ОРОН НУТГИЙН ЛЕД ДЭЛГЭЦИЙГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД АШИГЛАЖ БАЙНА

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд байрлах лед дэлгэцийг хууль хяналт, мэргэжлийн байгууллагуудад цаг үеийн мэдээ мэдээллээр иргэд олон нийтийг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, заавар зөвлөгөө өгөх зорилгоор ажиллуулж байна. Аймгийн Цагдаагийн газар 6 төрлийн видео, 15 төрлийн постерыг өдөрт 3 удаагийн давтамжтайгаар нэвтрүүлж, иргэд, олон нийтийг мэдээллээр хангалаа.