“ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТ БА ШУДАРГА ЁС” СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛЛОО

Манай аймагт зохион байгуулагдаж байгаа “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийн арга хэмжээний хүрээнд “Олон нийтийн хяналт ба шударга ёс” сэдэвт иргэдтэй хийх уулзалт “Сэлэнгийн долгио” чуулгын байранд боллоо.

Уулзалтын эхэнд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш, Н.Дамдинсүрэн, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан комиссар Ц.Баасандэлгэр нар АТГ-ын үйл ажиллагаа болон иргэдэд шинэ мэдлэг мэдээлэл олгох чиглэлээр танилцуулга мэдээллийг хийв. Мэдээллийн дараа Сүхбаатар сумын 8 багийн иргэд болон төрийн албан хаагчдын төлөөлөл асуулт асууж, санал сэтгэгдлээ илэрхийллээ.