Таны байрлал : Нүүр хуудас Байгууллагууд Сумдууд Шаамар сум
Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 олон улсын стандартыг амжилттай хэрэгжүүлж гэрчилгээгээ гардаж авлаа.

Хайлт

Шаамар сум

Бэлчирийн бүсийн “Ардын урлагийн их наадам" болов

Сум - Шаамар сум

2014 оны 11-р сарын 27, Пүрэв гариг, 17:51

Сэлэнгэ аймгийн "Бэлчирийн бүсийн ардын урлагийн их наадам" Сүхбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Бүсийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан бие биенээсээ туршлага судлах, ардын авъяастнуудыг тодруулах, үнэлж, дэмжих зорилгоор тус наадмыг хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн наадамд аймгийн Бэлчирийн бүсийн Алтанбулаг, Сүхбаатар, Шаамар сумдын ардын авъяастнууд авъяас билгээ сорин өрсөлдлөө. Найрал дууны төрөлд Алтанбулаг сумын найрал дууны хамтлаг, ардын язгуур урлагийн төрөлд мөн сумын хөөмий, ардын хөгжмийн хамтлаг, уртын дууны төрөлд Сүхбаатар сумын ардын авъяастан н.Цэдэв "Жаахан шарга" уртын дуугаар, ардын богино дууны төрөлд Дулаанхаан тосгоны ардын авъяастан н.Уянга "Үлэмжийн чанар" дуугаар, нийтийн дууны төрөлд Сүхбаатар сумын ардын авъяастан н.Бат-Орших "Ус мөрөн олон чиг" дуугаар, гоцлол бүжгийн төрөлд Сүхбаатар сумын ардын авъяастан н.Ариунсайхан, хамтлаг бүжгийн төрөлд Шаамар сумын бүжгийн хамтлаг, гоцлол болон хамтлаг хөгжмийн төрөлд Алтанбулаг сумын хамтлагууд тус тус шалгарлаа. Наадмын үеэр бүтээлийн үзэсгэлэнд зохион байгуулагдаж, ур дархын урлаг төрөлд Сүхбаатар сумын уран дархан Л.Баттөмөр алт, мөнгөн эдлэлээр, Үйл урын урлаг төрөлд Сүхбаатар сумын иргэн н.Ууганбаяр сур суран эдлэлээр, Зурмал, зормол, хайчилбарын бүтээлийн төрөлд Шаамар сум, Аж урлагийн төрөлд Шаамар сум тус бүр тэргүүн байрын шагналыг хүртлээ. Нийлбэр дүнгээр Алтанбулаг сумын ардын авъяастнууд тэргүүн байрын эзэд боллоо.

 

 
 

Шаамар сум 2014 танилцуулга

Сум - Шаамар сум

2014 оны 5-р сарын 14, Лхагва гариг, 09:33

 
 

Сумын танилцуулга

Сум - Шаамар сум

2013 оны 11-р сарын 17, Ням гариг, 00:19

 
 

Сэлэнгэ аймгийн Шаамар сум

Сум - Шаамар сум

2011 оны 3-р сарын 20, Ням гариг, 21:14

 

 

Сумын ИТХ-ийн дарга Л.Батцоож

 

Сумын засаг дарга Д.Бямбасүрэн

Сэлэнгэ аймгийн Шаамар сум

Өнө эртний түүхтэй өгөөмөр тансаг өнөөгийн Шаамар сум нь 1921 оны Ардын хувьсгалын дараа хувьсгалт Засгийн газраас засаг захиргааны шинэчилсэн зохион байгуулалтаар хуучин Богд хаант Монгол улсын Түшээт хан уулын хошуу буюу шинэчилсэн нэрээр Зүүнбүрэн хан уулын хошуу байгуулагдахад орон нутгийн засаг захиргааны анхан шатны 12 сумтай байсны нэг нь Шаамар сум юм.

