ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ЭСРЭГ ӨДӨРЛӨГ

Өнөөдөр “Хар тамхи мансууралтай тэмцэх дэлхийн өдөр”. Энэ өдөр Алтанбулаг боомт дээр Улсын хилээр нэвтэрч буй иргэдэд хар тамхи, мансууруулах бодисын эсрэг ухуулга сурталчилгаа хийх, төрийн байгууллагын албан хаагч нарт сургалт зохион байгуулах, харилцан мэдээлэл солилцох зорилготой өдөрлөгийн арга хэмжээ боллоо.

Өдөрлөгт аймгийн Засаг дарга Ш.Оргил оролцож Монгол Улсын дархан хилээр хар тамхи, мансууруулах бодис гэсэн аймшигт зүйл орж ирэхгүй байхад хууль сахиулах байгууллагуудын ажлын уялдаа холбоо, арга ажиллагаа онцгой чухал болохыг тодотгон, иргэд олон нийт тэр дундаа хүүхэд залууст хор хөнөөлийг нь таниулах ухуулга сурталчилгааг эрчимтэй хийхийг зөвлөлөө. Энэхүү арга хэмжээг аймгийн ЗДТГазар, ХЗДХЯам, ЦЕГ, ГЕГ,ХХЕГ, МХЕГ, ГИХГ,Сэтгэцийн эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгууллаа.