07-р сарын 01-нээс хэрэгжих хуулиудын талаар мэдлэг олгох сургалт эхэллээ

07-р сарын 01-нээс хэрэгжих хуулиудын талаар мэдлэг олгох сургалт эхэллээ

Хууль зүй, дотоод хэргийн яам, Сэлэнгэ аймгийн ЗДТГазар хамтран 07-р сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх  Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалтган шийдвэрлэх тухай, Прокурорын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудын үзэл баримтлал, шинэ зохицуулалтуудын талаар хууль сахиулах байгууллагуудын ажилтан, алба хаагч нарт мэдлэг олгох зорилготой сургалтыг өнөөдрөөс эхлэн 16-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна. Дээрх хуулиудын талаарх сургалтыг Улсын Ерөнхий Прокурорын газар, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хууль сахиулах Их сургууль, Монголын хуульчдын холбооны сургагч багш нар удирдан явуулж байна.