Таны байрлал : Нүүр хуудас Байгууллагууд Сумдууд Түшиг сум
Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 олон улсын стандартыг амжилттай хэрэгжүүлж гэрчилгээгээ гардаж авлаа.

Хайлт

Түшиг сум

Түшиг сумын ЗДТГ-аас өрх бүртээ 1 тонн нүүрс нийлүүлсэн

Сум - Түшиг сум

2015 оны 2-р сарын 05, Пүрэв гариг, 12:00

Түшг сумын Засаг дарга Ц.Отгонтүйн:

Сумын ЗДТГ-аас өрх бүртээ 1 тонн нүүрс нийлүүлсэн

Өвөлжилтөө сайн базаасан. Сая Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг малдчаараа яваад ирлээ. Сумын хэмжээгээр 15 -25 см цасан бүрхүүлтэй байгаа. Шуурсан, хунгарласан зүйл бага байна. Одоогоор мал бэлчээрлэхэд хүндрэл учраагүй байна.

 
 

Хүлээж биш хүрч үйлчлэв

Сум - Түшиг сум

2015 оны 1-р сарын 30, Баасан гариг, 16:54

Түшиг сумын Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Хар горхи, Номт, Хужир, Хүйтэнд өвөлжиж буй малчин өрхүүдэд төрийн үйлчилгээг хүргэлээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хөдөө аж ахуйн тасаг, Байгаль орчны алба, Эрүүл мэндийн төв, МЭҮН-ийн бүрэлдэхүүн орж ажиллан, 42 өрхийн 120 гаруй иргэнд урьдчилан сэргийлэх үзлэгийг хийн, 9 хүүхдэд Д аминдэм олголоо.

Сумын хэмжээнд 15-25 см цасны зузаантай, өвс тэжээлийн нөөцөд 4 тн овъёос, 700 ширхэг рулоныг “Анхтамир” ХХК болон “Бооцын тариа” ХХК-иуд нийлүүлж, төв уурын зуух 10 хоногийн нүүрсний нөөцтэй, өвөлжилтийн байдал хэвийн байна.

Түшиг сумын ЗДТГ

 

 
 

“Мөнгөн өвөл-2015” арга хэмжээг боллоо

Сум - Түшиг сум

2015 оны 1-р сарын 30, Баасан гариг, 16:50

Түшиг сумын өвөл цагийн соёл хүмүүжлийн ажлын нээлт Цасны баярын үйл ажиллагаагаар эхэллээ. Энэхүү үйл ажиллагааны зорилго нь иргэдийн амралт чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, нийтийн биеийн тамирын үйл ажиллагааг сурталчлах, өвлийн спортыг хөгжүүлэхэд оршиж байгаа бөгөөд “Зэлтэр Алтай” ХХКомпани 2 дахь жилдээ ивээн тэтгэн явуулж байна.

“Мөнгөн өвөл” цас мөсний баярт нийт 250 гаруй иргэн оролцож, байгууллага иргэдийн дунд мөсөн урлалийн уралдаан, 3 км-ийн гүйлт, цана, чарганы уралдааныг явуулж, багийн дүнгээр цэцэрлэгийн хамт олон 20 оноогоор тэргүүлж, Жаргалмандах 1-р баг, ЕББДС-ийн баг тамирчид удааллаа.

Түшиг сумын ЗДТГ

 

 
 

Сумын танилцуулга

Сум - Түшиг сум

2013 оны 11-р сарын 17, Ням гариг, 00:17

 
 

Валютын ханш

Үзүүлэлт

Манайд 240 зочид онлайн
  • Гишүүд : 95
  • Мэдээлэл : 2059
  • Вэб холбоос : 6
  • Мэдээллийг Үзсэн Тоо : 1437650
Travel Turne Tranzito