Аймгийн Засаг дарга хурдан морины уралдааныг хориглолоо

 

Хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон Аймгийн Засаг даргын 2016.02.17-ны өдрийн А\44 тоот захирамж гарлаа.
 
 
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай, Хүүхдийн эрхийн конвенци, Сонгуулийн тухай хуулиудын заалтыг үндэслэн Сэлэнгэ аймгийн Засаг дарга захирамж гаргалаа. Захирамжид хурдан морины уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай,  Сонгуулийн тухай хууль, тогтомжийг зорилгоор Сэлэнгэ аймгийн хэмжээнд хурдан морины уралдаан зохион байгуулахыг 2016 оны 6-р сарын 30-ны өдрийг хүртэл хориглосон байна. Мөн энэ хугацаанд сум орон нутагтаа бооцоот болон аливаа төрлийн хурдан морины уралдаан, үсэргээ, сунгааг зохион байгуулахгүй байхыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгожээ. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Д.Ёндонжамц, аймгийн Цагдаагийн газрын дарга Д.Энхбаяр, аймгийн ОБГ-ын дарга Г.Баатар нарт тус тус даалгасан байна.