийн адаг Донойжин уулын өвөрт * Энхталын сангийн газар* нэртэйгээр 5 гэр, 20 ажилчидтай, сайн угсааны хонь үржүүлэх чиглэлээр Сэлэнгэ аймгийн Сант сум Цагаантолгойн Сангийн аж ахуй анхны суурь тавигдаж байгуулагдсан түүхтэй .

1724-1729 онуудад Монгол Улсын нийслэл Да Хүрээ нүүдлэн ирж түүхэн хугацаанд хамгийн олон жил байрласан түүхтэй.

1944 онд Орхон, Ивэн голын бэлчирт *Цагаантолгой* гэдэг газар сангийн аж ахуйн төвийг нүүлгэн шилжүүлж улмаар газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлтэй болжээ.

1954 оноос Казакын Цагаантолгойт үхэр сүргийг өсгөх чиглэлээр үйл ажиллагаа эхэлсэн

1954 онд анхны услалтын систэм Ивэн голын далан *Цагаантолгойн усалгааны суваг* ашиглалтанд оруулсан .

1965 оноос *Орхон* үүлдрийн нарийвтар ноост хонь үржүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эхэлсэн

1976 онд Сант сум Цагаантолгойн САА-н түүхэн хөгжлийнхээ явцад Бургалтайн тасгийг Баруунбүрэн суманд Буртгалтайн Сангийн аж ахуй

1987 онд Сант сум Цагаантолгойн САА-н Энхталийн тасгийг Хушаат сум Энхталын сангийн аж ахуй болгон өрх тусгаарласан .

НУТАГ ДЭВСГЭР , БАЙГАЛЬ

Эдүүгээ тус сум нь 138,7 мянган га газартай бүх нутгийн 30,4 мянган га газар нь ой мод, 63,0 хувь бэлчээр, 2,3 хувь нь гол горхи цөөрөм булаг шанд, 4,4 хувь нь хадлан талбай, 9,0 хувь нь тариалангийн талбай юм.

Тус сумын нутаг Алтан гүнжийн нурууны аманд Мянган дарь эхийн хийдийн туурь, Мөнхтийн дуган, Цагаантолгойн дуганы туурь өдүүгээ хүртэл байдаг

Баян, Баянзүрх, Хушаат, Алтан гүнжийн зоо, Ногоон харанхуй, Сондуултын гурван гозгор, Бичигт хошуу, Саадаг толгой, Их бага баярт Шохойн нуруу зэрэг байгалийн үзэсгэлэнт дурсгалт газар, байгалийн ховор ургамал бүхий өндөр уул нуруудтай, Орхон, Ивэн, домогт Усан сээрийн гол урсдаг

Мөнх, Хөндлөнгийн рашаан усны ундаргатай, мал аж ахуй, усалгаатай газар тариалан эрхлэхэд тааламжтай хөрс шороот газар, Баавгайт, Тэлдийн гол, Баянзүрх зэрэг уул нуруунд зэс, алтны нөөц ихтэй, ваар, тоосго үйлдвэрлэх шар шавар хөрс шороотой, аялал жуулчлал хөгжүүлэх эх суурь байгалийн үзэсгэлэнт, түүх соёлын дурсгалын уудам газар нутагтай.

Баян хайрхан, Баянзүрх, Хушаатын эртний тахилгат овоотой.Уул нурууд нь эрийн хийморь сэргээх хөвчийн хөх чононоос эхлээд дархан цаазат халиун буга, согоо, хандгай, ой шугуйд нь хүрэн баавгай, бор гөрөөс, зэрлэг гахай, хүдэр, дорго, тарвага, зурам элбэгтэй, гол горхид нь загас жараахайтай зуны улиралд усны шувууд хуран чуулсан, ой хөвчид нь мойл, гүзээлзгэнэ, үхрийн нүд, нэрс, бөрөлзөгөнө, улаалзгана, гэх мэт жимс жимсгэнэ ихтэй жилийн дөрвөн улиралд хол ойрын зочин гийчин, аялал жуулчидыг даллан дуудаж олны хөлд дарагдсан их бүтээн байгуулалт, нөр их ажлын өлгий нутаг Сэлэнгэ аймгийн Сант сум билээ.

ХҮН АМ ЗАСАГ ЗАХИРГАА

Тус сум 680 өрхтэй 2500 гаруй хүн амтай, нийт хүн амын 33,6 хувь нь 0-16 насны хүүхэд, 48,0 хувь нь 18-35 насны залуучууд,10,0 хувь нь 60 дээш насны настан буурлууд, хөдөлмөрийн насны хүн амын 90 гаруй хувь нь өрхийн аж ахуй төмс хүнсний ногоо, мал аж ахуй эрхлэдэг.

