ТӨСЛИЙН ОРОН НУТИЙН ЗОХИЦУУЛАГЧ ШАЛГАРУУЛЖ АВНА

Ажлын зарNo:АЗ-GCP/MON/014/EC-АЗ

 

Албан тушаал:

Төслийн орон нутгийн зохицуулагч

 

Нийтэлсэн огноо:

2017-н оны 08-р сарын 15

 

Анкет аваx сүүлийн огноо:

2017-н оны 08-р сарын 25

 

Төслийн нэр/код:

 

 

 

"Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх нь (SECiM)

Бүрэлдэхүүн хэсэг 2: Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төсөл GCP/MON/014/EC

Байрлал:

СЭЛЭНГЭ аймаг

Гэрээт хугацаа:12 сар (сунгах боломжтой, туршилтын хугацаатай)

Байгууллага:

НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага

 

 

 

 

 

 

 

НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага (ХХААБ) Европын Холбооны санхүүжилттэй“Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх нь: Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төсөл”Сэлэнгэ аймагт төслийн Орон нутгийн зохицуулагч сонгон шалгаруулж авна.

НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага болон төслийн техникийн багийн удирдлагад ажиллах Орон нутгийн зохицуулагчийн гүйцэтгэх үндсэн үүрэг нь:

  1. Аймгийн Засаг даргын тамгын газар, хүнс хөдөө аж ахуйн газар, эрдэм шинжилгээ, хувийн хэвшлийн  байгууллага болон бусад оролцогч талуудтай нягт хамтран ажиллаж, төслийг амжилттай хэрэгжүүлэх;
  2. Жил бүр үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, хагас жил тутам явцын тайлан, сар бүр санхүүгийн тайлан гаргах;
  3. Аймгийн Засаг даргын тамгын газар болон SECiM төслийн удирдлагын хэлэлцэж тохирсон асуудлыг хэрэгжүүлэх Үүнд:
  • Аймгийн нэмүү өртгийн сүлжээний маркетинг, стратегийг хөгжүүлэх,
  • Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний болон хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээний эдийн
  • засгийн загвар бий болгох, хэрэгжүүлэх (ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр)
  • Төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор төслийн дэд бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр нэмүү өртгийн сүлжээний платформ буюу индэр байгуулж, хамтран ажиллах, бэхжүүлэх
  1. Төслийн уулзалтуудыг зохион байгуулах, зайны сургалтыг дэмжиж ажиллах, төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор орон нутгийн оролцогч талуудтай харилцаа холбоо тогтоох, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, төлөвлөлт хэрэгжилтэд ашиглах.
  2. Төслийн хүрээнд зайны сургалт зохион байгуулах, онлайн сургалт хийхэд туслалцаа үзүүлэх;
  3. Аймагт ажиллах олон улсын болон үндэсний зөвлөхүүдэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах
  4. Орон нутагт зарцуулагдах төсвийн зарцуулалтыг НҮБ-ын ХХААБ-ын дүрэм, журмын дагуу зохион байгуулах;
  5. Төслийн хяналт, үнэлгээнд шаардагдах мэдээллийг төслийн төлөвлөгөөтэй уялдуулан цуглуулах, тайлагнах
  6. НҮБ-ын ХХААБ болон төслийн багийг орон нутагт төслийн үйл ажиллагааны хэрэгжилттэй холбоотой гарч буй боломж, тулгарч буй бэрхшээлийн талаарх мэдээллээр хангах, шийдвэрлэх арга замуудыг санал болгох
  7. Төсөл хэрэгжиж буй бусад аймгууд болон аймгууд дахь төслийн Орон нутгийн зохицуулагч нартай үйл ажиллагаагаа уялдуулж, хамтран ажиллах
  8. Төсөл амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай бусад үйл ажиллагааг төслийн удирдлагатай хамтарч гүйцэтгэх, санаачлан хэрэгжүүлэх

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Бизнесийн удирдлага, эдийн засаг, маркетингийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Бизнес, эдийн засаг, маркетингтай холбоотой ур чадваруудыг маш сайн эзэмшсэн байх
  • Хүнс, хөдөө аж ахуй, бизнесийн байгууллагад бизнес, эдийн засгийн салбарт хамгийн багадаа5 жил ажилласан туршлагатай байх
  • Мэргэжлийн хувьд болон багаар ажиллах чадвартай, уян хатан байх, үүнд мэргэжлийн ёс зүй, харилцааны өндөр соёлтой, хүлээцтэй, шинийг санаачлагч, бүтээлч сэтгэлгээтэй, хувийн зохион байгуулалт сайтай, төлөвлөгөө боловсруулах, ажил үүргийг зөв хуваарилах, цагийг үр ашигтай ашиглаж чаддаг байх
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй,
  • Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэг, ур чадвартай байх
  • Компьютерийн хэрэглээний программуудыг (Word, Excel, Access, PowerPoint, Outlook гэх мэт) мэргэжлийн түвшинд эзэмшсэн байх

 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй хүмүүс НҮБ-ын ХХААБ-ын анкетыг (FAO Personal Profile Form (PPF)) http://www.fao.org/employment/irecruitment-access/en/сайтнаас татан авч бөглөн холбогдох тодорхойлолтуудын хамт secim-registry@fao.org хаяг руу илгээж, эх хувийг Сэлэнгэ аймгийн Засаг Даргын Тамгын Газрын (ЗДТГ) бичиг хэрэгт бүртгүүлэн хүлээлгэж өгнө үү.

Холбогдох бичиг баримтуудаа аймгийн ЗДТГ-т хүргүүлсэн бол энэ талаар secim-registry@fao.orgхаягаар давхар мэдэгдэнэ.

Хэрэв Улаанбаатар хотод байгаа бол мөн өөрийн биеэр ХХААХҮЯ-ны 9А байрны 103 тоот төслийн төв нэгжид авчирч өгнө үү.

Холбоо барих: 08:30-17:30 цагийн хооронд 70150078 дугаарын утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

Урьдчилсан сонгон шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогчдыг ажлын ярилцлагад урих болно.