Шаамар сум / хуучнаар Орхон Шаамар / БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 2 сарын 07 –ны өдрийн 5 дугаар тогтоолоор Богдхан уулын аймгийн Зүүнбүрэн хан уулын хошуунаас таслан байгуулж, 1994 онд Дулаанхаан тосгоныг нэгтгэсэн. 1933 оны байдлаар 656 өрх, 2,4 мянган хүн ам, 30,3 мянган малтай байсан бол 2010 оны тоогоор 1112 өрх, 3968 хүн амтай, 29.945.0 мянган толгой малтай байна. Нийт 67191 га газар нутагтай ба үүнээс 24842 га газрыг ой мод эзэлдэг. Шаамар сум засаг захиргааны 3 багтай, 9,12 жилийн дунд сургууль, цэцэрлэг 3, ХАА-н мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг МСҮТ, Хүн эмнэлэг 2, Үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг ААН 37 ажиллаж байна. Дулаанхан, Дэлгэрхан уулс, Орхон Сэлэнгийн бэлчир, Орхон, Ерөө, Шарын голын хөндий бүхий уул ус тэгш нутагт үржил шимтэй хөрс, ан амьтан, шувуу, загас, мод бут, жимс ургамлаар баялаг нутгаа түшин Шаамарын хөдөлмөрч түмэн амьдран сууцгааж байна.

Шаамар сум Улаанбаатар хотоос 300 км, Сүхбаатар хотоос 20 км зайд оршдог. Ардын хувьсгалын анхны буун дуу Шар тохойгоос эхэлсэн бөгөөд ардын хувьсгалын өлгий болсон энэ нутгаас 117 хүн журамт цэрэгт оролцсоны дотроос Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд, Их жанжин Д.Сүхбаатарын морин хөтөч С.Жамбаахүү, С.Балдир, Б.Доржхүү зэрэг дайчид идэвхтэй оролцож гаминг ялсан түүхтэй. Японы дарлалд байсан Дорно зүгийн ард түмнийг чөлөөлөх 1945 оны дайнд 5 хүн оролцсон бөгөөд өдгөө ахмад дайчин Н.Лүндэг, С.Чүлтэмжамц нар амьд сэрүүн амьдарцгааж байна. Тус сумын уугуул иргэдээс МАХН-ын ТХ-ны нарийн бичгийн дарга Х.Лувсандорж, МАХН-ын ТХ-ны 2-р нарийн бичгийн дарга Л.Цэнд, Ардын багш, доктор пофессор Л.Шагдар, төрийн шагналт гавъяат эмч, АУ-ны доктор Н. Даваацэрэн нарын мэргэд, гавъяат жүжигчин Б. Цэцгээ, Э. Бүрнээбаяр, З.Жарантав, Д.Баадайжав, гавъяат тамирчин Т.Үйтүмэн нарын алдартнууд сум орон нутгаа дуургасаар байна. Мөн ажил үйлсээрээ тэргүүлсэн У. Жанчивдорж, Санжаа, Даваадорж, Шавлай, нарын удирдсан улсын аварга бригад, салаа, Г. Ихсуурь, Б.Бат-орших, Ш. Цагаанбулаг, Ц. Гантөмөр, Даваасамбуу нарын 70 гаруй улсын аварга, БНМАУ-ын хөдөлмөрийн баатар Н.Лувсандорж, Г.Дампил, гавъяат механикжуулагч Б.Товуудорж, тэргүүний тариаланчид, Ц. Сүрэн-ухнаа, Г. Ядамсүрэн зэрэг залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгчид энэ сумаас төрөн гарсан билээ.


Шаамарын жимс станц


1956 онд ШУА-ийн харъяанд байгуулж, 40 гаруй сортын жимс, жимсгэнэ тарьж ургуулах, нутагшуулах ажил эхэлжээ. Ардын багш, доктор Э. Шагдар тэргүүтэй эрдэмтэд нутгийн үрлийн модонд алимны нахиа залган ургуулж, 3 жилийн дараа нэг модноос 30 кг, дээд тал нь 150 кг алим хурааж байсан. Олон төрлийн давжаа алим, интоор, бөөрөлзгөнө, үхрийн нүд, чацаргана тарималжуулсан байна. Ерөө, Цагаантолгой зэрэг сумд, Хэнтий , Говь –Алтай, Булган зэрэг аймгуудад жимсний цэцэрлэг байгуулагдсан. Энэ станцын харъяанд улс орон даяар тархсан зөгийн аж ахуйн суурь тавигдсан .

