“САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ” АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД ШИНЭ МЭДЛЭГ МЭДЭЭЛЭЛ ОЛГОНО

Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан тушаалаар “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр” батлагджээ.Энэхүү хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад санхүүгийн мэдлэг олгох, ач холбогдлыг ойлгуулахаар тусгасан байдаг учир аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсээс сурагчдын дунд санхүүгийн мэдлэг олгож сурталчлах, хүртээмжийг нэмэгдүүлэх, уралдаан тэмцээн, сургалтуудыг зохион байгуулах зорилготой “Санхүүгийн боловсрол” аяны нээлтийг хийлээ.

Нэээлтийн үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн дарга М.Нарантуяа, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Энхбат, БСУГ-ын ахлах мэргэжилтэн Ц.Алтантуяа, Татварын хэлтсийн дарга Х.Батболд, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга С.Отгонжаргал, АЖДХолбооны Дархан, Сэлэнгийн салбарын төлөөлөгч Э.Баатархуяг, Банкуудын холбооны тэргүүлэгч Ш.Энхцэцэг, Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулдаг банкны төлөөллүүд, ЕБС-ийн нийгмийн ажилтан, сургалтын менежерүүд, сурагчид оролцлоо.

Энэхүү аяны хүрээнд Сүхбаатар сумын 8 сургуулийн сурагчдад танхимын сургалт, 1, 3, 5, Спорт сургуулийн сурагчдын дунд “Санхүүгийн боловсрол миний амьдралд” сэдэвт “ЭССЭ” бичлэгийн уралдаан, 2, 4, 6, МСҮТ-ийн сурагчдын дунд “АХА” тэмцээнийг тус тус зохион байгуулагдах юм.