ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын ажлын хэсэг удирдамжийн дагуу аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэс, Орон нутгийн өмчийн газар, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус зөвлөлийн гишүүд болон Орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд, аймаг Худалдаа аж үйлдвэрийн танхим, “Хэрэглэгчийн эрх, ашгийг хамгаалах нийгэмлэг” төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзаж хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар харилцан санал солилцож, арга зүйн заавар зөвлөгөө өгч ажиллалаа.

Мөн “Өрсөлдөөний тухай хууль”, “Зар сурталчилгааны тухай хууль”, “Сонгуулийн тухай хууль”, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль” болон “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц байдалтай танилцаж, сургалтыг зохион байгуулж, ном гарын авлагаар хангав. Ажлын хэсгийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга, улсын ерөнхий байцаагч Б.Лхагва ахалж, тус газрын улсын ахлах байцаагч Ж.Сүглэгмаа, улсын байцаагч Б.Наранцэцэг, П.Номин-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй ажиллалаа.