АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Н.ЛХАГВАДОРЖ

Өргөн Сэлэнгээрээ овоглосон нутгийн ахан дүүс азай буурлууд, иргэд ээ

            Та бүхнийхээ амар мэндийг айлтган мэндчилж байна.

            Сэлэнгэ сайхан нутгийнхаа хөгжил, бүтээн байгуулалт, сайн сайхны төлөө ажиллах эрхэм үүрэг, хариуцлагыг Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдаас авч Сэлэнгэ аймгийн 8 дахь Засаг даргаар томилогдсон энэ мөчид эх орныхоо умард хилийн алтан босго болсон амуу буудай, алдартан гавьяатнуудаараа алдартай унаган нутийнхаа хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр 17 сум 6 тосгон, 51 багтаа тулгамдаж байгаа аливаа асуудлыг боломжит хувилбараар шийдвэрлэж, иргэдтэйгээ эргэх холбоотой хамтран ажиллахаа илэрхийлье.

            Сум, суурин газрууд, малчид маань 2021-2022 оны  өвлийг өнөтэй давах, аюулт цар тахлын эрсдэлийг иргэдтэйгээ хамтын зүтгэлээр бууруулах, төр, төсвийн байгууллагууд болон иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шуурхай шийдвэрлэх, “Тариалангийн бүс нутаг”-ийн хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх зэргээр цаг хугацааны болоод хөгжлийн шийдэл гарцаа хүлээж байгаа асуудлуудаа тэргүүн ээлжинд анхаарч Монгол Улсдаа хөгжлөөрөө манлайлах хүчирхэг аймгийн төлөө хамтран зүтгэцгээе.

 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА   НАЦАГДОРЖИЙН ЛХАГВАДОРЖ