ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭР

Засгийн газраас коронавируст халдварын үеийг тохиолдуулан эдийн засгийн дараах арга хэмжээг авч байна:

1) 0-18 насны хүүхэд бүрт 2020 оны 4 сарын 1-нээс 10 сарын 1 хүртэл 100 мянган төгрөг олгоно \547.5 тэрбум төгрөг\

2) Бага орлоготой иргэдэд сард 16 мянган төгрөгийн хүнсний талон олгодог. Үүнийг 32 мянган төгрөг болгон нэмэгдүүлжээ.

3) Халамжийн сангаас өнчин хүүхэд, өрх толгойлсон эцэг эхчүүд, одой иргэнд 188 мянган төгрөгийн тэтгэмж олгодог. Үүнийг 100 мянгаар нэмэгдүүлж 288 мянган болголоо. хугацааны хувьд 10 сарын 01 хүртэл байна.

4) Малчин өрх бүрт ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгохоор боллоо.