Шаамарын зөгийн аж ахуй

1959 онд Буриад улсаас Б. Жамцын авч ирсэн 20 бүл зөгий Шаамар дахь зөгийн аж ахуй үүсч хөгжих эхлэлийг тавьсан. 1960 онд зөгийн бүлийг олшруулах, зөгий өсгөх боломжтой газруудад зөгий байршуулж, Эрхүүгээс 100 бүл, Улаан-Үдээс 100 бүл зөгийг тус тус авчирсан ба Архангай аймгийн “Пионерийн зам” нэгдэл, Баян-Уул сум, Хэнтий аймгийн Дадал сум зөгий аваачиж үржүүлж эхэлсэн байна. 1980 –аад он гэхэд 20 тонн бал хураадаг биеэ даасан том аж ахуй болтлоо хөгжжээ. Мал зүйч Батын Жамц зөгий нутагшуулах, үржүүлэх, бал хураах ажлыг гардан зохион байгуулж байсан. 2000 онд Шаамарын зөгийн аж ахуй хувьчлагдаж хувь хүмүүст очсоноор зөгий аж ахуй эрхэлдэг өрхийн аж ахуйтнууд олон болж одоо Шаамар сум 870 гаруй бүл зөгийтэй болжээ

Шаамар сумын тэжээлийн аж ахуй


Шаамарын ТАА нь 1968 онд байгуулагдсан ба тракторч-комбайнч мэргэжлээр төгссөн 80 гаруй залуучуудыг эвлэлийн илгээлтээр элсүүлэн ажиллуулж эхэлсэн. ТАА-н анхны дарга Ц. Сүрэнухнаа, орлогч даргаар А.Жанчив нар ажиллаж байжээ. Шаамарын ТАА байгуулагдаад 5 жил болоход хадлангийн механикжсан хэд хэдэн бригадтай, жилдээ 100-120тн өвсний гурил хийдэг цехтэй, 120 тракторт үйлчилгээ хийж засах засварын газартай, 1000га-д үр тариа, 20га-д хүнсний ногоо, далд хөрсний 2000м2 талбайд өргөст хэмх, улаан лооль тариалдаг, бэлтгэсэн өвсөө Архангай, Говь-Алтай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Дундговь, Ховд, Хөвсгөл аймгуудад ачуулдаг улсдаа ч нэртэй аж ахуй болж чадсан. ТАА-н нийт ажиллагсадын 86 % нь МХЗЭ-ийн илгээлтийн эзэд байсан бөгөөд эдгээр залуучуудын хүчээр өндийн боссон, ажилч хөдөлмөрч залуучуудын нэр төрийг өргөж чадсаных нь хувьд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1976 оны зарлигаар Шаамарын ТАА-д МХЗЭ-ийн нэрэмжит хэмээх эрхэм алдрыг хүртээсэн. Шаамарын ТАА нь 1991-1993 онд олон жижиг аж ахуй нэгж болон задарч байснаа 1995 онд дахин нэгдэж Д. Соёлбаатар захиралтай “ Ундрагч” ХХКомпани болон үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Шаамарын сургууль комбинат

ХАА-н мэргэжилтэй ажилчид бэлтгэх зорилгоор 1957 онд байгуулагдсан сургууль комбинатын анхны захирал нь Г. Өлзийтогтох ажиллаж байжээ. Энэ сургуулийн төгсөгчдөөс Г.Дампил, Д.Баттөр, Г.Алтанхүү, М.Эрхэмбаяр, Н.Санжаа, Б.Наянтай, Н.Бямбацогт, М.Алтангэрэл, Ж.Баасан, Ж.Батдэлэг, Ж.Нацагдорж, Р.Пүрэв, Х.Цайван, Ч.Баяр, Ц.Сүрэн, нарын БНМАУ-ын хөдөлмөрийн баатар, Б.Товуудорж, Х.Жунсбек нарын гавъяат механикжуулагчид төрсөн. Сургууль комбинат нь 1978 онд ХАА-н ТМС болон өргөжиж, улмаар ХАА-д хэрэгцээтэй мэргэжилтэй ажилчны тоо өссөөр байсан тул техник мэргэжлийн 2 сургуультай болсон. 1990 оноос мэргэжилтэй ажилчны тоо буурсантай холбогдуулан 2 сургуулийг нэгтгэн 2000 оноос мэргэжлийн шаталсан сургалттай төвийн зохион байгуулалттай болгосон.

ХААХҮ-ийн тэргүүний ажилтан, СМҮТ-ийн захирал Т.Батболд

Шаталсан сургалттай Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв

1978-1984 ХАА-н Техник Мэргэжлийн Сургууль
1984-1994 Техник Мэргэжлийн Дунд Сургууль
1994-2000 Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв
2000 оноос Шаталсан Сургалттай Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв

-Эрхэм зорилго-

Зах зээлийн эдийн засгийн харилцааны нөхцөлд үндэсний үйлдвэрлэлийг сэргээх, нээлттэй эдийн засгийн бүс, хамтын үйлдвэрүүдэд өндөр хөгжилтэй орны ажилчид, мэргэжилтэн нартай хамтран гадаад, дотоодод мэргэжлээрээ ажиллаж чадах үндэсний мэргэшсэн мэргэжилтэй ажилчин бэлтгэхэд оршино.

 

Мэргэжилийн боловсрол

 

 

 

 

Боловсролын тэргүүний ажилтан, Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, 12 жилийн сургуулийн захирал Д.Ганцэцэг

 

12 жилийн сургууль

 

1937-1938 оны хичээлийн жилд бага боловсрол эзэмшүүлэх гэр сургуулиуд байгуулагдаж анхны захиралаар хоёр Цэвээндорж ажиллаж байсан түүхтэй.
1972-1973 оны хичээлийн жилд 7 жилийн сургууль
1974-1990 оны хичээлийн жилд 8 жилийн сургууль
1990-1991 оны хичээлийн жилд байгаль нийгмийн ухаан, техник, хөдөө аж ахуйн чиглэлээр төрөлжсөн 9 жилийн сургууль
1991-2005 оны хичээлийн жилд 10 жилийн сургууль
2005-2008 оны хичээлийн жилд 11 жилийн сургууль
2008 оноос 12 жилийн сургууль болсон.
Боловсролын тэргүүний ажилтан, 18-р цэцэрлэгийн эрхлэгч Б.Мөнхцэцэг
“БҮЖИНХЭН” 18-Р ЦЭЦЭРЛЭГ

“Бүжинхэн”18-р цэцэрлэг нь 1966 оны 07-р сарын 05-нд Найрамдал нэгдлийн дэргэд 25 хүүхэдтэй 4 ажилчинтайгаар анх байгуулагдсан.

1968 онд 30 хүүхэдтэй 6 ажилчинтай
1972 онд 50 хүүхэдтэй 7 ажилчинтай
1975 онд 75 хүүхэдтэй 11 ажилчинтай
1987 онд 100 хүүхэдтэй 15 ажилчинтай
2000 оноос 100 хүүхэдтэй 14 ажилчинтай ажиллаж байна.

2010 онд үйлчлэх тойргийн 2-5 насны нийт 183 хүүхдээс үндсэн сургалтаар 66,6% -ийг, хувилбарт сургалтаар 19,6 %-ийг хамруулан хамран сургалтыг 86,3 % -иар хангасан.

Байгууллагын Амжилтаас

 

2004 онд: Сумын “Урлаг спортын аварга” байгууллага
2005 онд: Сумын “ Тэргүүний байгууллага”
2006 онд :Аймгийн МХА –ны үзлэгээр “Хангалттай сайн” үнэлгээ
2007 онд : Аймгийн Аудитын үзлэгээр” Хангалттай” үнэлгээ,
2008 онд : Сумын “Шилдэг байгууллага”
2009 онд: Аймгийн МХА-ны үзлэгээр “ Хангалттай сайн ” үнэлгээ,

сумын “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”

БСШУ-ны Сайдын 321 тоот тушаалын дагуу цэцэрлэгийн жил бүрийн үйл ажиллагаанд өөрийн болон хөндлөнгийн хяналт – шинжилгээ хийж ажлаа дүгнэдэг бөгөөд мэргэжлийн удирдах байгууллагаас 2007-,2009 онуудад хийсэн хөндлөнгийн хяналт- шинжилгээгээр “Хангалттай “ гэсэн үнэлгээг ханган ажиллаж байна.

