Таны байрлал : Нүүр хуудас Байгууллагууд Сумдууд Мандал сум
Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 олон улсын стандартыг амжилттай хэрэгжүүлж гэрчилгээгээ гардаж авлаа.

Хайлт

Хүдэр сум

Сумын ажлын хэсэг самар түүж байгаа иргэн, аж нэгжийн үйл ажиллагаатай танилцав

Сум - Хүдэр сум

2015 оны 2-р сарын 05, Пүрэв гариг, 13:10

Хүдэр сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Хэрц, Моностой, Амжийн ам зэрэг газруудад самар түүж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж, 232 иргэнд Байгаль орчныг хамгаалах тухай хууль, ойн тухай хууль, Хог хаягдлын тухай хуулиудын талаар яриа таниулга хийлээ.

 
 

Хүдэр суманд өвөлжилт сайхан байна

Сум - Хүдэр сум

2015 оны 2-р сарын 05, Пүрэв гариг, 11:57

Хүдэр сумын Засаг дарга Б.Наранцэцэг:

Хүдэр суманд өвөлжилт тарган сайхан байна

Цаг агаарын хувьд тааламжтай байна. Хөдөөдөө 70 гаруй малчин өрхтэй. Мал өссөн. Малчид өвс тэжээлээ сайн бэлдсэн. Зам даваа гүвээ хаагдсан асуудал алга. Оноос өмнө бүх малчдаараа тойроод ирсэн. Малчдаас тавьсан ямар нэг санал хүсэлт байхгүй. Өвөлжилт тарган сайхан байна.

 
 

Сумын гудамж талбай, албан байгууллагууд бүрэн камержигджээ

Сум - Хүдэр сум

2015 оны 2-р сарын 02, Даваа гариг, 15:16

Хүдэр сумын гудамж талбай, ЗДТГ, цэцэрлэг, сургууль, соёлын төв зэрэг төр төсвийн байгууллагууд, шатахуун түгээх станц гээд бүх газар камержуулагдсан байна. Энэ нь хэв журмын нөхцөл байдал, ажил үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж байгаа давуу талтай. Мөн нөгөөтэйгүүр ард иргэдийн соёлч, амар тайван байдлыг хангахад ч зохих нэмрээ үзүүлж байна. Тус сумын газар нутагт Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл, Төв зэрэг 6 аймгийн 1200 гаруй хүн самар түүж явна. Гадны хүмүүс, машин тэрэгний хөл хөдөлгөөнд хяналт тавьж ажиллахад ч энэ камер үр нөлөөгөө өгч байгаа ажээ.

 

 
 

Сумын цэцэрлэгт шинэ анги нээгджээ

Сум - Хүдэр сум

2015 оны 2-р сарын 02, Даваа гариг, 15:15

Хүдэр сумын 23-р цэцэрлэгт 1-р сарын 10-ны өдрөөс эхлэн нэгэн шинэ анги ажиллаж эхэлсэн байна. Энэ нь эцэг эхчүүд, ард иргэдийн талархалыг хүлээсэн ажил болжээ. Ийнхүү сумын цэцэрлэг 6 ангитай болж, сургуулийн өмнөх боловсрол, цэцэрлэгт хамрагдалд 99 хувьд хүрээд байгаа тухай сумын Засаг дарга Б.Наранцэцэг онцлон ярьж байлаа. Тус ангийг нээхэд аймгаас 16, сумаас 8.8 сая төгрөгийг зарцуулсан байна. 30 хүүхдийн багтаамжтай шинэ ангид хоёр настангууд хүмүүжиж байна.

 

 
 

Хүдэр сумын эмнэлэг доктор Ж.Шагж агсаны нэрэмжит боллоо

Сум - Хүдэр сум

2014 оны 12-р сарын 18, Пүрэв гариг, 23:01