Өнөөдөр аймгийн ЗДТГ, ХЭЗХэлтсээс Авлигатай тэмцэх газартай хамтран “ТАНЫ ЭРХ,ТАНЫ ОРОЛЦОО-АВЛИГАД ҮГҮЙ ГЭЖ ХЭЛЬЕ” соён гэгээрүүлэх нээлттэй өдөрлөг арга хэмжээг Сэлэнгийн долгио чуулгын байранд зохион байгууллаа.
Өдөрлөгт АТҮХ-ийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэнгээр ахлуулсан соён гэгээрүүлэх хэлтсийн хамт олон оролцож иргэд төрийн албан хаагчид болон сурагчдын төлөөлөлтэй уулзлаа.
Өдөрлөгийн хүрээнд “Авлигатай тэмцэх газрын танилцуулга”-ыг АТГ-ын УССГХ-ийн ажилтан, комиссар Д.Балдандорж, “Авлигын хор хөнөөлийн талаарх танилцуулга”-ыг АТГ-ын УССГХ-ийн ажилтан, комиссар М.Жамъянчойжил, “Шударга-Удирдагч, Шударга-Төрийн албан хаагч” аяны танилцуулгыг аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн Д.Ёндонжамц нар тус тус танилцуулж, оролцогч иргэдийн санал хүсэлтийг сонслоо.
ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад танилцуулга мэдээлэл хийж, буухиа тэмцээнийг зохион байгууллаа.