ЗАСАГ ДАРГА Ш.ОРГИЛ

Эрхэм хүндэт Сэлэнгэчүүдээ

Уугуул нутгийн минь түмэн олон ахан дүүсээ

Та бүхэндээ эх орны алтан хоймор, их түүхийн өлгий болсон өөдөө заяатай үржил шимт сайхан нутгаасаа  мэндчилж байгаадаа таатай байна.

Миний нутгийн ажилсаг хөдөлмөрч Сэлэнгэ түмэн маань өөр өөрсдийн ажилладаг салбар бүрдээ бахархам сайхан амжилт гаргаж амжилт бүтээлээр өрнүүн байгаад сэтгэл тэнэгэр байна.

Газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэчүүд 2021 оныг ”ХҮНЭЭ ДЭЭДЭЛЖ-ХАМТДАА ХӨГЖЬЕ” болгон зарлаж, ажил арга хэмжээгээ төлөвлөөд байна. 

Хүнсний аюулгүй байдлыг нуруун дээрээ үүрч яваа Сэлэнгийн тариаланч, ногоочид эх нутгийнхаа хөрсөнд тарьж ургуулсан тариа будаагаар Эх орон ард түмнээ хангах эрхэм үүргээ үеийн үед нэр төртэйгөөр биелүүлж яваад бахдалтай байдаг юм.  

Сэлэнгэ нутгийн цог золбоо төгс хүүхэд, залуучууд улс аймаг, тив дэлхийн тавцнаа эх орныхоо нэрийг дуурсган мандуулж бахдам амжилтуудыг гаргасаар байна.

Хамтын хүч дэмээр ололт амжилтаа  бататган, аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшил, айл өрх бүрийн амьдрал ахуйг дээшлүүлэн бүтээлчээр ажиллаж хөдөлмөрлөцгөөе. 

Эрхэм Та бүхний хүсэл болгон  тань  биелж  хүн  бүр  инээд   хөөртэй, эрүүл энх,  өргөө  хотлоороо  дүүрэн жаргалтай байхын ерөөлийг өргөе.    

”ХҮНЭЭ ДЭЭДЭЛЖ-ХАМТДАА ХӨГЖЬЕ”

 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ш.ОРГИЛ