12 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДӨР ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ

"Хүний эрхийн олон улсын өдөр”-ийг тохиолдуулан Хүний эрхийн үндэсний комисс, Аймгийн ЗДТГ, Монголын хуульчдын холбооны Сэлэнгэ аймаг дахь салбар, Сэлэнгэ аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөл хамтран 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10-16 цагт Төрийн үйлчилгээний нэгдсэн төв буюу Сэлэнгэ аймгийн худалдааны төв, аймгийн ЗДТГ-ын иргэний танхимд иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх гэж байгаа тул иргэд өргөнөөр ирж зөвлөгөө авна уу?