ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ, СОЁЛЫН ТАЛААР МЭДЛЭГ ОЛГОЛОО

Аймгийн Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Сүхбаатар сумын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зөвлөл хамтран “Хэрэглэгчийн эрх, үүрэг, хэрэглэгчийн соёл” сэдэвт сургалтыг Сүхбаатар сумын иргэдийн төлөөлөл болох 45 иргэнд, Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 7 сургуулийн 313 сурагчдад “Хүүхэд бүрийг хэрэглэгчийн соёлд суралцуулъя” сэдэвт сургалтыг тус тус зохион байгуулаж хэрэглэгчийн эрх, үүрэг, соёлын талаар шинэ мэдлэг, мэдээллийг олголоо.