ЦАГДААГИЙН ГАЗАРТ ХУРД ХЭМЖИГЧ БОЛОН СОГТУУРЛЫН ХЭМЖЭЭ ТОГТООГЧ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Хүн ардынхаа аюулгүй байдлыг хангах эрхэм үүргээ амжилттай биелүүлж байгаа Цагдаагийн газарт аймгийн 2019 оны орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хурд хэмжигч болон согтуурлын хэмжээ тогтоогч тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө. Аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог тус Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт сайн сайхныг хүсэн ерөөлөө.