Таны байрлал : Нүүр хуудас Байгууллагууд Сумдууд Ерөө сум
Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 олон улсын стандартыг амжилттай хэрэгжүүлж гэрчилгээгээ гардаж авлаа.

Хайлт

Ерөө сум

Сумын танилцуулга

Сум - Ерөө сум

2013 оны 11-р сарын 17, Ням гариг, 00:03

 
 

Ерөө сумын танилцуулга

Сум - Ерөө сум

2011 оны 3-р сарын 20, Ням гариг, 21:18

БУУРАГЧИН УУЛЫН ЗУРАГ

Ерөө сум 1924 онд Түшээт хан аймгийн Эрдэнэ чин вангийн хошууны Хүдрийн “Бэлчир” гэдэг газар Галттай нэртэйгээр 240 өрх, 2039 хүн амтай Буриад иргэдийн хүсэлтээр байгуулагджээ. Түүнээс хойш сумын төвийг 1925 онд Карников тосгонд, 1953 онд одоогийн Тавинд шилжүүлжээ. Тус сумаас 1971 онд одоогийн Хүдэр сум, 1976 онд Жавхлант сум тус тус бие даан Засаг захиргааны нэгж болон салсан түүхтэй.

Өнөөгийн Ерөө сум нь 820.3 мян.га нутаг дэвсгэртэй. Засаг захиргааны нэгжийн хувьд Тавин, Буурагчин , Бугант гэсэн 3 багт хуваагдах бөгөөд1599 өрх, 5792 хүн ам амьдардаг. Хүн амын 35.4% -ийг залуучууд, 35.2%-ийг хүүхэд багачууд эзэлдэг.

Зүүн өмнөд талаараа Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ, Өмнө талаараа өөрийн аймгийн Мандал, Дархан-Уул аймгийн Хонгор сум, Баруун, баруун өмнөд талаараа Жавхлант, Хойд талаараа Алтанбулаг, Хүдэр, Зүүн талаараа ОХУ-тай хиллэдэг.

Засаг даргын Тамгын газар нь 820.3 мян.га нутаг дэвсгэрт, Тавин, Буурагчин, Бугант гэсэн засаг захиргааны 3 багийн 1844 өрх, 6374 хүн амд болон Ерөө суманд үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудад төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, тасралтгүй хүргэж байна.

Газар тариалангийн үйлдвэрлэл

Манай сум нь 23,53 мянган га тариалангийн эргэлтийн талбайтай. Их шинэстэй ХХК, Ачит-Оргил ХХК, Доолт ХХК, Багабуурагчин ХХК, Шинэ тариа ХХК, Хандгайт Уул ХХК, Буян-Од ХХК, Сэлэнгэ буудай ХХК, Моностойн нуруу ХХК зэрэг 15 ААН жилд дунджаар 12.373.6 га-д үр тариа, 470 -иад өрх 135 га-д төмс хүнсний ногоо тариалж га-аас дунджаар 10-35 цн-ийн үр тариа, төмс хүнсний ногоо 100-350 цн-ийг хураан авч байна.

Газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд жилд дунджаар 14,3 мянган тонн улаан буудай хурааж улсад 10,1 мянган тонн улаан буудай тушаасан байна.

Дээрх улаан буудайг зах зээлийн өнөөгийн ханшаар тооцоход 5,7 тэр бум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна. Мөн 1,1 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 11573 га талбайд химийн аргаар болон уламжлалт технологиор уринш бэлтгэсэн байна. Цаашид газар тариалангийн үйлдвэрлэлд сэргээн ашиглах боломжтой 2645 га талбай байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэл

Ерөө сум нь 63372 мянган толгой малтай, Ерөө, Баяд, Керей үүлдрийн хонь, Сементаль, талын улаан, казакийн цагаан толгойт үүлдрийн үхэр, Алтайн улаан үүлдрийн ямаа зэрэг өндөр үр ашиг шимт малтай. Мөн жилд дунджаар 63,7 сая төгрөгийн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэн ойролцоох хот тосгоны зах зээлд нийлүүлж байна.

Манай сум нь газар тариалангийн бүс нутаг учраас эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг баримтлан ажиллаж байна

УУЛ УУРХАЙН ҮЙЛДВЭРЛЭЛ

Манай суманд 21 аж ахуйн нэгж байгууллага уул уурхайн чиглэлээр хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаагаас 20 аж ахуйн нэгж алт олборлох чиглэлээр, 1 аж ахуйн нэгж төмрийн хүдэр олборлох чиглэлээр тус тус үйл ажиллагаа явуулж жилд дунджаар 150-300 кг алт, 1,2 сая тонн төмрийн хүдэр олборлож байна.

Төмрийн хүдэр олборлож байгаа Болдтөмөр-Ерөө гол ХХК нь уул уурхайн салбарт хамгийн их хөрөнгө оруулж байгаа аж ахуйн нэгж болоод зогсохгүй сумын хөгжил дэд бүтцэд ихээхэн хөрөнгө оруулаад байгаа юм. Дээрх аж ахуйн нэгжүүдээс жилд дунджаар 20-30 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийж байна. Мөн газар, усны төлбөр, ашигт малтмалын  нөөц ашигласны төлбөрт жилд дунджаар 2,36 тэрбум төгрөгийг  аймгийн төрийн санд төвлөрүүлж байна.

Манай суманд Болдтөмөр Ерөө гол ХХК нь 46 км төмөр зам барьсанаар дэд бүтэц сайжирч иргэд галт тэргээр зорчих боломж бүрдэж байна.

Байгаль орчны талаар

Ой хөвч ууландаа буга, хандгай, хүдэр, баавгай, шилүүс хэрэм, жирх, чандага, гахай, гөрөөс, цагаан чоно, хүрэн баавгай, бэл нутгаараа үнэг хярс, туулай, дорго зэрэг ан амьтад  элбэгтэй.

Ерөөгийн халуун рашааныг эмчилгээний болон аялал жуулчлалын зориулалтаар ашиглах боломжтой юм.

Хонин нуга хэмээх газарт Герман Монголын хамтарсан байгаль орчны шинжилгээний экспидеци олон жил ажиллаж байгаа бөгөөд дэлхийн өөр хаана ч байхгүй амьтан, ургамал бүртгэгдээд байна.

Нуур усандаа хун, галуу, нугас ангир зэрэг шувууд элбэг бөгөөд хуурай газраар хур, сойр, тагтаа, шаазгай, ятаг шаазгай, хөхөө, тоншуул, өвөөлж, бүргэд, тас, харцага, шонхор, сар, шар шувуу зэрэг шувууд бэлбэг юм.

Гүзээлзгэнэ, улаалзгана, мойл, үхрийн нүд, долоогоно, чангаанз, үрэл, хад, үрэл, чацаргана, тэхийн шээг, зэрэг жимсний ургамал ой хөвч уулаараа болон Ерөө голын сав дагуу элбэг ургадаг юм

Нохойн хошуу, тэхийн шээг, таван салаа, жамьянмядаг, алтан гагнуур, аньс, чаг мөөг, царван, долоогоно,  зэрэг 80 гаруй төрлийн эмийн ургамал,

Манай сум нь байгалийн үзэсгэлэнт Хонин нуга, Ерөөгийн халуун рашаан, Бэрлэг, Ялбаг, Ахь, Угтаал, Сараалж, Бөхлөө, Цамхаг, Атаа, Минж зэрэг газруудтай. Дээрх газруудад зэрлэг ан амьтанг хамгаалах, өсгөн үржүүлэх, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой юм.

Нийт газар нутгийн 61% буюу 500,1 мянган га нь ойн сан бүхий газар эзэлдэг бөгөөд үүнд  нэн ховор болон ховор ан амьтан, эмийн гаралтай ургамал эгэл бавран, чаг мөөг элбэг байдаг.

Нарс, хуш, шинэс, улиас улиангар, гацуур, хус, жодоо, бургас зэрэг модлог ургамал, самар,  мэхээр, халиар, гогд, гоньд цагаан төмс, мангир, эгэл бавран зэрэг хүнсний ургамал ургадаг.

БИДНИЙ БАХАРХАЛ

1959 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”ийн одон, 1978,1981,1983 онд Улсад шалгарч МХЗЭ-ийн “Тэргүүний тариаланч” алтан медалиар шагнагдаж байжээ.

Энэ нутгийн хөдөлмөрч ард түмний дундаас  хөдөлмөрийн баатар Н.Бямбацогт, М.Алтангэрэл, Д.Баттөр, Г.Лувсанчимэд, Ж.Чулуунбаатар, Б.Дашзэгвэ Д.Даш , ардын жүжигчин Д.Жамьянжав, Монгол улсын гавъяат  Ч.Нямжаргал, Х.Чангас, Н.Цэрэнпил, Н.Дамдиндорж, Б.Жаргал, Ж.Цэдэнжав, С.Дондог, М.Бүтэмж, М.Дамбадорж, С.Ганболд, Ч.Цэрэндулам, Н.Шархүү, эрдэмтэн доктор Р.Цэрэндулам, Ц.Тойвгоо, Г.Эрдэнэжав, Ж.Шагж, С.Батмөнх, Га.Цэрэндорж, Д.Дашзэгвэ, Р.Жавзмаа, Ж.Ариунаа, Н.Батжаргал улсын сайн малчин   О.Коло, Ч.Дэмбэрэл, Т.Мөнхбат нараараа бид бахархдаг.