Сум нь засаг захиргааны анхан шатны нэгж Ивэн Хушаат гэсэн 2 багтай бөгөөд Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн сургалттай Ерөнхий боловсролын 12 жилийн дунд сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, Хүн эмнэлэг, Дархан Сэлэнгийн цахилгаан Эрчим хүчний харьяа дэд станц, НИК-ын харъяа шатахуун түгээх станц, Цахилгаан холбооны салбар, ХААН банкны салбар зэрэг газар тариалан мал аж ахуйн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний гол газрууд төвлөрсөн байдаг.

ЭДИЙН ЗАСАГ НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭ.

Сумын гол эдийн засгийн суурь нь мал аж ахуй газар тариалан бөгөөд 60 гаруй мянган толгой малтай үүнээс үхэр сүрэг 18%, адуу сүрэг 5%, ямаа сүрэг 14%, хонин сүрэг 64% эзэлдэг ба нутгийн шилдэг омог үүлдэр угсааны семтенталь болон казакын цагаантолгойт үхэр, орхон үүлдрийн хонь, ховдын ноолуурын улаан ямаа дийлэнхи хувийг эзэлдэг.

Газар тариалангийн үйлдвэрлэл түүний дотроос усалгаатай газар тариалан эрчимжтэй хөгжиж эдүүгээ Монгол газар – хүнс ХХК, ЭЙ-СИ-ДИ- ХХК, Норб ХХК Баян дарь ХХК усалгаатай газар тариалан эрхлэж эргэлтийн 7800 гаруй га талбайд үр тариа төмс хүнсний ногооны үйлдвэрлэл явуулж мал аж ахуй газар тариалангийн чиглэлээр 3 хоршоо, ойн чиглэлээр 4 нөхөрлөл, төмс хүнсний ногооны үйлдвэрлэл 300 өрх, мал аж ахуйн үйлдвэрлэл 176 өрх тус тус эрхлэн явуулж байна.

Жил бүр төмс 200-250 га, хүнсний ногоо 60-90 га тариалж дундачаар 4000 тн төмс, 1200 тн хүнсний ногоо хураан авч Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон суурин газруудын иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж байна.

· Иргэд аж ахуйн нэгжид усалгаатай газар тариалан төмс хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэх зорилгоор *Цагаантолгойн услалтын системын 12 км усалгааны сувгийг ХХААЯ-наас 61,2 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар сэргээн засварласан

Япон улсын шинэ нүүдэлчдийн төв олон улсын хөрөнгө оруулалтаар 20 үнээний загвар аж ахуй байгуулж гүн хөлдөөсөн үрээр иргэдийн үхэр сүрэгт хээлтүүлэгийн ажлыг зохион байгуулж байна.

Сумын иргэд жил бүр нүхэн болон хучилттай 5-50 тонны багтаамжтай 61 зооринд 550 тонн төмс, хүнсний ногоо зоорилж иргэдийн тариалалтын үр, хүнсний ногооны хэрэгцээг хангахаар зоорины өрхийн аж ахуй эрхлэж байна.

Мэргэжлийн сургалттай ерөнхий боловсролын 12 жилийн дунд сургууль нь Азийн хөгжлийн банкны Нордикийн сангийн хөрөнгөөр *Боловсрол-2* төсөлд хамрагдаж 136,0 сая төгрөгний Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламж “Өвсний үндэс “хөтөлбөрт хамрагдаж 98 сая төгрөгний засвар хийгдсэн

Мэргэжлийн сургалттай ерөнхй боловсролын сургууль нь ХАА-н мэргэжлийн сургалтаар хүнд механизмын слесарь, жолооч, автын жолооч, гагнуурчин, ХАА- машины засварчин зэрэг мэргэжлээр сургалт явуулж жил бүр 100 гаруй мэргэжилтэй ажилтанг ХАА –н салбарт бэлтгэн гаргаж байна.

Сумын хүн эмнэлэг нь Улсын хөрөнгө оруулалтаар 2010 онд шинээр баригдаж эхчүүдийн амрах байр, сургалтын иж бүрэн кабинет, эмийн эргэлтийн сан зэргийг Дэлхийн зөн олон улсын байгууллагын төсөлд хамрагдаж иргэдэд үйлчилгээ үзүүлж байна.

