АЛТАНБУЛАГ БООМТ ИРГЭД, ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХАНД ЗОРИУЛСАН ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

06-р сарын 26-ны өдөр бол хар тамхи, мансууралтай тэмцэх дэлхийн өдөр. Энэ өдөр Алтанбулаг боомт дээр тус боомтоор зорчин өнгөрөгч иргэд, хууль хяналтын байгууллагынханд зориулсан өдөрлөг арга хэмжээ зохион байгуулагдлаа. 

Арга хэмжээнд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар болон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн холбогдох албан хаагч, ажилтнууд оролцлоо.
Энэхүү үйл ажиллагааны үеэр хил гаалиар нэвтэрч байгаа иргэдэд хар тамхи, мансууруулах бодис, эм бэлдмэлийн талаар мэдээлэл өгч, мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан сургалтыг зохион байгуулав.