СЭЛЭНГЭ АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙГ УГТАЖ

ЕРӨӨ СУМАНД ХИЙГДЭЖ БУЙ БҮТЭЭЛЧ АЖЛУУД

· Замын сангийн хөрөнгөөр санхүүжигдэн Ерөө самбарыг  шинэчлэн шинээр  сүүдрэвч барих ажлыг 12 сая төгрөгөөр хийж дуусгалаа..

· Соёлын төвийн 50 жилийн ой болохтой холбогдуулан гаднах, дотнох засварын ажлыг сум хөгжүүлэх сангаас 30 сая төгрөгөөр эхлүүлээд байна. Мөн халаалтын засварын 27 сая төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалтаар эхлээд байна.

· Багийн төвийн байрыг байрьж байгуулахад  Сонголон хайрхан ХХК-ны хандивын 40 сая төгрөгөөр барихаар боллоо.

· Ерөө сумын 1, 2, 3-р багийн Засаг дарга нарыг унаажууллаа.

· Сумын төвийн зам дагуу шинээр хайс хашаа барьж, мод тарьж ажлыг хийж гүйцэтгэж дууслаа.

· Бурхантай толгойг засварлах ажлыг  Тохижилтын ажлын хэсэг шашны сургуулийн мэргэжлийн завсарчинаар Гүнгэрваань бурханыг засаж сэргээж бурхнаа залах  ажлыг хийж гүйцэтгэж дууслаа.

· Сумын төвийн болон Бугант тосгоны наадмын талбайг шинэчлэх ажлыг эхлээд байна. Сумын төвийн наадмын талбайн задлыг сум хөгжүүлэх сангийн 40 сая төгрөгийн хөрөнгөөр, Бугант тосгоны наадмын талбайг мөн сум хөгжүүлэх сангийн 12 сая төгрөгийн хөрөнгөөр тус тус эхлүүлээд байна.

· Засаг даргын Тамгын газрын гадна, дотно засвар, тохижилтын ажилд 20 сая төгрөгийг сум хөгжүүлэх сангаас засварлах ажлыг зохион байгуулаад байна. Иргэдэд мэдээллээр үйлчлэх төвийг засварлан тохижуулж, техник тоног төхөөрөмжийг Тогтвортой амьжиргаа-II төслийн 7.6 сая төгрөгийн хөрөнгөөр тохижуулснаар иргэд мэдээ, мэдээллээр хангагдах боломж үүссэн.

Үүнд:

o Интернэт

o Хууль эрхийн лавлагаа, тусламж үйлчилгээ

o Канон

· Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас “Нэг өрх – Нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд 13 төсөл сонгон шалгаруулж 6 иргэний 5 төсөл дэмжигдэн 5.5 сая төгрөгийг олгоод байна.

· НХХЯамны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих сангаас “Гэрэлт хайлааст” бүлгийн 3 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 2 сая төгрөгийг буцалтгүйгээр олгосон.

· 1-р багийн иргэн Б.Золбаярын Чанартай гутал - Чадварлаг ажилтан төслийг дэмжин сум хөгжүүлэх сангаас 2 жилийн хугацаатай 1 сая төгрөгийг хүүгүй олголоо.

· 2011 оны эхний хагас жилд байнгын ажлын байранд 325 иргэн, түр ажлын байранд 48 иргэн зуучлан ажлын байраар хангалаа.

· Нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөг 102.4 хувиар биелүүлж ажиллалаа. Хуулийн сурталчилгааг 712 иргэнд таниулж, 128 иргэнд гарын авлага тараасан. Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд тайлант хугацаанд шинээр 19 иргэн хамруулж нийт 86 даатгуулагчидтай гэрээ хийн ажиллаж байна.

 
 

Валютын ханш

Үзүүлэлт

Манайд 47 зочид онлайн
  • Гишүүд : 95
  • Мэдээлэл : 2111
  • Вэб холбоос : 6
  • Мэдээллийг Үзсэн Тоо : 1464599
Travel Turne Tranzito