“ОРЧИН ЦАГИЙН ТӨРИЙН АРХИВ-90 ЖИЛ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ 11 САРЫН 06-НЫ ӨДӨР БОЛНО

Монгол Улсад архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтан Монгол төрийн архивын үйл ажиллагаа, түүхэн замнал, хөгжил дэвшлийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Орчин цагийн төрийн архив-90 жил” нээлттэй хаалганы өдөрлөгийг аймагт зохион байгуулах гэж байна.
         Тус өдөрлөг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны даваа гарагийн 10:00-16:00 цагийн хооронд Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн архивын тасаг дээр явагдана.
         Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр төрийн архивын үйл ажиллагааг байгууллага, иргэдэд сурталчлан таниулах, архивын баримтын дээжээр үзэсгэлэн гаргах, архивын лавлагаа үйлчилгээ үзүүлэх, төрийн архивын үйл ажиллагааны талаар байгууллага, иргэдийн санал хүсэлтийг сонсох, санал асуулга авах, архивт хадгалагдаж байгаа кино, гэрэл зураг, дуу авианы баримтыг нийтэд дэлгэн үзүүлэх зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулна.