“ХЭРЭГЛЭГЧЭЭ СОНСЪЁ” ӨДӨРЛӨГӨӨР 143 ИРГЭНД ҮЙЛЧИЛЛЭЭ

Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Стандарт, хэмжил зүйн хэлтэс, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус зөвлөл хамтран Хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль тогтоомж, үндэсний хөтөлбөрийг сурталчлах, тайлбарлан таниулах, сургалт зохион байгуулах, хэрэглэгчдийг мэдээ, мэдээллээр хангах, иргэд, үйлчлүүлэгчдийн санал хүсэлтийг хүлээн авах зорилгоор “ХЭРЭГЛЭГЧЭЭ СОНСЪЁ” ӨДӨРЛӨГИЙН арга хэмжээг "СЭЛЭНГЭ Олон Улсын Худалдааны Төв" дээр зохион байгууллаа.

Өдөрлөгт “Сэлэнгэ-Энерго” ОНӨААТҮГ, “Урсгал-Ус” ХХК, “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар оролцож, иргэдийн сонирхсон асуултад хариулан, шинэ мэдлэг мэдээллийг олголоо. Энэ үеэр өдөрлөгт оролцсон байгууллага тус бүр гарын авлага тарааж, нийт 143 иргэнд үйлчилгээ үзүүлсэн байна. Иргэдийн ихэнх нь цахилгаан тоолуур болон, ундны усны хэрэглээний талаар асууж тодруулж байв.