ЯГ ОДОО
Энэ цаг хугацаа хөрс шороогоо аргадаж газар дэлхийнхээ үр шимийг хүртэж амьдардаг хүн бүхний 24 цагтай уралдсан мөч хором юм.
Жил бүрийн энэ цагт Сэлэнгэ аймгийн тариаланчид зөвлөлдөж хаврын тариалалтын хугацаагаа товлож, тухайн жилийн цаг уурын нөхцөл байдалд хэрхэн тохируулж тариалалтаа явуулахаа хэлэлцдэг.
Энэ жилийн тариаланчдын зөвлөгөөн цар тахлын нөхцөл байдлын үүднээс цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог албан ёсоор нээлээ.
Зөвлөгөөнд 17 сумын 380 гаруй тариаланч, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцож байна.