“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ”-ААР СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙВ

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан “Эрх зүйн боловсрол” академи хамтран “Захиргааны ерөнхий хууль”-ийн сургалт, хэлэлцүүлгийг аймгийн 22 агентлаг, 17 сум, 6 тосгоны төрийн захиргааны албан хаагч нарт явууллаа.

Энэ удаагийн сургалтыг тус сангийн урилгаар хүрэлцэн ирсэн ХБНГУ-ын судлаач, доктор, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хүндэт доктор Юрген Харбих удирдан явууллаа.