АЙМГИЙН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРОО АНХНЫ ХУРАЛДААНАА ХИЙЛЭЭ

Өнөөдөр аймгийн Засаг даргын А/244 тоот захирамжаар байгуулагдсан Сэлэнгэ аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо анхны хуралдаанаа зохион байгууллаа. Энэ удаагийн хурлаар Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооноос 2017 онд хийсэн ажлын тайлан, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны 2018 оны төлөвлөгөөг тус тус хэлэлцэж баталлаа.