 

Хүүхдийн цэцэрлэгт жил бүр 90 хүүхэд хамрагдаж малчид тариаланчдын хүүхдүүдийг зуны гэр цэцэрлэгт хамруулж үйл ажиллагаа тогтмолжиж цэцэрлэг нь Канадын олон улсын төслийн хөрөнгө оруулалтанд хамрагдсан

Суманд худалдаа үйлчилгээний цэг салбар 14 үүнд үсчин, зурагчин, мужаан, халуун ус, саун, гутал засвар, оёдлын жижиг үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулж байна.

ДЭД БҮТЭЦ.

Тус сум нь Улаанбаатар хотоос 350 Дархан-Уул, Орхон аймгаас 100, Сэлэнгэ аймгаас 200 км оршидог, Дархан, Эрдэнэтийн хатуу хучилтай хар замаас 18 км, төмөр замын Хөтөл Бэлэндалай өртөөнөөс 36 км тус тус зайтай байрласан.

Тус сум нь 1980 эхээр Дархан-Уул аймгаас эрчим хүчний систэмд бүрэн холбогдож бага оврын цахилгаан үүсгэврээр нийт мал бүхий иргэд малчид бүрэн хангагдаж цахилгаан үүсгэвэр гэрэлтүүлэгийн асуудлыг бүрэн шийдвэрлэгдсэн

Цахилгаан холбооны салбар, Моби, скайталь, UNTEL зэрэг үүрэн телефоы салбарууд 2006 оноос байгуулагдсан

Суманд Монголын Үндэсний болон Орос улсын телевиз, өвөр монголын телевизийн нэвтрүүлэгийг нутаг дэвсгэрийн хүрээнд бүрэн хэмжээний хүлээн авах, цацах станцтай

Түүх дурсгалын цогцолбор Амарбаясгалант хийд сумаас 45 километрт оршидог.

Тус сум нь Баруун талаар Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумтай, хойт талаар Сэлэнгэ аймгийн Хушаат сумтай, зүүн, зүүн урд талаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Орхон сумтай хил залгаа оршидог зэрэг нутаг дэвсгэрийн байршилтай үйлдвэрлэл үйлчилгээ, газар тариалан, мал аж ахуй үйлдвэрлэл явуулах бүрэн боломжтой сумын хөгжлийн ирээдүй өөдрөг гэрэл гэгээтэй байгаа юм.

Манай сумаас төрсөн алдартангууд.

  • Монгол Улсын хөдөлмөрийн баатар тракторч-комбайнч /Жанчивын Баасан/
  • Монголын Улсын Хөдөлмөрийн баатар тракторч-комбайнч Магнайн Эрхэмбаяр
  • Монгол Улсын хошой аварга малчин /Доржийн Дүгэржав/.
  • Ардын Хувьсгалын партизан /Гэрэлийн Содов/
  • Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн /Цэдэвийн. Доржренцин/
  • Монгол Улсын алдарт малчин /Т.Насанхүү/
  • Монгол улсын сайн малчин/ О.Дорж ,Э.Цэнд, Л.Лувсан, Б.Цэнгэл./
  • Монголын Улсын Хэл шинжлэлийн ухааны доктор, професор, академич Лувсандоржийн Болд
  • Монгол Улсын Биологийн ухааны доктор Доржийн Тэгшжаргал
  • Монгол Улсын Техникийн ухааны доктор Аюурзаны Одгэрэл
  • Сэлэнгэ аймгийн хурц арслан /Дуламжавын Цоодол/
  • Олон Улсын хэмжээний спортын мастер Цэдэн-Ишийн Занданхүү
  • Олон Улсын хэмжээний спортын мастер Сонинхүүгийн Орхонбаатар
  • Олон Улсын хэмжээний спортын мастер Аймгийн арслан /Батжаргалын Золбаяр/
  • Монгол Улсын Спортын мастер Василийн Мөнхочир
  • Олон улсын хэмжээний спортын мастерРавжирийн Ариунцогт/
  • Монгол Улсын хэмжээний спортын мастер Цэдэвдоржийн Батдорж

Монгол Улсын хэмжээний спортын мастер Шуураагийн Батболд

 

 
 

Валютын ханш

Үзүүлэлт

Манайд 82 зочид онлайн
  • Гишүүд : 95
  • Мэдээлэл : 2111
  • Вэб холбоос : 6
  • Мэдээллийг Үзсэн Тоо : 1464604
Travel Turne Tranzito