 


 

Хүн эмнэлэгийн эрхлэгч, их эмч Б.Отгончимэг

 

Хүн эмнэлэг

 

Шаамар суманд ламын шинэ үеийн эмнэлгийн түр дамжаанд суралцаж мэргэшсэн маарамба Д.Гочоо удаан хугацаагаар ажиллаж байжээ. 1946 онд Хүн эмнэлгийн техникум төгссөн Б.Дэмбэрэл нь хүний бага эмчийн салбарыг ажиллуулж эхэлсэн бөгөөд тэр үед сувилагчаар Д.Гочоо ажиллаж байв. 1957 онд бага эмчийн хэсэг нээгдэж, сувилагч-бага эмчээр М.Долгорсүрэн ажиллаж байлаа. 1969 оны 8 дугаар сард сумын их эмчийн салбар нээгдэн Цэрэндолгор, Л.Туул, О.Ёндонцоо, Д.Уранчимэг, Г.Гансүрэн, Ч.Энхчимэг, Б.Отгончимэг зэрэг нарийн мэргэжлийн эмч нар ажиллаж байлаа. Мөн С.Лхамжав, Б.Хаарай, Л.Лхамсүрэн, Гэрэл, Сэндэн, Цэвэлмаа, Цэвэлсүрэн, Доосүрэн, Лхагва, Гантөмөр, Лхагвасүрэн нарын ахмад буурлууд ажиллаж байв.Энэ хамт олноос Эрүүл мэндийн тэргүүний ажилтан Зандан, Л.Эрдэнэбулган нар төрөн гарчээ. Одоо Хүн эмнэлэг нь Эрүүл Мэндийн төв болон өргөжиж, хэвтэн эмчлүүлэх 6 палат, халдвартын тасаг, төрөх тасаг, амбулаторийн хэсэгт үйл ажиллагаа явуулж байна.

 

Шаамар сумаас төрсөн баатар, гавъяатууд



БНМАУ-ын хөдөлмөрийн баатар БНМАУ-ын хөдөлмөрийн баатар

Гончигийн Дампил  ( 1984 )                                                               Намжилын Лувсандорж  ( 1985 )


БНМАУ-ын гавъяат механикжуулагч Балжирлхүндэвийн Товуудорж

 

 

Баруун гар талаас Ахмад дайчин Н.Лүндэг, Жамбаа, Я.Жамъян

 

Шаамарчуудын ажил үйлс
/Хамгаалалттай хөрсний тариалалт, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх/

 

 

ДЗОУБ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Салатны баяр”-т оролцож, “Шилдэг сум”-аар шалгарлаа.

 

 

2010 онд 135 га талбайд төмс тариалж, 2350 тн ургац хураан авлаа.

2010 онд шинээр 27 өрх 106 бүл зөгий нэмэгдэж,сумын хэмжээнд нийт 870 бүл зөгийтэй болоод байна.

 


453,9 тн улаан буудайн ургац хураан авч, улсад 297 тн ургац тушаалаа.

 

5500 тн хадлан бэлтгэж, төлөвлөгөө 117,4 хувиар биелэв.

 

Хүнсний ногоог 260 га-с 4110 тн хураав.

Түүх соёлын дурсгалт газрууд

 

Партизан цэргийн хөшөө

 

 

Ард түмний шүтээн болсон “ээж мод”

 

Төр нийгмийн зүтгэлтэн Л.Цэндийн хөшөө

 

 

Àðäûí æóðàìò öýðãèéí ïàðòèçàí Áóìöýíäèéí òºðñºí ãàçàðò áîñãîñîí õºøºº

 
 

Валютын ханш

Үзүүлэлт

Манайд 100 зочид онлайн
  • Гишүүд : 95
  • Мэдээлэл : 2111
  • Вэб холбоос : 6
  • Мэдээллийг Үзсэн Тоо : 1464608
Travel Turne Tranzito