ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН АЖЛЫН ХЭСЭГ МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

ХЭҮК-ын гишүүн, хууль зүйн ухааны доктор П.Оюунчимэг тэргүүтэй ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Тамир, ХЭҮК-ын реферэнт Х.Цэцэгээ, Г.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй ажлын баг энэ сарын 23-24-ны өдөр Сэлэнгэ аймагт ажиллана. ХЭҮК-оос Монгол Улсын таван цэгт бүсчилсэн сургалтыг явуулахаар төлөвлөгөөндөө тусгасны дагуу энэхүү төвийн бүсийн сургалтыг манай аймагт явуулж байна. Сургалтын гол зорилго нь Монгол Улсад мэргэшсэн төрийг бий болгоход дэмжлэг үзүүлэх, төрийн байгууллага дотор жендерийн тэгш байдлыг бий болгоход төрийн албан хаагчдын хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарлан таниулахад чиглэгдэж байв.

Түүнчлэн төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудын жендер ба хүний эрхийн мэдлэг, чадавхийг бэхжүүлэхэд гол зорилгоо хандуулж байгаа юм. Сургалтыг ХЭҮК-ын реферэнт Х.Цэцэгээ, Г.Золзаяа нар удирдан явуулж, “Хүний эрхийн ерөнхий ойлголт, хүний эрхэд суурилсан хандлага”, “Жендерийн үндсэн ойлголт, онол, хандлага”, “Жендерийн тэгш байдлын үзэл баримтлал, түүний олон улсын эрх зүйн зохицуулалт”, “Жендерийн асуудлаарх гомдол”, Жендерийн ялгаварлан гадуурхалт”, “жендерт суурилсан хүчирхийлэл”, “Байгууллага дахь жендерийн тэгш байдал” зэрэг сэдвээр хичээл зааж байна. Ажлын хэсгийнхэн сургалтын зэрэгцээ төр, төсвийн байгууллагуудаар орж, ажил байдалтай нь танилцах юм.  

“Жендер ба хүний эрх” сэдвийн дор болж буй сургалт аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд болж байна.