ТӨСӨВ, САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛНА

Аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсээс “Төсөв, санхүүгийн үйл ажиллагааг дээшлүүлэх нь” сургалтыг аймгийн хэмжээний төсөвт байгууллагын нягтлан бодогчид болон төрийн сангийн мэргэжилтэн, санхүүгийн албадын дарга нарыг хамруулан зохион байгууллаа. 
Санхүүчдын сургалтанд аймгийн Засаг дарга Ш.Оргил оролцож төсвийн хяналтыг бэхжүүлж, үйл ажиллагааг сайжруулах талаар үр дүнтэй ажил арга хэмжээг зохион байгуулах, санхүүгийн зөрчил дутагдалгүй ажиллах ёстойг онцгойлон анхааруулав. 

Энэхүү сургалт санхүүгийн үйл ажиллагааг сайжруулж, шинэ мэдээлэл авч чадавхижихад чиглэгдлээ. Улсын секторын санхүү, бүртгэлийн институтын захирал, Монгол Улсын Гавъяат эдийн засагч, доктор, профессор, Мэргэшсэн нягтлан бодогч Р.Батжаргал мэргэжлийн 4 чиглэлийн лекцийг тавьж санхүүгийнхэнд цаашдын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах олон чухал санааг өглөө.